Нэвтрэх
  • Анагаах Ухааны эцэг Гиппократ гэж хэн бэ?

    Бусад

    Эртний Грекийн эмч Анагаах Ухааны эцэг гэж нэрлэгддэг Гиппократ нь 2400-аад жилийн өмнө амьдарч байжээ. Тэрээр МЭӨ 460 онд Грекийн Кос арал дээр төрсөн 104 насандаа тухайн үеийн Грекийн нийслэл Ларисса хотод таалал төгссөн байна. Гиппократын амьдралын тухай баримтуудыг түүний тухай үүссэн хожмын үлгэр домог мэт яриануудаас ялган салгахад хэцүү.

    Гэр бүл нь түүнд багаас нь сайн боловсрол эзэмшүүлсэн ба аавыгаа дагаж дагалдан эмч маягаар суралцаж эмч болсон байх магадлалтай гэж үздэг. Аав болон Геродикос хэмээх нэгэн эмчийг хэрхэн өвчтөнийг үзэх, эмчлэхийг ажиглан дагаж суралцдаг байсан гэжээ.

    Гиппократ нь эмч төдийгүй багш байсан юм. Тэрээр амьдралынхаа туршид Грек, бага Азиар (Турк улсын нэг хэсэг) маш их аялж, ур чадвараа сайжруулан, бүтээлээ туурвиж, шавь нартаа хичээл зааж байсан ба амьдралынхаа ихэнх хугацааг Кос дахь Анагаахын сургаальд байнга багшилж өнгөрүүлсэн гэдэг (зарим эх сурвалжид Кос дахь Анагаахын сургуулийг үүсгэн байгуулсан гэсэн байна).

    Гиппократыг нас барснаас 100 жилийн дараа буюу Эллинизмын үед түүний нэр хүнд өсч эхэлсэн ба янз бүрийн домог ярианууд үүсч эхэлжээ. Египетийн Александрын музей нь энэ үеэс өмнөх үеийн Грекийн гайхалтай байдлыг илтгэх уран зохиолын материалуудыг номын сандаа цуглуулж, анагаах ухааны бүтээлүүдийг нэгтгэн нэг бүлэг болгож Гиппократын бүтээлүүд гэж нэрлэжээ. (Энэ нь Сонгодог үеэс үлдсэн анагаах ухааны бүтээлүүд – буюу Грек хэл дээрх хамгийн эртний зохиолууд гэсэн утгатай ажээ)

    Дараа нь хэл судлаачид, эмч нар эдгээр бүтээлүүдийн талаар тайлбарууд бичиж эхэлсэн ба анагаах ухааны ёс зүй үүнээс эхлэлтэй гэж хэлж болох юм.

    Түүний нэрээр нэрлэгдсэн 60 орчим (зарим эх сурвалжид 70 гаруй гэдэг) анагаах ухааны бичвэрүүд хадгалагдан үлдсэн байдаг ч ихэнхийг нь тэр өөрөө бичээгүй юм. Анагаахын салбарын хүн бүрийн дунд хамгийн алдартай Гиппократын тангаргийг ч тэр өөрөө бичээгүй байх магадлалтай гэдэг.

    Гиппократын бичвэрүүд нь нэг хүн бичсэн гэхэд дэндүү өөр өөр үзэл бодол, хэв маягтай бичигдсэн байдаг гэжээ. Гэсэн хэдий ч эдгээр бичвэрүүд нь бүгд хүний бие хэрхэн ажилладаг, ямар өвчнүүд байдаг тухай үндсэн таамаглалуудыг дэвшүүлж, Эртний Грекийн үеийн анагаах ухааны тухай мэдэх боломжийг олгосон юм.

    Тэрээр өвчний оношлогоо, тавилангийн талаар байнга бичдэг байжээ. Бусад бичвэрүүд нь хугарлыг хэрхэн эмчлэх, шархыг хэрхэн эмчлэх, өвчтөнийг хэрхэн тайвшруулах, яаж хооллох, өвдөхгүйн тулд өөртөө хэрхэн анхаарал тавих талаар тайлбарласан байдаг байна. Өвчнүүд гэж нэрлэсэн бичвэрүүд нь аюултай, ноцтой өвчнүүдийн шинж тэмдэг, тавилан, эмчилгээний талаар бичсэн байдаг ба эмэгтэйчүүдийн өвчин, төрөлт, хүүхдийн өвчний тухай бичсэн бүтээлүүд ч мөн бий.

    Түүний бүтээлүүд дундаас Грекийн хойд хэсгийн хотуудын цаг агаарын тухай мэдээллүүд, түүнтэй холбоотой үүсч буй өвчнүүдийн жил жилийн бүртгэл, өвчний тохиолдлын түүх, эмчилгээний тухай бичсэн Эпидеми нэртэй бичвэр нь хамгийн алдартай юм.

    Гиппократын тангараг

    Доор өргөх тангараг, өчих өчил бичиг юүгээ өөрийн хүчин ухахуй, билгийн чинээгээр чин үнэнчээр гүйцэтгэсүү хэмээн оточ Апполлон, Асклепий, Гигиея, Панакея, ялгуусан охид дагинас хийгээд тэнгэр нар юугаан урин залж тэдний тольдогч түмэн мэлмийн өмнө андгайлсугай. Үүнд намайг эмнэхүй урлагийн эрдэмд сургагч юугаан эцэг эх лүгээ сацууд үзэж өөрт олдсон хүртсэнээ түүнтэй хуваалцан, хэрэг тохиолдвоос гачигдахуйн цагт нь туслаж байсугай! Түүний орыг залгамжлагсдыг ахан дүүсээ хэмээн үзэж, анагаахуй эрдэм юугээн тэднийг судалъя хэмээн хүсвэл ямар ч харамж шан үгсэл гэрээ гэлгүйгээр заасу. Сургаал зааж, аман хичээл, сургах бусад бүхнийг өөр хэнд ч бус, өөрийн болон багшийн хөвгүүд хийгээд гагцхүү анагаахуй ухааны жам дагуу ам өчил андгай тангаргийн барилдлагат шавь нартаа сонсгож байсуу. Би бээр өвчтөний ахуй дэглэмийг тэдэнд аливаа хор хөнөөл, шударга бусын гэм хүргэхээс татгалзан, өөрийн хүчин чадал, ухахуй билгийн чинээнд нийцүүлэн ямагт тэдний тус буянд чиглүүлсүгэй.

    Aмь бүрэлгэх аливаа хэрэглүүрийг би надаас гуйх хэн бээр хэрхэвч үл өгсүү. Тэр мэт санаа бодлыг хэрэгжүүлэх зам мөрийг хэнд ч үл заасу би. Түүнчлэн ямар ч бүсгүй хүнд үр хөврөл хөндөх хэрэглэл (ерөндөг) үл гардуулсуу.

    Би бээр аж төрөл, ажил эрдэм юугаан насан туршид, гэм зэмгүй, ариухнаа хөтлөн залсуу.

    Цулст нь чулуу тогтохуй өвчнөөр энэлэгчдийг ямар ч тохиолд боловч эс хэрчин хагалж, үүнийг эл ажлаар оролдогч бусад хүнд хүртээж байсуу.

    Ямар ч айлд орвол, аливаа санаатай, шударга бус, хөнөөлтэй бүхэн, нэн ялангуяа эм, эр, иргэн, боол, хэний ч хайр сэтгэлийн хэрэг бүхнээс хол байж, гагцхүү өвчтөний тусын тулд орж байсуу.

    Би бээр эмнэх, түүнчлэн эс эмнэх цагтаа хүмүүсийн аж төрлийн зарлан задалж үл зохилдох бүхнийг огоот үл үзэн, үл сонсон, тэр мэтсийг хүний нууц гэмээн таг дуугүй өнгөрч байя. Андгай тангараг юугаан эс эвдэн гүйцэлдүүлэгч миний аж амьдрал, ажил эрдэмд минь аз жаргал хүртэж, хүн тоотноос цаглашгүй мөнхийн яруу алдар олдох болтугай! Тангаргаас няцаж, худал хуурмаг андгайлагчдад үүний эсрэг нь хүртэх болтугай.

    Тайлбар: Энэхүү тангаргийг орос хэлнээс 1989 онд эрдэмтэн зохиолч агсан Ш.Гаадамба орчуулж профессор Г.Жамба хянан тохиолдуулж, МАУ сэтгүүлийн мөн оны 2-р дугаарт нийтлүүлжээ.  

    Эх сурвалж:

    Хуваалцах

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл