Клиндамицин (Clindamycin)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- J01FF01 / D10AF01 / G01AA10
- Фармакологийн ангилал
- D10AF · Батганы эмчилгээнд хэрэглэх халдварын эсрэг эм
- Фармакологийн ангилал
- G01AA · Эмэгтэйчүүдийн халдварын эсрэг антибиотик
- Фармакологийн ангилал
- J01FF · Линкозамид
- Эмчилгээний бүлэг
- D10 · Батганы эсрэг эм
- Эмчилгээний бүлэг
- G01 · Эмэгтэйчүүдийн халдвар ба үрэвслийн эсрэг, антисептик эм
- Эмчилгээний бүлэг
- J01 · Системийн бактерийн халдварын эсрэг эм
- Жор бичих эмчийн ангилал
- C, D
- Тухайн бүсийн антибиотикийн зөвлөмжийн дагуу хэрэглэнэ.
- Капсулыг их усаар даруулж ууна.
- Эмчилгээний үед эсвэл дараа нь усархаг болон цустай суулгалт илэрвэл C. difficile-ийн халдварыг сэжиглэж яаралтай эмчид хандана.
- Удаан эмчилгээний үед цусны эсийн тоо, бөөр болон элэгний үзүүлэлтийг тогтмол хянана.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Ердийн үед тун тохируулах шаардлагагүй.
- Бөөрний хүнд дутагдалтай, удаан эмчилгээний үед эмнэлзүйн хариу урвал болон бөөрний үзүүлэлтийг хянана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний хүнд дутагдалтай үед эмийн хагас задрал уртасч болно. Элэгний үзүүлэлт болон гаж нөлөөг хянана.
Ахмад настанд хэрэглэх нь
- Наснаас шалтгаалж тун тохируулах шаардлагагүй.
- Суулгалт болон шингэн алдалтын эрсдэлийг тогтмол хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Албиотин (Albiotin)PR.Genero Pharmaceuticals · Уусмал · 10 мг / мл-30 млДэлгэрэнгүй
- Далацин Ц (Dalacin)Pfizer · Капсул · 150 мг, 300 мгЭМДДэлгэрэнгүй
- Далацин Ц (Dalacin C)Fareva Amboise · Капсул · 150 мг, 300 мгДэлгэрэнгүй
- Клиндавиокс (Klindavioks)Farmaprim LTD · Үтрээний лаа · 100 мгДэлгэрэнгүй
- Клиндадев (Klindadev)
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.