
2020.01.06 – 02.06-ны хооронд БНХАУ-ын Ухань хотод цээжний CT ба PCR (RT-PCR)-ын шинжилгээ хийлгэсэн 1014 өвчтөн энэхүү судалгаанд хамрагдсан. RT-PCR-ыг лавлагааны стандартын дагуу COVID-19 оношлох цээжний CT-ийн гүйцэтгэлийг үнэлсэн судалгааг та бүхэндээ хүргэж байна.
Ковид-19 халдварыг эрт оношлоход Thorax-CT нь PCR (RT-PCR) тесттэй харьцуулахад өндөр мэдрэг байгаа нь доорх судалгаагаар батлагдсан байна.
Судалгаанд 51( ± 15) насны нийт 1.014 өвчтөн хамрагдсан ба 46 % буюу (467/1.014) эрэгтэй хүмүүс байсан.
- RT-PCR эерэг гарсан: 59 % (56 %–62 %).
- Thorax-CT-р батлагдсан: 88 % (86 %–90 %).
- Thorax-CT нь 97% өндөр мэдрэг (95 %–98 %), 25%-н өвөрмөц чанартай.
- Thorax-CT нарийвчлал нь 68 % (65 %–70 %).
- Эерэг таамагласан утга:
- ≥ 60 насны өвчтөнүүдийн 72% (p = 0.001);
- < 60 насны өвчтөнүүдийн 62 % (p = 0,009).
- RT‑PCR сөрөг гарсан нийт 308 өвчтөнд Thorax-CT хийхэд Covid-19 шинжүүд илэрсэн.
- 48%-д энэ нь маш өндөр магадлалтай, 33%-д магадлал дунд зэрэг, 19%-д нь магадлал бага байсан байна.
- Эхлээд RT-PCR сөрөг, дараа нь эерэг гарсан бүлэг:
- Нийт RT-PCR сөрөг гарсан 15 өвчтөний 10-д нь буюу 67%-д нь СТ шинжилгээгээр Covid-19 батлагдсан.
- 14 өвчтөнд RT-PCR тест эерэг гарахаас өмнө СТ дээр Covid-19 эерэг шинжүүд гарч байсан. (median interval: 8 өдөр; нийт хугацаа: 0–21 өдөр).

Судалгааны үр дүнгээс үзэхэд цээжний CT нь COVID-19-г оношлох өндөр мэдрэг байна гэж үзэж байгаа ба Thorax-CT-г халдварын голомт бүс нутгуудад одоогийн COVID-19 илрүүлэх үндсэн хэрэгсэл гэж судлаачид үзэж байна.
Эх сурвалж: Ai T, Yang Z, Hou H, Zhan C, Chen C, Lv W, Tao Q, Sun Z, Xia L. Correlation of Chest CT and RT-PCR Testing in Coronavirus Disease 2019 (COVID-19) in China: A Report of 1014 Cases. Radiology. Published Online:Feb 26 2020.

Нүүрний анатомийн сургалтын шинэ чиг хандлага буюу 3D фотограмметр ба VR технологи.
Мэс заслын нарийн ур чадварыг эзэмшихэд анатоми бол хамгийн гол суурь мэдлэг байдаг. Гэвч бидний…

Шинэ эм хэрхэн бий болдог вэ?
Шинжлэх ухаан, биотехнологийн хөгжлийн дүнд олон өвчин, эмгэгийн эмчилгээ хурдацтайгаар…

Magnetic Particle Imaging (MPI) — Цацраггүй үе эхлэх үү?
1895 онд Вилхелм Конрад Рентген анхны рентген туяаг нээснээр анагаах ухааны дүрс оношилгооны шинэ эрин…

Гений эмчилгээний тусламжтайгаар сонсгол сэргээх боломж
Анагаах ухаанд гений эмчилгээ нь сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг болоод байна.…
