Нэвтрэх
  • 3D фотограмметр ба VR

    Нүүрний анатомийн сургалтын шинэ чиг хандлага буюу 3D фотограмметр ба VR технологи.

    Резидент эмч, Судалгаа, эрдэм шинжилгээ, Ур чадвар, Шинэ мэдлэг, мэдээлэл

    Мэс заслын нарийн ур чадварыг эзэмшихэд анатоми бол хамгийн гол суурь мэдлэг байдаг. Гэвч бидний олонх нь сурах явцдаа анатомийн гурван хэмжээст ойлголтыг атлас ном, зурагт материал гэх мэт 2 хэмжээст эх сурвалжаас бүрэн авч чаддаггүй. Кадаверийн (задлан) сургалт бол алтан стандарт гэж тооцогддог ч үнэтэй, хязгаарлагдмал, ёс зүйн асуудалтай учир өдөр тутмын сургалтад ашиглах боломж хязгаарлагдмал билээ.

    Тэгвэл сүүлийн жилүүдэд технологийн дэвшил ашиглан энэ бэрхшээлийг шийдэх шинэ арга гарч иржээ. PRS Global сэтгүүлийн 2025 оны 7-р сарын дугаарт АНУ-ын Mayo Clinicийн багийн Hussein, Sara M. MD*,†; Emanuels, Andrew F. MD*; Leonel, Luciano César P.C. PhD‡,§; Lachman, Nirusha PhD§; Peris Celda, Maria MD, PhD‡,§; Morris, Jonathan M. MD; Sheahan, Eric M. BA§; Martinez, Erick O. BFA; Hanson, Christian R. BA; Sharaf, Basel A. MD, DDS, FACS*,†,** нарын нийтлүүлсэн 3 хэмжээст фотограмметр болон хийсвэр орчин (VR)-ыг нэгтгэн нүүр, хүзүүний анатоми заах инновацлаг аргачлал гэх артиклыг та бүхэнд хураангуйлан хүргэж байна.

    Зохиогчид шинэ кадаверийн толгойг үе шаттайгаар, нүүр ба хүзүүний гүн ба өнгөц бүх давхаргыг ил гарган гаргалгаа хийсэн байна. Гаргалгааны алхам бүр дээр тусгайлан тохируулсан 5 DSLR камераас бүрдэх систем, мөн гар 3D камер ашиглан 360° дүрслэл авчээ. Дараа нь эдгээр зургуудыг тусгай программ (Photomatix Pro, Autodesk 3ds Max, Adobe Substance 3D Painter) ашиглан нэгтгэж, нарийвчилсан өндөр нягтралтай 3D загвар болгон боловсруулсан байна.

    Эцэст нь Unity 3D програм дээр оруулж, VR орчин болон холограмм дэлгэц дээр үзэх боломжтой болгосон. Энэ бүхний үр дүнд суралцагч анатомийн давхаргыг нэг нэгээр нь нээж үзэх, судас, мэдрэлийн нарийн бүтэцтэй танилцах, 360° өнцгөөс харж судлах боломжтой болгожээ.

    Зураг 1. 3D гэрэл зураг ба фотограмметрийн техникүүд
    A. Таван DSLR камераас бүрдсэн тусгай сканнер — дээжийг эргүүлдэг тавцан дээр байрлуулж, олон өнцгөөс 360° дүрслэл авах боломжтой.
    B. Нэг камерын тохируулгатай систем — задлангийн үе шат бүрт олон давхарга бүхий дүрслэл авч, нүүрний чухал бүтцийг тодруулан харуулж байна. Энэ аргуудын тусламжтайгаар өндөр нарийвчлалтай 3D загвар үүсгэж, сургалтын зориулалтаар ашиглах боломжтой болсон.

    Фотограмметрийн сул тал нь мэдрэл, судас зэрэг нарийн бүтэцтэй хэсгийг ялгаж харуулахад бэрхшээлтэй байдаг ч үүнийг баг өнгө ялгаралттай дэвсгэр ашиглах, гэрэлтүүлгийг сайжруулах зэргээр шийдвэрлэж, 3D загварыг эмч нарт хэрэглэхүйц нарийвчлалтай болгож чаджээ.

    Зураг 2: Сургуулийн эмч нар VR төхөөрөмж ба Proto голограмм дэлгэцийг ашиглан нүүрний анатоми судалж, мэс заслын техникүүдийг хийсвэр орчинд гардан сурч буй нь.

    Эхний туршилтын сургалт, семинаруудад оролцсон резидент эмч нарын зүгээс:  

    • Хичээл илүү сонирхолтой, идэвхтэй болж байна,
    • Орон зайн төсөөлөл тодорхой болсон,
    • Мэс засал хийх итгэл нэмэгдсэн гэх зэрэг эерэг үнэлгээ өгчээ.

    Тэгвэл эстетик болон нөхөн сэргээх пластик мэс заслын практикт нүүр, хүзүүний гоо сайхны мэс засал, тухайлбал face lift, neck lift зэрэг нь мэдрэл, судас ихтэй хэсэгт хийдэг нарийн ажилбарууд байдаг. Эдгээрийг зөвхөн атлас эсвэл 2D зурагнаас ойлгоно гэдэг хангалтгүй. Харин VR орчинд бодит мэтээр бүтцийн бүх давхаргыг шат дараатайгаар судлах боломж нь мэс заслын сургалтыг сайжруулж, дадлагажихад илүү бодитой тус болохоор байна.

    Хамгийн олзуурхууштай, давуу тал нь боловсруулсан 3D загваруудыг QR кодоор дамжуулан дэлхийн хаанаас ч ашиглах боломжтой болгожээ. Ингэснээр ямар ч улс орны эмч, резидент гар утас, VR төхөөрөмж ашиглан өөрийн биеэр кадавер анатоми судалж байгаа мэт туршлага авах боломжтой болсон гэсэн үг.

    Судлаачдын үзэж буйгаар дараагийн алхам бол хиймэл оюун ухааныг ашиглах буюу AI -аар сургалтын явцыг шинжилж, оролцогчийн алдаа, ахицыг дүгнэн хувь хүнд тохирсон санал зөвлөгөө өгөх юм. Энэ нь сургалтыг улам хувь эмчид тохирсон, үр дүнтэй болгох том боломжийг нээж өгч байна.

    Миний хувьд ч мөн кадавер сургалт хийх боломж, нөхцөл муу Монголын нөхцөлд энэ мэт VR технологийг сургалтандаа нэвтрүүлэх нь бид бусдаас дутахгүй, өрсөлдөх чадвартай мэс засалчид болон бэлтгэгдэх тун таатай боломж гэж бодож байна.

    Хуваалцах
    Нийтлэлүүд

    Шинэ эм хэрхэн бий болдог вэ?

    Шинжлэх ухаан, биотехнологийн хөгжлийн дүнд олон өвчин, эмгэгийн эмчилгээ хурдацтайгаар…

    Magnetic Particle Imaging (MPI) — Цацраггүй үе эхлэх үү?

    1895 онд Вилхелм Конрад Рентген анхны рентген туяаг нээснээр анагаах ухааны дүрс оношилгооны шинэ эрин…

    Гений эмчилгээний тусламжтайгаар сонсгол сэргээх боломж

    Анагаах ухаанд гений эмчилгээ нь сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг болоод байна.…

    Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх

    Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх үйл явцыг мэс заслын…

    Хэрэглэгчийн мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.