
В лимфоцитын хөгжил
B лимфоцит
- В эсүүд нь ясны хим дэх лимфойд прогенитор эгнээний эсүүдээс үүсэх ба иммунглобулины сегментийн генийн зохицуулалт болон рецепторын бүрдлүүд явагдана.
- В эсийн рецептор бүхий ( B cell receptor) боловсорч гүйцсэн гэнэн В эс нь ясны химээс гарч захын тунгалгийн эрхтэн рүү нүүж гадаргуудаа IgM болон IgD илчилнэ.
В эсийн рецептор ( B cell receptor – BCR)
- Иммунглобулин болон дохио дамжуулагч молекулуудаас бүрдэнэ.
- Иммунглобулин нь хүнд болон хөнгөн гинжээс тогтох ба мембран холбогч иммунглобулины тусламжтай эсийн гадаргууд зүүгдэж байрлана.
- Хүнд гинжний молекулууд (μ, δ, γ, α, болон ε) нь дисульфидийн гүүрээр хөнгөн гинжтэй холбогдоно (κ эсвэл λ)
- Энэхүү бүтэц нь антиген холбогдогч хувирамтгай хэсэг болон байнгын хэсгүүдээс бүрддэг.
- В лимфоцитын доторх генийн бүрдлүүдийн нийлмэлээр ямар төрлийн иммунглобулины молекул ялгарах нь зохицуулагддаг ажээ. Ингэснээр бие биеээсээ ялгаатай маш олон В лимфоцитыг үйлдвэрлэж олон халдварын эсрэг тэмцэх боломжтой. (зураг 1)
В лимфоцитын идэвхжил
- Ингэхдээ дараах 2 алхмаар идэвхэжнэ.
- Алхам 1: антиген В лимфоцитын рецептортой холбогдох
- Алхам 2: В лимфоцитын идэвхжилд маш чухал нөлөөтэй ба уг алхамгүйгээр В лимфоцит идэвхжихгүй. ( Ингэх нь хоргүй антигений эсрэг идэвхжихээс сэргийлнэ.)
- Т эс хамааралт идэвхижил
-
- В лимфоцитын рецептортой холбогдсон антиген эндоцитозлогдож задарна.
- Задарсан антиген MHC II молекултай холбогдоно.
- Цаашид В лимфоцит тунгалгийн зангилаагаар дамжин идэвхэжсэн CD 4+ Т туслагч эстэй уулзах ба энд Т туслагч эс антиген – MHC II молекулыг таньж В эсийг идэвхжүүлнэ. Үүний дүнд В лимфоцит олширно. (Зураг 2)
- Т эс үл хамааралт идэвхижил
- Дурдсанчлан энэхүү идэвхжилд Т эсүүдийн оролцоо шаардлагагүй
- Бактерийн полисахаридууд ( Стрептокок пневмони болон Хемопльюс инфлуенза) зэрэг зарим антигенууд В лимфоцит эсийг шууд идэвхжүүлдэг.
- Иммунглобулин М ийн нийлэгжил бүхий богино хугацааны дархлааны хариу урвал үзүүлэх ба дархлааны санамж үүсдэггүй онцлогтой.
- Идэвхэжсэн В лимфоцитүүдээс үйл ажиллагааныхаа хувьд ялгаатай В эсүүд үйлдвэрлэхийн тулд дараах процесс өрнөнө.
-
- В эсүүд олшрох
- Авцаал чанар боловсрох
- Өөрөөр хэлбэл зөвхөн тухайн антигенд өвөрмөц болох
- Дээрх үйл явц нь соматик хипермутаци буюу иммунглобулины хүнд, хөнгөн гинжний программчлагдсан мутацийн дүнд үүснэ
- В лимфоцитийн гадаргуугийн рецепторийн антиген таних болон холбогдох чадвар сайжирна
- Ангийн солигдолт
- Хүнд гинжний генийн экспресс нь аль төрлийн иммунглобулин үйлдвэрлэгдэхийг шийднэ (IgM, IgG, IgE, IgA, IgD
- Уг үйл явц цитокины нөлөөгөөр явагдана.
- Сийвэнгийн эс буюу санамжийн эс болон ялгаран хөгжих ( Зураг 3)
Эх срвалж: https://www.lecturio.com/concepts/humoral-adaptive-immunity//Developments of B cells

Magnetic Particle Imaging (MPI) — Цацраггүй үе эхлэх үү?
1895 онд Вилхелм Конрад Рентген анхны рентген туяаг нээснээр анагаах ухааны дүрс оношилгооны шинэ эрин…

Гений эмчилгээний тусламжтайгаар сонсгол сэргээх боломж
Анагаах ухаанд гений эмчилгээ нь сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг болоод байна.…

Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх
Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх үйл явцыг мэс заслын…

Мэс заслын өрөөнд туслах нь
Бүх л мэс засалчдад мэс заслын үеэр туслагч ихэвчлэн шаардлагатай байдаг. Мэс заслын өрөөнд байгаа…