Телмиста 80мг (Telmista 80mg)
Хэрэглэх заалт
- Эссенциаль гипертензи.
- Насанд хүрэгсдийн зүрх-судасны өвчний давтамж ба түүний нас баралтыг багасгах зорилгоор дараах эмгэгүүдийн үед хэрэглэнэ. Үүнд:
Эсрэг заалт
- Бэлдмэлийн үйлчлэгч бодис болон түүний найрлаганд буй аль нэгэн туслах бодист хэт мэдрэгшилт.
- Жирэмсэн үед.
- Хөхүүл эхэд.
- Цөс-дамжуулах замын бөглөрөлтөт эмгэгшил.
- Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт (Чайлд-Пью-гийн ангиллаар С ангилал).
- Чихрийн шижинтэй ба/буюу бөөрний үйл ажиллагааны дунд зэргийн ба хүнд хэлбэрийн дутмагшилтай өвчтөнд (түүдгэнцэрийн фильтрацийн хурд [ТФХ биеийн гадаргуугийн талбайд 60 мл/мин/1,73 м2-м бага]) алискирен болон алискирен агуулсан бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх.
- Чихрийн шижингийн нефропатитай өвчтөнд АХФ-г саатуулагчидтай хамт хэрэглэж болохгүй.
- Фруктоз буюу лактозд тэсвэргүй, лактазын дутмагшилтай, синдром глюкозо-галактозын мальабсорбцийн хам шинжтэй өвчтөнд (Телмиста® бэлдмэл нь лактоз ба сорбитол [Е420] агуулдаг).
- 18 хүртэлх насанд (үр дүнтэй хийгээд аюулгүй эсэх нь тогтоогдоогүй).
Болгоомжтой хэрэглэх нь:
- Хоёр талын бөөрний артерийн нарийсалтай буюу цорын ганц бөөртэй өвчтөний бөөрний артерийн нарийсалтай өвчтөнд.
- Элэгний ба/буюу бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт («Тусгай анхааруулга» хэсэгт үзнэ үү).
- Шээс хөөх эм хэрэглэсний улмаас, хүнсний давс хязгаарласны улмаас, суулгалт буюу бөөлжилтийн улмаас эргэлдэх цусны эзлэхүүн (ЭЦЭ) багассан үед.
- Гипонатриеми.
- Гиперкалиеми.
- Бөөр шилжүүлэн суулгасан өвчтөнд (хэрэглэсэн туршлага байхгүй).
- Зүрхний үйл ажиллагааны архаг дутмагшил (ЗАД).
- Гол судасны ба /буюу митраль хавхлагын нарийсалт.
- Гипертрофик бөглөрөлтөт кардиомиопати (ГБКМП).
- Анхдагч гиперальдостеронизм (үр дүнтэй хийгээд аюулгүй эсэх нь тогтоогдоогүй).
- Негроид арьстай өвчтөнд тус тус хэрэглэдэггүй.