Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм. Үрэвслийн голомт хэсэг газрын байршилтай байх ч эрхтэн тогтолцооны түвшинд шинж тэмдэг илэрч болдог.
Үрэвслийг үргэлжилж буй хугацаанаас нь хамааруулан цочмог болон архаг гэж ангилна. Хэсэг газрын цочмог үрэвслийн хариу урвал нь эдийн гэмтлийг үүсгэж буй хүчин зүйлийг арилгаснаар намжих хандлагатай бөгөөд хэдэн минут, цагаар үргэлжилдэг. Энэ үед төрөлхийн дархлаа тогтолцоо голлон оролцдог. Аливаа үрэвслийн үед илрэх сонгодог таван шинж бол улайлт, хавдар, өвдөлт, халалт, үйл ажиллагааны алдагдал юм. Цочмог үрэвслийн үед цусны урсгал (гемодинамик) өөрчлөгдөж, цусны судасны нэвчимхий чанар нэмэгддэг. Үүний үр дүнд лейкоцитууд болон эндотель эсүүд, завсрын эдүүдийн хооронд идэвхтэй харилцан үйлчлэл өрнөж, лейкоцитууд гэмтлийн голомт руу шилжиж очих боломж бүрдэнэ. Энэ процесс нь үрэвсэл үүсгэж буй хүчин зүйлийг саармагжуулах ба устгах зорилготой.
Үрэвслийн голомт руу дархлааны эсүүдийг татахын тулд интерлейкин, хемокин зэрэг үрэвслийн медиаторууд ойролцоох эдүүдээс ялгарна. Лейкоцитууд үрэвслийг өдөөж буй хүчин зүйлийг зайлуулсны дараа эд нь нөхөн төлжих буюу сорвижих замаар бүтцийн болон үйл ажиллагааны бүрэн бүтэн байдлаа сэргээнэ. Хэрэв өдөөгч хүчин зүйл арилж чадахгүй, эсвэл удаан хугацаанд үргэлжилбэл энэ нь архаг үрэвсэлд шилжихүндэс болно. Архаг үрэвслийн үед үрэвслийн голомт цочмог хэлбэрийн үед үүссэн бүтэцтэй төстэй ч, үйл явц нь удаан үргэлжилдэг. Энэ нь нэг сараас хэдэн жилийн турш үргэлжилж болдог бөгөөд голлон өвөрмөц дархлааны хариу урвал оролцдог.
- Тодорхойлолт: үрэвслийн хариу урвалыг өдөөх гадаад хүчин зүйлс ж.нь., гэмтэл, үхжил, халдвар, гадны биет
- Онцлог шинж
- Хурц үрэвслийн үед доорх үйл явц өрнөдөг:
- Үрэвсэл өдөөсөн хүчин зүйл/эмгэг төрүүлэгчийг зайлуулах
- Гэмтэлийн үед үүссэн үхэжсэн эсүүдийг зайлуулах
- Эдийн нөхөн төлжөлтийг өдөөх
- Богино хугацаанд эхэлнэ .
- Түргэн буюу богино хугацаанд үргэлжилдэг;
- Төрөлхийн дархлаа тогтолцоогоор эхэлнэ .
- Үрэвслийн медиаторууд үрэвслийн сонгодог таван шинжийг үүсгэдэг
- Үрэвслийн хариу урвал доорх нөхцөл үүссэн үед эзэн бие буюу өөртөө аюул учруулж болно:
- Хэт хүчтэй хариу урвал
- Удаан хугацаанд үргэлжлэх
Үрэвслийн хариу урвал
Үрэвслийн сонгодог шинжүүд
Лейкоцит эсүүд захын байрлалд шилжих, хемотаксис
Сийвэнгийн хавсаргын тогтолцоо ба фагоцитоз
Хэсэг газрын архаг үрэвсэл
Мөхлөгт үрэвсэл
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Төрөлхийн дархлаа тогтолцоо
Эмгэг төрүүлэгч бичил биетний эсрэг тэмцэж тэдний халдвараас бие махбодыг хамгаалж буй дархлаа тогтолцоо, тэдгээрт ашиглаж буй химийн бодис, хариу урвал, хариу урвалд оролцож буй эдүүдийг хамгаалалтын гурван шугаманд хувааж үздэг.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Өвөрмөц дархлаа (Adaptive immune system)
Бие махбодид нэвтэрсэн эмгэг төрүүлэгчид тохирсон өвөрмөц хариу урвал явуулж эмгэг төрүүлэгчийг бие махбодиос зайлуулах, халдвар авсан эсүүдийн апоптозыг өдөөх үйлийг хариуцдаг.