Нэвтрэх
  • FDA буюу АНУ-ын хүнс, эмийн хяналтын албанаас чихрийн шижингийн 10 бүтээгдэхүүнд анхааруулга өгчээ.

    Зөвлөгөө, Шинэ мэдлэг, мэдээлэл

    FDA буюу АНУ-ын хүнс, эмийн хяналтын албанаас доор дурдагдах нэр бүхий 10 компанийн чихрийн шижингийн эсрэг бүтээгдэхүүнүүдэд анхааруулга өгчээ. Эдгээр нь чихрийн шижингээс урьдчилан сэргийлнэ, эдгээнэ, эмчлэнэ хэмээн худал сурталчилгаа явуулсан, тус хороонд албан ёсоор бүртгэгдээгүй эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд юм.

    АНУ-ын хүнс, эмийн хяналтын хорооноос анхааруулах мэдэгдэл авсан компанийн бүтээгдэхүүнүүдэд:

    1. Berry Gen Sugar Control (Live Good Inc.)
    2. Diabetes Doctor Pre-Diabetes and Diabetes Doctor Blood Sugar 24 Hour (Pharmaganics LLC)
    3. Lysulin Weight Loss Shake, Lysulin Diabetes and Prediabetes Chewables, Lysulin Diabetes and Prediabetes Liquid, Lysulin Diabetes and Prediabetes Capsules, and Lysulin Diabetes and Prediabetes Powder (Lysulin, Inc.)
    4. Diabetic Support Formula (Nuturna International LLC)
    5. GLUCOTYPE2 (Phytag Labs)
    6. Diabetes Support (Ar-Rahman Pharm LLC)
    7. DiabetesSupport (Metamune Inc)
    8. Diabalance Diabetes Supplement (Holistic Healer & Wellness Center Inc.)
    9. CuraLin (Radhanite LLC, d/b/a CuraLife Ltd)
    10. Sugar Balance (Aceva LLC)

    “АНУ-ын хувьд 34 сая гаруй иргэд нь буюу 10 хүн тутмын 1-ээс илүү нь чихрийн шижин оношлогдсон байдаг бөгөөд хүнс эмийн хяналтын хорооноос баталгаажсан эм, бүтээгдэхүүнүүдээс бусад чихрийн шижингээс урьдчилан сэргийлнэ, эмчилнэ эдгээнэ гэсэн баталгаа, нотолгоогүй сурталчилгаатай эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэгчид нь эрүүл мэндээрээ хохирсоор байна” хэмээн Хүнс Эмийн хяналтын хорооны, хүнсний аюулгүй байдал хариуцсан албаны дарга доктор Кара Велш мэдэгджээ.

    FDA-аас эдгээр хуурамч сурталчилгаа явуулан худалдаанд гаргаж буй бүртгэлгүй бүтээгдэхүүнүүдийн талаар үнэхээр эмчилгээний нөлөө байгаа эсэх, тэдгээр нь зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнүүдтэй харилцан үйлчлэлд орж гаж нөлөө үүсгэх эсэх болон зохистой тун бий эсэх талаар үнэлгээ хийгээгүй боловч 15 ажлын өдрийн хугацаанд эдгээр компаниудаас бүтээгдэхүүнийхээ талаар зохих ёсны мэдээлэл хийхгүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм байна.

    Түүнчлэн дээрх бүтээгдэхүүнүүдийг хэрэглэсэнтэй холбоотой илэрсэн гаж нөлөө, өвчлөл мэдэгдвэл тэр даруй хэрэглэхээ зогсоож, эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөжээ.

    Манай улсын хувьд 2020 оны байдлаар чихрийн шижин өвчин нь дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 41.2 хувийг эзэлж, 10000 хүн амд 106.9 байдаг. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд 10 000 хүн амд 102.8, эмэгтэйчүүд 10000 хүн амд 111.0 байна. Насны бүлгээр нь авч үзэхэд 45-65 насныханд хамгийн өндөр 21811/63.2%/ буюу 10000 хүн амд 354.8 тохиолдож байна. Байршилаар нь үзэхэд төвийн бүсэд 10000 хүн амд 115.1 буюу хамгийн өндөр тохиолдож байна. Төвийн бүсийн аймгууд дотроос Төв/189.0/, Өмнөговь /151.4/, Дорноговь/112.7/, Дархан-Уул/108.0/ аймгуудад өндөр байна. Манай улсад ч мөн адил чихрийн шижинг (болон бусад төрлийн архаг эмгэгүүдийг) дан ганц нэг бүтээгдэхүүнээр төгс эмчлэх мэт сурталчилгааг ил болон далд байдлаар явуулж, чихрийн шижинтэй өвчтнүүдийн хяналтыг алдагдуулах, эмийн эмчилгээг зогсооход хүргэх, эмчилгээнд хүндрэл учруулах, өвчтнүүдэд буруу мэдээлэл түгээх явдал маш их  байгаатай холбогдуулан энэхүү нийтлэлийг сануулга болох болов уу хэмээн бэлтгэн хүргэлээ.

    Дашрамд дурдахад манай орны хувьд ЭМС-ын 2013 оны 11-р сарын 7-ны 415-р тоот тушаалын дагуу эрүүл мэндийн байгууллага болон иргэдээс аль ч эмийн сангаар дамжуулан эмийн гаж нөлөөг бүртгэж авдаг болсон юм.

    Эх сурвалж:

    1. FDA Warns About Fraudulent Supplements to Treat Diabetes – Medscape – Sep 13, 2021.

    2. Эрүүл мэндийн үзүүлэлт 2020.

    Хуваалцах

    Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх

    Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх үйл явцыг мэс заслын…

    Мэс заслын өрөөнд туслах нь

    Бүх л мэс засалчдад мэс заслын үеэр туслагч ихэвчлэн шаардлагатай байдаг. Мэс заслын өрөөнд байгаа…

    Мэс заслын үеийн аюулгүй байдал

    Мэс засал эмчилгээ нь амь насыг аврах зорилготой боловч мэс заслын тусламж нь тодорхой дүрэм…

    Сорвины мэс заслын болон мэс заслын бус эмчилгээ

    Америкийн пластик мэс засалчдын нийгэмлэгийн вебсайтад 2024 оны 12-р сарын 06-ны өдөр нийтлэгдсэн, пластик мэс…

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл