Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Пробиотикууд буюу ашигтай бактери танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжиж сэтгэл санааг тайвшруулдаг

    Зөвлөгөө, Шинэ мэдлэг, мэдээлэл

    Ашигтай бактерууд зөвхөн ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй шууд бусаар тархины үйл ажиллагааг дэмждэг байна. Судалгаагаар тархи болон ашигтай бактериуд хоол боловсруулах замд байх мэдрэлийн системээр дамжуулан биохимийн холбоосоор холбогддог байна. Тархи болон хоол боловсруулах замыг холбож байдаг анхдагч холбоос нь вагус мэдрэл буюу тэнэгч мэдрэл. Энэ нь хүний биед байх хамгийн урт мэдрэл ба зогьсуулах нь энэ мэдрэл цочирсноос болж үүсдэг.

    Ходоод гэдэс нь хоёрдогч тархи гэж нэрлэгддэг ба тархитай адил маш олон төрлийн нейротрансмиттэр буюу мэдээлэл дамжуулагчдыг ялгаруулдаг байна.

    Жишээ нь: серотонин, допамин, гамма-аминбутирик хүчил- эдгээр бодисууд бүгд сэтгэл хөдлөлийг зохицуулахад оролцдог. Хүний биед байх серотонины 90% нь ходоод гэдсэнд нийлэгждэг байна.

    Тэгвэл юунаас болж ходоод гэдэс болон тархи бие биенийхээ үйл ажиллагаанд нөлөөлдөг вэ?

    Таны тархи ямар нэг аюул, айдас, стресс мэдэрсэн үедээ АНХААРУУЛАХ ДОХИОГ ходоод гэдэс руу илгээдэг. Стрессдэх үед гэдэс базалдаг шүү дээ. Харин эсрэгээрээ ходоод гэдэсний замын өвчтэй үед жишээ нь архаг өтгөн хаталт, бүдүүн гэдэсний шархлаа, ходоод гэдэсний ядаргаа, архаг суулгалт зэрэг нь СЭТГЭЛ ТҮГШИЛ, СЭТГЭЛ ГУТРАЛЫГ өдөөж өгдөг байна.

    Тархи ходоод гэдэсний холбоос өөрөөр ч мөн ажилладаг. Жишээ нь хоол идсэнээс 20 минутын дараа ходоод гэдсэнд агуулагдах бактерууд хоолны дуршлыг бууруулах уураг ялгаруулдаг ба ингэснээр хүнд цадах мэдрэмж төрдөг байна.

    Тэгвэл ашигтай бактери энэхүү тархи ходоод гэдэсний холбоост хэрхэн оролцдог вэ?

    2016 оны 11 сард Наслалтын Мэдрэл Судлалын Frontiers сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар Алцхеймерийн өвчтэй өвчтөн 4 төрөл зүйлийн ашигтай бактери агуулсан сүүг 12 долоо хоногийн турш хэрэглэсний дараа танин мэдэхүйн тест авахад сүү уугаагүй өвчтөнүүдээс илүү оноо авсан байна.

    2013 онд Gastroenterology сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар ашигтай бактерийн холимог бүхий таргийг өдөрт 2 удаа 4долоо хоногийн турш хэрэглэсэн эмэгтэйчүүдэд айдас төрүүлэм болон уурласан зургууд үзүүлэхэд тараг хэрэглээгүй эмэгтэйчүүдээс харьцангуй тайван байжээ. Мөн эдгээр тараг хэрэглэсэн эмэгтэйчүүдийн тархины MRI шинжилгээгээр тархины Инсула буюу дотор эрхтний мэдрэмжийг хариуцдаг хэсгийн идэвхжил нь бага байжээ.

    Хөдөө айлд бүрсэн тараг сайн уугаад байгаарай хүмүүсээ !

    Эх сурвалж: Харвардын Анагаахын сургуулийн хөтөч: https://www.health.harvard.edu/promotions/harvard-health-publications/benefits-of-probiotic-foods-using-good-bacteria-for-better-health

    Хуваалцах
    Нийтлэлүүд
    3D фотограмметр ба VR

    Нүүрний анатомийн сургалтын шинэ чиг хандлага буюу 3D фотограмметр ба VR технологи.

    Мэс заслын нарийн ур чадварыг эзэмшихэд анатоми бол хамгийн гол суурь мэдлэг байдаг. Гэвч…

    Шинэ эм хэрхэн бий болдог вэ?

    Шинжлэх ухаан, биотехнологийн хөгжлийн дүнд олон өвчин, эмгэгийн эмчилгээ…

    Magnetic Particle Imaging (MPI) — Цацраггүй үе эхлэх үү?

    1895 онд Вилхелм Конрад Рентген анхны рентген туяаг нээснээр анагаах ухааны дүрс оношилгооны шинэ…

    Гений эмчилгээний тусламжтайгаар сонсгол сэргээх боломж

    Анагаах ухаанд гений эмчилгээ нь сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг болоод…

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 3077