Дэд гарчиг
Верошпирон-Нахиа (Veroshpiron-Nakhia)
Нахиа эмийн үйлдвэр
- Эмийн хэлбэр
- Зажилдаг шахмал
- Олон улсын нэршил
- Спиронолактон (Spironolactone)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
25 мг · 20 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Анхдагч гиперальдостеронизм (бөөрний дээд булчирхайн даавар альдостероны ялгаралт ихсэх) өвчнийг оношлох, эмчлэх
- Онош тогтоох зорилгоор
- Хагалгааны өмнөх богино хугацааны эмчилгээнд
- Мэс заслын эмчилгээ хийх боломжгүй (хагалгаанаас татгалзах, хагалгаа хийлгэхэд өндөр эрсдэлтэй байх) бөөрний дээд булчирхайн аденом (альдостерон ялгаруулагч хоргүй хавдар)-ын удаан хугацааны эмчилгээнд
- Шалтгаан тодорхойгүй гиперальдостеронизм буюу 2 талын бөөрний дээд булчирхай томрох (бөөрний дээд булчирхайн эд нэвчиж томрох) үеийн удаан хугацааны барих эмчилгээнд
- Хавангийн эмчилгээнд
- Зүрхний зогсонгишилт дутагдал
- Хэвлийд шингэн хуримтлагдах болон хавагнах шинж бүхий элэгний хатуурал
- Нефроз хам шинж (бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтийн улмаас хавагнах)
- Эдгээр тохиолдлуудад спиронолактоныг дангаар нь болон бусад шээс хөөх эмүүдтэй хавсруулан хэрэглэх бөгөөд тухайлбал бусад эмийн бэлдмэл үр дүнгүй байгаа болон бие махбодод кали хуримтлуулах шаардлагатай байгаа үед хэрэглэнэ.
- Артерийн даралт ихдэх өвчний ялангуяа цусан дахь калийн хэмжээ багасах шинж бүхий) үед бусад даралт бууруулах эмүүдтэй хавсруулан хэрэглэнэ.
- Цусан дахь калийн хэмжээ багасалтыг [ялангуяа хуруувчин цэцгийн бэлдмэл, шээс хөөх бусад эмийн эмчилгээний (, этакриний хүчил, тиазидын бүлгийн шээс хөөх эм) үед үүссэн] эмчлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Вероширон -Нахиа 25 мг шахмал эмийг хэрэглэхийн өмнө юу мэдэж байвал зохилтой вэ?
- Спиронолактоныг дараах тохиолдолд хэрэглэж болохгүй
- Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч болон туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс
- Шээсгүйдэл (шээс үүсэх явц зогсох) буюу бөөрний цочмог дутагдал
- Хүнд явцтай бөөрний дутагдал (креатинины клиренс 10 мл/мин-с бага)
- Гиперкалиеми (цусан дахь калийн хэмжээ өндөр байх)
- Метаболын ацидоз (цусны хүчиллэг чанар ихсэх)
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Элэгний хатуурал (Liver Cirrhosis)
Олон янзын шалтгааны улмаас элэгний цуллаг болон судасны тогтолцоо түгмэлээр гэмтэн, үйл ажиллагаа бүхий эсийн тоо эрс цөөрч, элэгний хэвийн бүтэц, агууламж эвдрэн, холбогч эдийн хатуурал, зангилаат бүрдэл үүсч, элэгний дутмагшил, үүдэн венийн даралтын ихсэлтэнд хүргэдэг архаг даамжрах явцтай эмгэгийг элэгний хатуурал буюу цирроз гэнэ.