Тимолол-Акос 0.25%-5мл (Timolol Acos 0.25%-5ml)
- B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
- Нүдний даралт ихдэлт нээлттэй өнцөгт глауком, ( увеит, афаки ба гэмтлийн дараах );
- Нүдний даралт буулгадаг бусад эмүүдтэй хавсран: хаалттай өнцөгт глауком (миотик эмүүдтэй хамт), хорон глаукома (өөр эмүүд хэрэглээд үр дүнгүй тохиолдолд), нүдний дотоод даралт огцом ихэссэн үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Эмийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшсэн болон нүдний эвэрлэгт дистрофийн өөрчлөлт гарсан бол, бронхийн багтраа ( одоогоор мэдэгдээгүй ч өвдөж байсан өгүүлэмжтэй), уушгины архаг бөглөрөлтөт өвчин, синусийн гаралтай хэм алдагдал (брадикарди, атриовөнтрикул хоригийн 11-111 зэрэг), ээнэгшлээ алдсан зүрхний архаг дутмагшил, зүрхний шалтгаант , 18 нас хүрээгүй хүүхэд, хөхүүл эхэд хэрэглэхгүй.