Мухар олгойн цочмог үрэвсэл (Appendicitis)
Мухар олгойн цочмог үрэвсэл гэдэг нь мухар олгойн хөндий бөглөрсний улмаас үүсдэг өвчин. Энэ нь хүүхэд, насанд хүрэгчдэд тохиолдох эмчилгээ шаардагддаг хэвлийн цочмог өвдөлтийн хамгийн түгээмэл шалтгаан юм.
Мухар олгойн цочмог үрэвслийн гол шинж тэмдгүүд нь өвдөлт хэвлийн баруун доод тал руу шилжих, хоолны дуршил буурах, дотор муухайрах, халуурах, хэвлийн баруун доод хэсгээр эмзэглэх зэрэг шинж тэмдгүүд юм. Дээрх шинж тэмдгүүдийн зэрэгцээ нейтрофилийн лейкоцитоз нь мухар олгойн үрэвслийн эрсдэлийг үнэлэх системийг ашиглан мухар олгойн өвчний магадлалыг тооцоолж, эмнэлзүйн онош тавихад хангалттай юм.
Эмнэлзүйн онош тодорхойгүй тохиолдолд дүрс оношилгооны (ж/нь, IV тодосгогчтой хэвлийн , хэвлийн хэт авиан шинжилгээ) аргуудыг ашиглаж болно. Хүндрэлгүй мухар олгойн цочмог үрэвслийн эмчилгээний одоогийн стандарт бол оношлогдсоноос хойш 24 цагийн дотор мухар олгой авах (дурангийн болон нээлттэй аргаар) болон антибиотик эмчилгээ юм.
Эрхтэн тогтолцооны хүндрэлтэй өвчтөнүүдэд мухар олгой яаралтай авах хагалгаа хийгддэг. Мухар олгойн үрэвсэлт масс (флегмон) эсвэл мухар олгойн буглаатай өвчтөнүүдэд гэдэс амраах (bowel rest), антибиотик, өвдөлт намдаах зэрэг мэс заслын бус эмчилгээ (NOM) хийгддэг бөгөөд, учир нь эдгээр өвчтөнүүдэд мэс заслын эмчилгээ хийгдсэн тохиолдолд хүндрэл гарах эрсдэл өндөр байдаг. Эдгээр өвчтөнүүдэд цочмог үе арилснаас хойш 6-8 долоо хоногийн завсарлагатай дахилтаас урьдчилан сэргийлэхийн тулд болон мухар олгойн хавдар сэжиглэгдсэн тохиолдолд мухар олгой авах хагалгаа хийгдэж болно.
- Аппендицит: Мухар олгойн цочмог үрэвсэл
- Хүндрэлгүй мухар олгойн үрэвсэл: мухар олгойн баасан чулуу, мухар олгойн хавдар, цооролт, үхжил, буглаа, хавдар зэрэг хүндрэлүүд илрээгүй мухар олгойн үрэвсэл
- Хүндэрсэн мухар олгойн үрэвсэл: мухар олгойн цооролт, үхжил, буглаа, үрэвсэлт масс, мухар олгойн баасан чулуу эсвэл мухар олгойн хавдар
- K35Цочмог аппендицитAcute appendicitis
Тархвар зүй
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
Менежмент
Оношилгоо
Эмчилгээ
Цочмог үеийн менежментийн хяналтын хуудас
Патологи (Эмгэг судлал)
Ялган оношилгоо
Хүндрэл
Тусгай бүлгийн өвчтөнүүд
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Яаралтай мэс засал
Шууд буюу хэдэн минутын дотор эхлэх шаардлагатай хагалгаа (emergency surgery); дэлгэрэнгүй шинжилгээ шаардахгүйгээр эхэлдэг. Хагалгааг хийгдэх хугацаагаар нь яаралтай, хойшлуулашгүй, эрт сонгомол, сонгомол гэж 4 ангилдаг.
Хэвлийн цочмог өвдөлт (Acute abdomen)
Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог.
КТ
Компьютер томографи – Computed tomography
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Ерөнхий хавдар судлал (General oncology)