
Шүдний суурь эдийн үрэвсэл буюу пародонтит нь өргөн тархсан өвчлөл ба цусны даралт ихсэлттэй хамааралтай байж болох талаар доорх судалгаа харуулжээ. Пародонтитийн эмчилгээ нь артерийн гипертензийн (АГТ) эсрэг үйлдэлтэй гэж үздэг ч үүнийг одоохондоо батлаагүй байгаа юм.
Олон судлаачид пародонтит, артериосклероз, зүрх судасны өвчин тэр дундаа цусны даралт ихсэх өвчний хоорондох хамаарлын талаар дурдсан байдаг ч патогенезыг одоогоор тайлбарлаж чадаагүй байна.
Судалгааны арга зүй:
Нийт 40 судалгаанд мета-анализ хийсэн. Дунд зэргийн болон хүнд хэлбэрийн пародонтит бүхий өвчтөнүүдийн доторх АГТ-ийн тархалтыг судалж үр дүнг нь шүдний суурь эдийн үрэвсэлгүй хүмүүсийн дундах АГТ-ийн тархалттай харьцуулав.
Судалгааны үр дүн:
- Бусад судалгааны (пародонтит ба артерийн гипертензи хоёрын хоорондын холбоо хамаарал) үр дүнтэй тохирсон.
- Дунд зэргийн пародонтитийн үед OR (Odds Ratio) 1, 22 (95% CI: 1,10–1,35), хүнд хэлбэрийн пародонтитийн үед 1.49 (95% CI: 1.09-2.05).
- Пародонтитийн үед цусны даралт ихсэх өндөр эрсдэлтэй нь (OR = 1.68, 95% CI: 0.85-3.35) батлагдсан.
- Пародонтиттай өвчтөний систолын даралтын хэмжээ нь хяналтын бүлгээс дунджаар 4.49 мм.муб-аар өндөр байсан ба диастолын даралтын хэмжээ 2.03 мм.муб өндөр байв.
- Судалгаанд хамрагдсан 12 судалгаанаас ердөө тавд нь пародонтитийн эмчилгээний дараа систолын даралт 3-12.5 мм.муб буурсан, диастолын 0-10 мм.муб буурсан байна.
Судалгааны үр дүнгээс харахад пародонтит ба гипертензи хоёрын хооронд хамаарал байгаа нь батлагдаж байна. Гэсэн хэдий ч пародонтитын үед хийгддэг үрэвслийн эсрэг эмчилгээ нь цусны даралтыг бууруулдаг эсэх нь бүрэн нотлогдсонгүй. Амны хөндийн өвчлөл нь зүрх судасны, цаашлаад бие эрхтэн тогтолцооны өвчлөлийн шалтгаан болдог талаар сүүлийн үеийн судалгаа шинжилгээнүүд харуулж байгаа ба эдгээр өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх гол аргуудын нэг нь амны хөндийн эрүүл ахуй болох талаар мэргэжилтнүүд зөвлөж байна.
Эх сурвалж: Eva Muñoz Aguilera et al: Periodontitis is associated with hypertension: a systematic review and meta-analysis; Cardiovascular Research, DOI: https://doi.org/10.1093/cvr/cvz201

Өвчтөнд таниулсан зөвшөөрөл гэж юу вэ? Түүний пластик мэс засалд үзүүлэх нөлөө
Пластик нөхөн сэргээх мэс заслын журналын хэвлэлд нийтлэгдсэн “Хуулийн үүднээс өвчтөнд таниулсан зөвшөөрөл ба түүний…

Эмнэлгийн мэргэжилтнүүдийн CV буюу Товч намтарт юуг анхаарах хэрэгтэй вэ?
Америкийн эмэгтэй мэс засалчдын холбоо (AWS) -оос эрхлэн гаргасан ” Navigating Your Surgical Career”…

Пластик мэс заслын сурах бичгүүд
Пластик мэс заслын чиглэлээр бичигдсэн “хар мянга найман зуун” ном бий. Гэхдээ би энд эхлэн…

Цаг уурын нөхцөл байдал ботокс тарилгын тунд нөлөөлнө гэнэ үү?
Гоо сайхны ботокс тарианы үр дүнг сайжруулахын тулд нарлаг дулаан орнуудад амьдардаг үйлчлүүлэгчдэд тарилгын тун…