Нэвтрэх
  • Ревматоид артритийн үед Adalimumab+Methotrexat(MTX) эмчилгээний үр дүнг урьдчилан тооцоолох нь

    Судалгаа, эрдэм шинжилгээ

    Ревматоид артрит нь шалтгаан тодорхойгүй, үений уутны сөнөрөлт гэмтлийг үүсгэдэг, сэдрэл намжил бүхий архаг явцтай холбогч эдийн өвчин юм. Уг өвчин нь удаан явцтай, тавилан муутай, дундаж наслалтыг 3-18 жилээр багасгадаг, нийт өвчтөнүүдийн 80% нь 20 жилийн дараа хөдөлмөрийн чадвар алдалтанд ордог аутоиммуны гаралтай эмгэг юм. Ревматоид артритийн эмчилгээ үр дүн муу, удаан хугацаанд хийгддэг, өртөг өндөртэй байдаг.

    Иймд молекулбиологын шинжилгээний аргаар 3 төрлийн генийг нарийвчлан судалж аль өвчтөнд хавсарсан эмчилгээ болох Adalimumab+Methotrexat нь илүү үр дүнтэй болохыг урьдчилан мэдэх боломж бүрдэж байна. Зарим генийн бүлэгт энэхүү хавсарсан эмчилгээ нь төдийлөн эмчилгээний үр дүнгүй байдаг. Тиймээс энэхүү гентэстийг эмчилгээ эхлэхээс өмнө хийх нь эмчилгээний өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.

    Олон үеийг хамарсан үрэвслийн үйл явц өрнөж үений мөгөөрсөн эд болон үений уутны эд гиперплази болох, хавагнах, судасжилт ихсэх, үений хөндийд нейтрофил, макрофаг, лимфоцит, фибробласт зэрэг эсүүдийн агууламж бүхий үрэвслийн булингартсан шингэн хурах бүтцийн өөрчлөлтөнд орж, улмаар үений бүтцийн эргэшгүй өөрчлөлт бий болж, үений хөдөлгөөнийг хязгаарладаг.

    Үндэслэл

    Үений бүтцийн эргэшгүй өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэхэд эрт үндсэн зөв эмчилгээг эхлэх нь өвчний цаашдын явцыг шийдвэрлэх чухал ач холбогдолтой байдаг. Судалгаанаас үзэхэд дор хаяж нэг жилийн өмнө ревматоид артрит оношлогдсон зарим өвчтөнд МТХ-г Adalimumab (ADA) хамт эмчилгээнд хэрэглэхэд МТХ-г дангаар авснаас илүү өвчний явцыг удаашруулж, идэвхжлийн давтамжийг бууруулж байжээ. Оптима судалгааны фармакогенетик шинжилгээнд локусын антиген HLA-DBR1, IgG Fc рецептор FcγRIIb ба интерлейкин-4 рецептор (IL-4-R) -ийн генийн өөрчлөлтийн хариу урвалын холбоог судалсан.

    Судалгааны арга зүй

    • Судалгаанд оролцсон нийт 1032 өвчтөн 52 долоо хоногийн турш MTX+Плацебо эсвэл MTX+ADA эмчилгээ хийлгэсэн.
    • ACR (American College of Rheumatology)-ын шалгуур үзүүлэлтээр дараах генийг судалсан: HLA-DBR1, FcγRIIb, IL-4-R

    Үр дүн

    MTX+ADA эмчилгээний үед HLA DBR1 генийн “shared epitopes” гэгдэх хуулбар их байх тусам илүү үр дүнтэй байсан бол дан MTX-тай эмчилгээ үр дүнгүй байжээ. Генийн шинжилгээгээр FcγRIIb илэрсэн өвчтөнүүдэд хавсарсан эмчилгээ буюу MTX+ADA өндөр үр дүнтэй байсан. Дан МТХ эмчилгээний үед IL-4-R ген мутацад хүргэж үр дүн муу, үений эргэшгүй өөрчлөлтөөс сэргийлж чадахгүй байжээ. Харин MTX+ADA хавсарсан эмчилгээ нь IL-4-R генийн мутацаас сэргийлж чадсан байна.

    Эмнэлзүйн ач холбогдол

    Өнөөг хүртэл РА-ийн эмчилгээний үр дүнг урьдчилан тооцоолох параметр байхгүй байсан ба энэхүү генийн локусын шинжилгээний арга нь эмчилгээг зөв удирдаж үр дүнг урьдчилан тооцоолох боломжийг олгож байна. Иймд судлаачид энэхүү шинжилгээг эмчилгээ эхлэхээс өмнө хийхийг зөвлөж байгаа ба ингэснээр үр дүнгүй эмчилгээ, үргүй зардлаас сэргийлэх боломжтой юм гэжээ.

    Эх сурвалж: 1.Skapenko A, Smolen JS, Kavanaugh A, et al.:Genetic markers associated with clinical and radiographic response in adalimumab plus methotrexate-treated rheumatoid arthritis patients in OPTIMA. Clinical and Experimental Rheumatology 2019; Өвчний механизм-Ревматоид артритын эмгэг жамын механизм ( Тойм өгүүлэл ) Э.Одхүү1 M.D., M.Sc. Ц.Сумьяа2, Н.Алтанзул3 M.D.

    Абстракт ?

    Хуваалцах

    Хэрэглэгчийн мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.