Нэвтрэх
  • Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх

    Ажил, мэргэжил, Зөвлөгөө, Резидент эмч, Ур чадвар

    Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх үйл явцыг мэс заслын багийн бүх гишүүд мэс засал бүрийн өмнө хийж гүйцэтгэх ёстой.

    Мэс заслын гар угаалтаар гар болон шууг халдваргүйжүүлнэ. Дараа нь ариун мэс заслын халат, бээлийг өмсөж, халдваргүй орчинг бүрдүүлнэ.

    “Мэс заслын гар угаалт” нь халдварын эрсдэлийг эрс бууруулж, өвчтөнд эмчилгээний үр дүнг сайжруулдаг. Тиймээс үүнийг нухацтай авч үзэж, үргэлж хамгийн өндөр стандартын дагуу гүйцэтгэх ёстой.

    Энэ нийтлэлд бид мэс заслын гар угаах, ариун халат өмсөх, ариун бээлий өмсөх үйл явцын талаар авч үзнэ.

    Бэлтгэл

    1. Гарнаас цаг, бөгж, бугуйвч зэрэг гоёлоо ав (найдвартай газарт хадгалах аа мартваа).
    2. Ханцуй тохойноос дээш 5-7см шуугдсан эсэхийг шалга.
    3. Ариун халатаа цэвэр ширээн дээр задлахдаа зөвхөн хамгийн гадна ирмэгүүдийг барьж ариун орчныг хангах (доорх зургийг үз)
    4. Бээлийний уутыг задлан цэвэр гадаргуу дээр унагах (доорх зургийг үз).
    5. Хумсны сойз болон хумсны цэвэрлэгч бэлтгэ.
    6. Маскаа зүүж, тохируулж бэхэл.

    Мэс заслын гар угаалт

    (мэс заслын багийн гишүүдийн халдваргүй орчинд ажиллахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг)

    1. Усыг гоожуулж (Зураг 1), савангаар хумсны цэвэрлэгч болон сойзоо хучиж, тохойгоо савангийн савны дээр байрлуулан саван түрхэж хумсаа цэвэрлэж, гараа ямар ч бохирдлоос салгах (Зураг 2).
    2. ДЭМБ -ын гар угаах журмын дагуу гараа, шуугаа, тохой хүртэл угааж эхэлнэ. Гар хэсгийг угааж, шуу хэсгийг эргэлдэх хөдөлгөөнөөр угаана (Зураг 3). Энэ үйлдэл нь дор хаяж нэг минут үргэлжлэх ёстой.
    3. Гар, шуугаа угаасны дараа, гараа өргөөд тохойноосоо доош усыг гоожуулж, угаалтуур руу урсгах (Зураг 4).
    4. Энэ үйл явцыг дахин гурван удаа давтана: эхлээд шууны дунд хүртэл (Зураг 5), дараа нь бугуй хүртэл (Зураг 6), эцэст нь зөвхөн гараа (Зураг 7). Бүр нэг минут үргэлжлэх ёстой.
    5. Гараа өргөсөн хэвээр байлгаж (Зураг 8), халатны уутанд байгаа ариун алчуураар гараа болон шуугаа арчихдаа арчих бус, дарж арчиж хатаана (Зураг 9). Тус бүр нэг алчуурыг нэг гартаа хэрэглээд хаяна.

    Ариун халат өмсөх, ариун бээлий өмсөх

    1. Ариун халатаа аваад (Зураг 1) зөөлөн 2 тийш нь займчуулан сэгсэрч задлаарай, энэ үед бусад зүйлд хүргэхээс болгоомжлоорой (Зураг 2).
    2. Халатаа задлаад гараа ханцуй руу оруулна (Зураг 3, 4); гараа ханцуйнаас бүтэн гаргахгүйгээр дотор нь байлгана (Зураг 5).
    3. Туслах сувилагч/ажилтнаас тусламж хүсч, халатаа мөрөн дээгүүрээ татуулж, ар талдаа уяуулаарай.
    4. Баруун гарын бээлийгээ авч, алга хэсгийг нь гар дээрээ доош харуулж, хуруунуудыг бие рүүгээ чиглүүлнэ (Зураг 6).
    5. Баруун гарынхаа эрхий болон долоовор хуруугаараа бээлийний ханцуйны доод хэсгийг барьж, зүүн гарынхаа эрхий болон долоовор хуруугаараа бээлийний ханцуйны дээд хэсгийг барьж (аль аль гар нь ханцуй дотор байна), бээлийг баруун гартаа өмсөнө (Зураг 7, 8).
    6. Халатны ханцуйг зөөлөн хойш татаж, гараа бээлий рүүгээ оруулахад тусалж, бээлийг бүрэн өмсөнө (Зураг 9); халатны ханцуй бээлийн дотуур алганы ихэнх хэсгийг бүрхсэн байх ёстой.
    7. Зүүн гарт ижил аргаар бээлий өмсөнө.

    Анхаар!

    • Ариун байдлаа хадгалахын тулд явж байхдаа гараа биеийнхээ урд талд, мөрнөөс, хүйс хооронд байрлуулахыг зөвлөж байна. (Гарыг урдаа солбих, 2 суганд солбиж хавчуулах зэрэг нь ариун байдлыг алдагдуулна гэдгийг анхаарна уу!)
    • Мэс заслын хэсэгт ариун биш тоног төхөөрөмжид хүрэхээс зайлсхийх хэрэгтэй.
    • Доорх зурагт хүрээлсэн хэсгийг ариун гэж тооцно.

    ТҮЛХҮҮР САНАА

    • Мэс заслын багийн бүх гишүүд мэс заслын өмнө гар угаах, халат өмсөх, бээлий өмсөх үйлдлийг зөв зохих ёсоор хийж дадсан ёстой.
    • Гар болон шууг халдваргүйжүүлж, дараа нь ариун мэс заслын халат, бээлий өмсдөг.
    • “Гар угаах” үйлдэл нь халдварын эрсдэлийг эрс багасгадаг.
    Хуваалцах

    Гений эмчилгээний тусламжтайгаар сонсгол сэргээх боломж

    Анагаах ухаанд гений эмчилгээ нь сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг болоод байна.…

    Мэс заслын өрөөнд туслах нь

    Бүх л мэс засалчдад мэс заслын үеэр туслагч ихэвчлэн шаардлагатай байдаг. Мэс заслын өрөөнд байгаа…

    Мэс заслын үеийн аюулгүй байдал

    Мэс засал эмчилгээ нь амь насыг аврах зорилготой боловч мэс заслын тусламж нь тодорхой дүрэм…

    Сорвины мэс заслын болон мэс заслын бус эмчилгээ

    Америкийн пластик мэс засалчдын нийгэмлэгийн вебсайтад 2024 оны 12-р сарын 06-ны өдөр нийтлэгдсэн, пластик мэс…

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл