Нэвтрэх
  • Magnetic Particle Imaging (MPI) — Цацраггүй үе эхлэх үү?

    Судалгаа, эрдэм шинжилгээ, Шинэ мэдлэг, мэдээлэл

    1895 онд Вилхелм Конрад Рентген анхны рентген туяаг нээснээр анагаах ухааны дүрс оношилгооны шинэ эрин үеийг эхлүүлсэн. Өнөөдөр рентген туяа нь ясны хугарал, шүд, эрүү, уушги, зүрх судасны эмгэгүүд, мөн артерийн нарийсал, судасны бөглөрөл, аневризм зэрэгт оношилгоо болон эмчилгээнд өргөн хэрэглэгдэж байна. Ялангуяа ангиографи буюу судасны рентген зураг нь мэс заслын явцад судасны байрлал, хөдөлгөөн, реакц болон багажийн байрлалыг шууд хянах боломж олгодог.

    Соронзон партикелийн дүрслэл (MPI) – шинэ гарц

    Ийм зураг авалтад тодосгогч бодисыг судсанд шахаж, рентген туяатай хослуулан ашигладаг ч цацрагийн ачаалал болон йод агуулсан тодосгогч бодистой тул эрсдэлтэй байдаг.
    Германы Вюрцбургийн их сургуулийн физикч доктор Патрик Фогель болон түүний багийнхан хүний биед тохирсон анхны MPI сканнерийг бүтээж, Вюрцбургийн их сургуулийн эмнэлгийн радиологийн багийн доктор Виктор Хартунгтай хамтран бодит туршилт хийжээ. MPI технологи нь зөвхөн соронзон шинж чанартай партикелийг илрүүлдэг бөгөөд хурдан, нарийвчлалтай дүрслэл хийх боломжтой. Үүнээс гадна ямар ч ионжуулагч цацраг хэрэглэдэггүй мөн оношилгооны үед гардаг нэмэлт дуу чимээгүйгээрээ онцлог юм байна.

    Тасралтгүй (хиймэл) урсгалын үед судлаачид MPI зориулалтын трайсер болон рентген тодосгогч бодисын холимогийг гуяны артерид тарьсан байна. Үүний дараа MPI болон уламжлалт дижитал субтракцийн ангиографи (DSA) зэрэгцэн ашиглагдаж, дүрс бичлэг хийгдсэн.

    Зурагт гуяны дээгүүр байрласан илгээх ба хүлээн авах ороомог бүхий сканнерийн модулиуд (B), хяналтын хэсэг (C), ерөнхий бүтэц (D) болон судасыг (A) харуулсан байна.
    Зургийн эх сурвалж: Hartung V, Gruschwitz P, Augustin AM нар, Communications Medicine 2025 (CC BY 4.0)

    MPI сканнер нь клиник бусад тоног төхөөрөмжтэй нийцэл сайтай хэрэглэхэд хялбар байсан бөгөөд судсыг маш тод, нарийвчлалтай дүрсэлсэн байна. Ашигласан Perimag® (2 мл) болон Resotran® (1.5 мл) гэсэн хоёр төрлийн тодосгогч бодис нь хүний биед үзүүлэх гаж нөлөөгүй учир цаашид клиник хэрэглээнд нэвтрүүлэх үйл явцыг хурдасгах боломжтой гэж судлаачид үзэж байна.

    Ирээдүйн чиг хандлага

    Доктор Виктор Хартунг MPI технологи нь ирээдүйд уламжлалт рентген ангиографийг зарим тохиолдолд бүрэн орлох боломжтой гэж онцолжээ. Энэ нь ялангуяа бөөрний эмгэгтэй өвчтөнүүд болон цацрагт мэдрэмтгий хүмүүст илүү тохиромжтой. Мөн эмч, мэс засалчдын ажлын байрны цацрагийн ачааллыг ч эрс бууруулах давуу талтай.

    MPI нь одоогоор хүн дээрх туршилтын шатандаа орж байгаа бөгөөд анхны судалгааны үр дүн эмнэлзүйн практикт нэвтрэх боломжтойг баталж өгч байна.

    Эх сурвалж: Universitätsklinikum Würzburg

    Хуваалцах

    Гений эмчилгээний тусламжтайгаар сонсгол сэргээх боломж

    Анагаах ухаанд гений эмчилгээ нь сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг болоод байна.…

    Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх

    Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх үйл явцыг мэс заслын…

    Мэс заслын өрөөнд туслах нь

    Бүх л мэс засалчдад мэс заслын үеэр туслагч ихэвчлэн шаардлагатай байдаг. Мэс заслын өрөөнд байгаа…

    Мэс заслын үеийн аюулгүй байдал

    Мэс засал эмчилгээ нь амь насыг аврах зорилготой боловч мэс заслын тусламж нь тодорхой дүрэм…

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл