Нефроз хамшинж (Nephrotic syndrome)
Бөөрний түүдгэнцрийн өвчнүүд нь шээсний шинжилгээ, эмнэлзүйд Нефроз ба Нефритик гэсэн 2 хамшинжийг үүсгэдэг.
- Нефроз хамшинж – ШЕШ-нд хүнд протейнури , БХШ-нд гипоальбуминеми , эмнэлзүйд захын/анасарк хаван үүснэ. Гиперлипидеми, тромбоз үүсч болно. Нефроз хамшинж нь бөөрний өвчний шалтгаантай үүсэхээс гадна системийн өвчнүүд /ТЧЯ/, чихрийн шижин, амилойдоз зэрэг өвчний үед хоёрдогчоор бөөр гэмтсэнээс үүсч болно.
Бөөрний түүдгэнцэр гэмтсэнээр нефроз хамшинж үүсэх ба сувганцар, завсрын эд зэргийг гэмтээдэг өвчнүүд нь нефроз хамшинжийг үүсгэхгүй.
- Хөнгөн нефритик хамшинж – Гэрлийн микроскопт нэг түүдгэнцрийн тал буюу түүнээс бага хэсгийг хамарсан үрэвслүүд байдаг. ШЕШ-нд , хөнгөн протейнури /<1.5 г/хоног/ илэрнэ. Өвчтөнд ихэвчлэн шинж тэмдэг илрэхгүй.
- Хүнд нефритик хамшинж – ШЕШ-нд гематури, хүнд протейнури, хаван, даралт ихсэлт ба/эсвэл бөөрний үйл ажиллагааны алдагдал илэрч болно.
- Бүх насны хүмүүст тохиолдож болно.
- Хүйс: ♂ > ♀
- N04Нефрозын хамшинжNephrotic syndrome
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
Оношилгоо
Ялган оношилгоо
Хүндрэл
Эмчилгээ
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Гематури
Цустай шээх буюу шээсэнд улаан эс (эритроцит >5/µl) илрэхийг гематури гэнэ; шээсний замын эмгэг, бөөрний өвчин болон бусад өвчний илрэл байж болно.