Нэвтрэх
  • Австри улсад мэргэжлээ дээшлүүлэх тэтгэлэгт семинарт хамрагдмаар байна уу?

    Тэтгэлэг, Эмчийн амьдрал

    Австри улсын Зальцбург хотод зохиогддог богино хугацааны семинарын талаар ихэнх эмч нар мэддэг. Энэ хөтөлбөрийн тухай сонсож байгаагүй эмч нартаа мэдээлэл хүргэх, аль болох олон эмч энэ хөтөлбөрт хамрагдаж мэдлэг чадвараа сайжруулаасай гэсэн зорилгоор өөрийн бяцхан туршлагыг хуваалцаж байна. Анх 2017 онд резидентэд суралцаж байхдаа семинарын тухай ментор эмчээсээ мэдэж авсан.

    Энэ семинарыг Open Medical Institute нийгэмлэгээс зохион байгуулдаг ба 3 үе шаттай хөтөлбөр зохион байгуулагддагаас эхний үе шат болох мэдлэг олгох семинарт 2023 оны 1/29-2/04 хооронд Дотрын анагаах ухааны семинарт миний бие хамрагдаад ирсэн билээ. 24 орноос ирсэн 32 эмч нарын хамт Колумбийн их сургууль, Иннсбрукын анагаахын их сургууль, Линзийн анагаахын их сургуулийн эмч профессоруудаас үнэт лекц, зөвлөгөөг сонсон туршлага хуримтлуулсан үнэ цэнтэй долоо хоног байсан юм.

    Open Medical Institute нь анх 1993 онд байгуулагдсан ба шилжилтийн үедээ байгаа, хөгжиж буй улс орнуудын эмч нарын мэдлэг, чадварыг сайжруулах, улмаар үйлчлүүлэгчдэд хамгийн сайн, боломжит тусламж үйлчилгээг хүргэхэд дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой юм. Энэ нийгэмлэг нь АНУ, Европын тэргүүлэх эмнэлэг, анагаах ухааны сургуулиудтай хамтран ажиллаж, олон эмч, профессорууд өөрсдийн үнэт цагаа зориулан, туршлага, мэдлэгээ хөтөлбөрт хамрагдаж буй эмч нарт хуваалцдаг ба эмч нар бидний хувьд бусад улс орны эмч нартай туршлага солилцох, танилцах, хүрээллээ тэлэх, туршлага хуримтлуулах гайхалтай боломжийг олгодог юм байна.

    Тэтгэлэгт хөтөлбөр нь 3 үе шаттай:

    1. Мэдлэг олгох семинар
    2. Туршлага солилцох эмнэлзүйн ба судалгааны дадлага
    3. Дэлхийн топ сургууль эмнэлгийн нэр хүндтэй профессоруудыг эх орондоо урьж богино хугацааны сургалтыг эмч нартаа зохион байгуулах

    Жил бүр 35-45 чиглэлээр долоо хоног тутам семинар зохиогддог. Семинарт хэн бүхэн хамрагдах боломжтой, та <40 настай, англи хэлний зохих хэмжээний мэдлэгтэй, семинарын чиглэлийн дагуу төрөлжсөн мэргэжил эзэмшсэн, эзэмшиж байгаа, гол нь эх орондоо мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байх хэрэгтэй. Учир нь энэхүү хөтөлбөрийн бас нэг зорилго нь brain drain буюу бэлтгэгдсэн, мэдлэг чадвартай хүмүүс бусад улс руу ихээр явж, тухайн улс өндөр бүтээмжтэй боловсон хүчнээ алдахаас сэргийлэх юм.

    Тэтгэлэгт семинар учир та тэнцсэн тохиолдолд таны сургалтын төлбөр, тэнд байрлах байр, хоол мөн замын зардлын тодорхой хувь (800€)-ийг цаанаас хариуцах та өөрөө замын зардлын зөрүү, виз мэдүүлэг зэргээ хариуцна (суралцсан, сонссон зүйлтэй харьцуулшгүй бага зардал, гайхалтай боломж мэт санагдсан шүү). Шалгаруулалтанд тэнцсэн, англи хэлний оноогүй (TOEFL, IELTS г.м) тохиолдолд англи хэлний шалгалт өгдөг. Эхний мэдлэг олгох семинарт амжилттай хамрагдсан эмч нар дараа дараагийн эмнэлзүйн дадлагад хамрагдах хүсэлт илгээх, улмаар эх орондоо сургалт зохион байгуулах эрхтэй болно.

    • Та бүхэн  https://www.openmedicalinstitute.org/ хуудаснаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ хуудсаар нь дамжуулан гаргана.
    • Монголын Нийгмийн Эрүүл Мэндийн Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгийн https://www.mphpa.com/ цахим хуудаснаас мэдээлэл авах, хөтөлбөрийн талаар тодруулах зүйлийг асуух боломжтой.

    Миний хувьд анхаармаар санагдсан зүйл бол 7 хоногийн дотор дэлхийн топ сургууль, эмнэлгийн эмч, профессор нараас аль болох их зүйл сонсож, сурч авах хэрэгтэй тул семинарын туршид маш анхааралтай байж, өөртөө мэдлэг хуримтлуулах, мөн нээлттэй байж, бусад улс орны эмч нарын туршлагыг сонсож, асуулт асуух, асуулт асуулгах зэрэгт огт сандрахгүйгээр олдсон боломжоо үр өгөөжтэй ашиглах хэрэгтэй.

    Амжилт хүсье.

    Хуваалцах

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл