Цус багадалт (Anemia)
Эритроцитын тоо цөөрөх, гемоглобины түвшин багасах, эсвэл эритроцитын тоог илэрхийлэх гематокритийн хэмжээ буурах зэрэг нь цус багадалтын шинж тэмдэг юм. Энэ нь эритроцитын үйлдвэрлэл хангалтгүй, эсвэл эритроцит задрах, цус алдах зэрэг шалтгаанаас үүсдэг нийтлэг тохиолддог эмгэг юм. Түүнчлэн цус багадалтын хамгийн түгээмэл шалтгаанд төмрийн дутагдал орно. Цус багадалтын үед эмнэлзүйд илрэх шинж тэмдгүүд ихэвчлэн тодорхой бус байдаг бөгөөд түгээмэл илэрдэг шинж тэмдэгт ядарч сульдах, амьсгалахад хүндрэлтэй болох, нүдний салст бүрхэвч цайх, зүрхний цохилт олшрох зэрэг байж болно.
Цус багадалтыг тодорхойлсны дараа эритроцитын хэмжээ жижиг (микроцит), хэвийн (нормоцит), эсвэл том (макроцит) байгааг тогтоох нь цаашид хийх шинжилгээ, эмчилгээг тодорхой болгож өгдөг. Мөн ретикулоцитын тоог үзэх замаар ясны чөмөгний хариу урвалыг үнэлж болно. Эмчилгээ нь цус багадалтын хэлбэр болон цус багадалт үүсгэж шалтгаанаас хамаарч харилцан адилгүй байдаг. Хүндэвтэр/эсвэл хүнд хэлбэрийн цус багадалтын үед эритроцитыг нөхөх цус сэлбэх эмчилгээ шаардлагатай эсэхийг тодорхойлох хэрэгтэй.
- Тодорхойлолт
- Цусны эргэлтэнд байх эритроцитын үнэмлэхүй тоо буурах. Шалтгаанаас нь хамааруулан янз бүрээр ангилдаг.
- Цус багадалтын -ийн шалгуур
- Эрэгтэй: Hb < 13 г/дл
- Эмэгтэй: Hb < 12 г/дл
- Жирэмсэн эмэгтэй: Hb < 11 г/дл
- Хүүхэд
- 6–59 сар: < 11 г/дл
- 5–11 нас: < 11.5 г/дл
- 12–14 нас: < 12.0 г/дл
- ДЭМБ-ийн шалгуур дээр үндэслэсэн үндэсний хавдрын институтын шалгуур
- Эрэгтэй: Hb < 14 г/дл
- Эмэгтэй: Hb < 12 г/дл
- АНУ-ийн Гематологийн нийгэмлэг
- Эрэгтэй: Hb < 13.5 г/дл
- Эмэгтэй: Hb < 12 г/дл
Монгол улсад ашиглаж буй цус багадалт (ЦБ) болон цус багадах өвчний оношилгооны шалгуур:
- Насанд хүрсэн эрүүл хүний физиологийн гемоглобины хэмжээ нь нас, хүйс болон арьсны гадаргуугаас хамаарна. Тиймээс эдгээр хүчин зүйлсийг харгалзан цус багадалтын шалгуур тогтоох ёстой.
- Цус багадалтыг оношлохдоо зөвхөн гемоглобины хэмжээгээр биш гематокритийн хэмжээг бас харгалзах хэрэгтэй.
- Цус багадалтыг үүсгэж буй шалтгаанаар нь ялган оношлоход улаан эсийн дундаж эзэлхүүн (MCV) -ний индексийг ашиглана.
- D50Төмөр дутлын цусбагадалIron deficiency anaemia
- D51B12 аминдэм дутлын цусбагадалVitamin B 12 deficiency anaemia
- D52Фолат дутлын цусбагадалFolate deficiency anaemia
- D53Хүнсний дутлаас улбаалсан бусад цусбагадалOther nutritional anaemias
- D55Ферментийн хямралаас улбаалсан цусбагадалAnaemia due to enzyme disorders
- D56ТалассемиThalassaemia
- D57Хадууран улаан эст эмгэгSickle-cell disorders
Ангилал
Шалтгаан
Эмнэлзүйн шинж тэмдэг
Оношилгоо
Эмчилгээ
Аплази цус багадалт
Архаг эмгэгүүдийн үед үүсэх цус багадалт
Сидеробласт цус багадалт
Цэвэр улаан эсийн аплази
Блэкфан-Даймондын хам шинж
Цочмог цус алдалтын дараах цус багадалт
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
WHO
World Health Organization - Дэлхийн эрүүл мэндийн байгууллага.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Гематологи ба цус бүлэгнэлт (Hematology & Haemostasis)
Гематологи нь цус болон түүнийг эмгэгийн тухай судладаг анагаахын шинжлэх ухааны салбар юм. Цус нь эс ба сийвэн гэсэн хоёр хэсгээс тогтдог.