Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Синтироксин 100мкг (Synthyroxine 100mcg)

    DalimBioTech Co.,Ltd
    Эмийн хэлбэр
    Шахмал
    Эмийн тун
    100 мкг
    Жор бичих эмчийн ангилал
    Үндсэн үнэ: 160 төг
    ЭМД хөнгөлөлт: 112 төг
    Даатгуулагч төлөх үнэ: 48 төг
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Бамбай булчирхайн үйл ажиллагааны багасалт, микседем, кретинизм, энгийн бахуу

    Дараах эмчлүүлэгчдэд хэрэглэж болохгүй

    • Зүрхний цочмог шигдээстэй эмчлүүлэгч (үндсэн бодисын солилцоог ихэсгэснээс зүрхний ачаалал нэмэгдэн, уг өвчин даамжирч болзошгүй)
    • Хүнд хэлбэрийн зүрхний бахтай эмчлүүлэгч
    • Зүрхний хэм олширсон зүрхний дутагдалтай эмчлүүлэгч
    • Зүрхний булчингийн үрэвсэлтэй эмчлүүлэгч
    • Бамбай булчирхайн үйл ажиллагааны ихсэлттэй эмчлүүлэгч
    • Эмчилгээний өмнөх бөөрний дээд булчирхайн дутагдалтай эмчлүүлэгч
    • Бамбайн хордлоготой эмчлүүлэгч
    • Цусны даралт ихсэлттэй эмчлүүлэгч
    • Уг эмэнд хэт мэдрэг эмчлүүлэгч

    Дараах эмчлүүлэгчдийг сайтар хянаж хэрэглэнэ

    • Зүрхний бах, зүрхний архаг шигдээс, атеросклероз болон титэм судасны өвчин зэрэг зүрх судасны өвчтэй эмчлүүлэгч (уг эм нь үндсэн солилцоог ихэсгэснээс, зүрхний ачааллыг нэмэгдүүлсэний дүнд өвчин хүндэрч болзошгүй. Тийм учраас энэ тохиолдолд уг эмийг бага тунгаар эхлэн, ердийнхөөс удаан хугацаанд хэрэглэхдээ тунг ихэсгэж, барих тунг шаардагдах хамгийн бага хэмжээнд байлгана)
    • Бөөрний дээд булчирхайн дутагдалтай, өнчин тархины үйл ажиллагааны дутагдалтай эмчлүүлэгч (энэ нь бөөрний дээд булчирхайн криз, шок зэрэг үүсэх шалтгаан болж болзошгүй. Тийм учраас бөөрний дээд булчирхайн дутагдлыг сайжруулахад хангалттай анхаарсны дараа уг эмийг хэрэглэнэ)
    • Чихрийн шижинтэй эмчлүүлэгч (цусан дахь сахар хянагдах байдал өөрчлөгдөж болзошгүй. Энэ өөрчлөлтийг хангалттай анхаарч үзсэний дараа болгоомжтой хэрэглэнэ)
    • Өндөр настан
    • Бамбай булчирхайн үйл ажиллагааны хүнд зэргийн болон удаан хугацаагаар үргэлжилсэн дутагдалтай эмчлүүлэгч

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 3077