Нэвтрэх
  • Амьдралын хэв маягийн өөрчлөлт нь бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг

    Судалгаа, эрдэм шинжилгээ

    Тамхи, архины хэрэглээ, биеийн жин, биеийн тамирын дасгал хөдөлгөөнтэй холбоотой өөрчлөлтүүд нь бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар үүсэх эрсдлийг бууруулдаг гэж Европын томоохон кохорт судалгааны үр дүн харуулсан байна.

    Норвегийн Осло хотын Хорт хавдрын бүртгэлийн хэлтсийн доктор Эдоардо Боттери болон түүний хамтрагчид “Америкийн гастроэнтерологийн сэтгүүл”-д нийтлүүлсэн нийтлэлдээ “Энэ бол эмч, гастроэнтерологич эмч нар өвчтөнүүддээ болон бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын эрт илрүүлэгт хамрагдаж буй хүмүүст БШГХХ-аас урьдчилан сэргийлэхийн тулд зөвлөх тодорхой ойлголт юм” гэж бичжээ.

    Өмнөх судалгаануудаар хорт хавдар болон эрүүл бус амьдралын хэв маягийн хүчин зүйлсийн хоорондын хамаарлыг судалсан. Тэдгээр нь мөн биеийн жин нэмэгдэхэд БШГХХ-ийн эрсдэл нэмэгдэх ба тамхи татахаа больсон тохиолдолд БШГХХ-ийн эрсдэл буурдаг гэсэн хамаарлыг харуулсан юм. Гэвч Боттери болон түүний хамтрагчид амьдралын хэв маягийн бусад хүчин зүйлс болон БШГХХ-ийн эрсдлийн талаар нийтлэгдсэн судалгаа байгаагүй гэж тэмдэглэжээ.

    Энэ орон зайг нөхөхийн тулд тэд Европын хорт хавдрын судалгаанд (EPIC) 7.8 жилийн турш оролцсон 295,865 хүнийг даган судалжээ. Оролцогчид ихэвчлэн 35-70 насныхан байсан бөгөөд Дани, Франц, Герман, Грек, Итали, Нидерланд, Норвеги, Испани, Швед, Их Британид амьдарч байжээ.

    Судлаачид тамхи, архины хэрэглээ, биеийн жингийн индекс, биеийн тамирын дасгал хөдөлгөөн зэрэгт үндэслэн эрүүл амьдралын хэв маягийн индексийг (HLI) тооцоолжээ. Эхний болон дараагийн санал асуулгын хоорондох дундаж хугацаа 5.7 жил байв.

    Тэд дараах хүснэгтэд заасны дагуу оноо өгчээ.

    Тамхины хэрэглээ

    Тамхи татаж байгаагүй = 4
    Тамхи татахаа болиод 10-аас дээш жил болсон = 3
    Тамхи татахаа болиод 10 хүртэлх жил болсон = 2
    Өдөрт 15 ба түүнээс бага ширхэг тамхи татдаг = 1
    Өдөрт 15-аас их ширхэг тамхи = 0

    Архины хэрэглээ

    Өдөрт 6.0 г-аас бага = 4
    Өдөрт 6.0 – 11.9 г = 3
    Өдөрт 12.0-23.9 г = 2
    Өдөрт 24.0-59.9 г = 1
    Өдөрт 60 г ба түүнээс дээш = 0

    Хөдөлгөөний идэвхи

    Тав дахь квинтил = 4
    Дөрөв дэх квинтил = 3
    Гурав дахь квинтил = 2
    Хоёр дахь квинтил = 1
    Эхний квинтил = 0

    БЖИ

    22-оос бага = 4
    22 – 23.9 = 3
    24-25.9 = 2
    26 – 29.9 = 1
    30 ба түүнээс дээш = 0

    Оролцогчдын оноо 0-16 хооронд хэлбэлзэж байжээ. Эхний санал асуулгын байдлаар эрүүл амьдралын хэв маягийн индексийн (HLI) дундаж оноо 10.04 байжээ. Дагаж судалсны дараа 9.95 болж бага зэрэг буурсан байна.

    Эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдийг бодвол илүү таатай өөрчлөлтүүд илэрсэн бөгөөд эрүүл амьдралын хэв маягийн индексийн (HLI) оноо болон БШГХХ-ийн эрсдлийн хоорондын хамаарал зөвхөн эрэгтэйчүүдэд статистикийн хувьд ач холбогдолтой гарсан байна.

    Ерөнхийдөө эрүүл амьдралын хэв маягийн индексийн (HLI) оноо 1 нэгжээр нэмэгдэх нь БШГХХ-ийн эрсдэлийг 3%-иар бууруулдаг байна.

    Эрүүл амьдралын хэв маягийн индексийн (HLI) оноог гурван бүлэгт хуваахад “тааламжгүй амьдралын хэв маяг” (өөрөөр хэлбэл, 0-9 оноо)-аас “тааламжтай амьдралын хэв маяг” (өөрөөр хэлбэл, 12-16 оноо) болж сайжирах нь БШГХХ-ийн эрсдэлийг 23% (өөрчлөгдөөгүй хүмүүстэй харьцуулахад) бууруулсан байна. Үүний нэгэн адил, “тааламжтай амьдралын хэв маяг”-аас “тааламжгүй амьдралын хэв маяг” руу буурах нь БШГХХ-ийн эрсдэдийг 34% нэмэгдүүлсэн байв.

    Согтууруулах ундааны хэрэглээ буурах нь 55 ба түүнээс доош насны оролцогчдын дунд БШГХХ-ийн эрсдэлийг бууруулсан байв.

    Залуу оролцогчдод биеийн тамирын идэвхтэй дасгал хөдөлгөөн нэмэгдэх нь бүдүүн гэдэсний проксимал хорт хавдар тусах эрсдлийг бууруулсан байв.

    Эх сурвалж: Changes in Lifestyle and Risk of Colorectal Cancer in the European Prospective Investigation Into Cancer and Nutrition

    Botteri, Edoardo PhD1,2; Peveri, Giulia MSc3,4; Berstad, Paula PhD1; Bagnardi, Vincenzo PhD5; Chen, Sairah L.F. MPhil6; Sandanger, Torkjel M. PhD6; Hoff, Geir MD, PhD1,7; Dahm, Christina C. PhD8; Antoniussen, Christian S. MSc8; Tjønneland, Anne MD, PhD9; Eriksen, Anne Kirstine PhD9; Skeie, Guri PhD6; Perez-Cornago, Aurora PhD10; Huerta, José María PhD11,12; Jakszyn, Paula PhD13; Harlid, Sophia PhD14; Sundström, Björn PhD15; Barricarte, Aurelio PhD12,16,17; Monninkhof, Evelyn M. PhD18; Derksen, Jeroen W.G. PhD18; Schulze, Matthias B. DrPH19,20; Bueno-de-Mesquita, Bas MD, PhD21; Sánchez, Maria-Jose MD, PhD12,22,23,24; Cross, Amanda J. PhD25; Tsilidis, Konstantinos K. PhD25,26; De Magistris, Maria Santucci MSc27; Kaaks, Rudolf PhD28; Katzke, Verena PhD28; Rothwell, Joseph A. PhD29; Laouali, Nasser PhD29; Severi, Gianluca PhD29,30; Amiano, Pilar PhD31,32,33; Contiero, Paolo PhD34; Sacerdote, Carlotta PhD35; Goldberg, Marcel MD, PhD36; Touvier, Mathilde PhD37,38; Freisling, Heinz PhD39; Viallon, Vivian PhD39; Weiderpass, Elisabete MD, PhD39; Riboli, Elio MD, MSc25; Gunter, Marc J. PhD39; Jenab, Mazda PhD39; Ferrari, Pietro PhD39. Changes in Lifestyle and Risk of Colorectal Cancer in the European Prospective Investigation Into Cancer and Nutrition. The American Journal of Gastroenterology ():10.14309/ajg.0000000000002065, December 2, 2022. | DOI: 10.14309/ajg.0000000000002065

    Хуваалцах

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл