
Johnson and Johnson үйлдвэрлэгчээс 2022 оны 1 улиралд Лоперамид 2мг эмийг өндөр тунгаар хэрэглэж зүрх судасны хүндрэлээр эмнэлэгт хүргэгдсэн эмчлүүлж байгаа гаж нөлөөний 6 тохиолдлыг мэдээлсэн.
Тус эм нарийн гэдэсний цагираг болон хөндлөн судалт булчингийн опиод рецепторт агонист нөлөөлж нарийн гэдэсний хөдөлгөөнийг багасгаснаар суулгалтын эсрэг нөлөөлдөг боловч өндөр тунгаар хэрэглэхэд Л-кальцийн сувгийг хориглох болон зүрхний эс дэх Na+/K+ сувгийг дарангуйлж деполирезацийг удаашруулснаар хэм алдагдлыг үүсгэдэг.
Иймд Эм судлалын салбар зөвлөлийн 2022 оны 4 сарын 28 өдрийн хурлын шийдвэрийн дагуу Лоперамид 2мг шахмал эмийг зөвхөн жороор олгох талаар эм ханган нийлүүлэх байгууллага эмийн санд сэрэмжлүүлэг хүргүүлжээ.
Лоперамид нь анх 1976 онд эмийн бүртгэлд бүртгэгдсэнээс хойш энэхүү гаж нөлөөний тохиолдол нь олон улсад цөөнгүй бүртгэгдэж байжээ.
Эх сурвалж:
- Эм, Эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
- apotheke-adhoc.de/

Magnetic Particle Imaging (MPI) — Цацраггүй үе эхлэх үү?
1895 онд Вилхелм Конрад Рентген анхны рентген туяаг нээснээр анагаах ухааны дүрс оношилгооны шинэ эрин…

Гений эмчилгээний тусламжтайгаар сонсгол сэргээх боломж
Анагаах ухаанд гений эмчилгээ нь сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг болоод байна.…

Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх
Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх үйл явцыг мэс заслын…

Мэс заслын өрөөнд туслах нь
Бүх л мэс засалчдад мэс заслын үеэр туслагч ихэвчлэн шаардлагатай байдаг. Мэс заслын өрөөнд байгаа…