
АНУ-ын эрх баригчид электрон тамхинаас үүдэлтэй амьсгалын замын өвчлөл, нас баралтын тоо эрс нэмэгдэж байгааг мэдээллээ. 9-р сарын 24-ы байдлаар гэхэд нийт 805 тохиолдол АНУ-ын нэг нутаг дэвсгэрт болон бусад 46 улсад бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт л гэхэд 530 тохиолдлоор нэмэгджээ. Мөн энэ үеэр өөр 10 улсад нийт 12 хүн нас барсан тохиолдол гарчээ.
Нийт 373 тохиолдлын дөрөвний гурав нь буюу 72% эрэгтэй, гуравны хоёр нь буюу 67% 18-34 насныхан байсныг The Centers for Disease Control and Prevention (CDC) мэдээлжээ.
Эрх баригчид дэгдэлтийн шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж байна. CDC-ийн мэдээлснээр мэдэгдэж буй бүх тохиолдолд электрон тамхийг эсвэл Vaping буюу усан тамхийг хэрэглэж байсан эсэхийг судалж байгаа ч одоогоор өвчлөлтэй холбоотой байж болох тодорхой бүтээгдэхүүн эсвэл хортой бодисыг зарлаагүй байна.
CDC-ээс өвчлөл өндөртэй байгаатай холбоотойгоор гаргасан зөвлөмжид зааснаар кортикостероид хэрэглэхэд өвчтөнүүдэд эмнэлзүйн сайжрал гарч байгаа ба эмч нар кортикостероидыг тухайн тохиолдол бүрд эмнэлзүйн байдлаас хамаарч хэрэглэх эсэхийг өөрсдөө шийдэхийг сануулжээ.
Эх сурвалж
Centers for Disease Control and Prevention. Outbreak of Lung Injury Associated with E-Cigarette Use, or Vaping. 26 September 2019.

Нүүрний анатомийн сургалтын шинэ чиг хандлага буюу 3D фотограмметр ба VR технологи.
Мэс заслын нарийн ур чадварыг эзэмшихэд анатоми бол хамгийн гол суурь мэдлэг байдаг. Гэвч бидний…

Шинэ эм хэрхэн бий болдог вэ?
Шинжлэх ухаан, биотехнологийн хөгжлийн дүнд олон өвчин, эмгэгийн эмчилгээ хурдацтайгаар…

Magnetic Particle Imaging (MPI) — Цацраггүй үе эхлэх үү?
1895 онд Вилхелм Конрад Рентген анхны рентген туяаг нээснээр анагаах ухааны дүрс оношилгооны шинэ эрин…

Гений эмчилгээний тусламжтайгаар сонсгол сэргээх боломж
Анагаах ухаанд гений эмчилгээ нь сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг болоод байна.…
