Нэвтрэх
  • Extracorporeal membrane oxygenation /ECMО/ буюу Экстракорпораль уушги дэмжих арга

    Шинэ мэдлэг, мэдээлэл

    Extracorporeal membrane oxygenation буюу ECMO нь артерийн цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хангалтгүй үед (уушгины өвчтэй, амьсгалын дутагдалтай өвчтөн) төхөөрөмж ашиглан зохиомлоор цусны хүчилтөрөгчийн хэмжээг хэвийн хэмжээнд хангах техникийн арга юм.

    ECMO-г анх 1970-аад оны дундуур АНУ-д ARDS-н үед хэрэглэж байсан бөгөөд эхэн үед үр дүн муутай хүнд хэлбэрийн цус алдах зэрэг хүндрэлүүд их гарч байсан аж. Хожим техникийн чухал шийдлүүд гарч, олон судалгаа шинжилгээ хийгдэж боловсронгуй болсон.

    ECMO нь шалтгааны эсрэг бус, түр зуурын эмчилгээний үр дүнтэй аргуудын нэг бөгөөд амьсгалын аппаратаас үүдэлтэй амьсгалын замын болон уушгины гэмтэл үүсгэх эрсдэлийг бууруулах давуу талтай.

    Заалт
    • Acute Respiratory Distress Syndrome /ARDS/
    • Meconium aspiration syndrome /MAS/
    • Уушгины гипертензи
    • Амьсгалын дутагдал

    ECMO төхөөрөмж нь үндсэндээ зүрх-уушгины машинтай төстэй бүтээгдсэн байдаг. Энэ нь цусны насос, oxygenator, хийн дэлгэц, дулаан солилцогч, даралтын модуль, Bladder Box гэх зэргээс бүрдэнэ.

    Цусыг венийн судасны урсгалаас аппарат уруу явуулна. Антикоагуляци нь Bladder Box-д явагдах ба ихэвчлэн гепариныг шахуургаар шахдаг. Энэ нь цусыг төхөөрөмжийн хоолой, доторх хэсэгт өтгөрөхөөс сэргийлж, тромбоэмболиос хамгаалдаг аж. Үүний дараа Oxygenator дотор нүүрстөрөгчийн давхар ислийг цуснаас ялгаж дараа нь хүчилтөрөгчийг нэвтрүүлдэг юм. Процесс явагдаж байх үед цусыг шаардлагатай бол дулаан солилцогч дотор халаана эсвэл хөргөнө.

    Хувилбарууд
    • VV-ECMO – Цусыг Vena subclavia эсвэл Vena jugularis interna-аар дамжуулан гаргах арга. Энэ арга нь зүрхний үйл ажиллагаа хэвийн амьсгалын дутагдлын үед өргөн хэрэглэдэг.
    • VA-ECMO – Хүчилтөрөгчөөр баялаг цусыг Arteria carotis interna эсвэл Arteria subclavia-аар дамжуулан биед оруулах арга. Зүрхний үйл ажиллагаа хэвийн бус Жнь: Зүрхний дутагдал, Миокардинфарктын үед өргөн хэрэглэнэ.
    • AV-ECMO – Цусыг Arteria femoralis-аас авч Vena femoralis-аар эргүүлэн хийх арга.
    Эсрдэл, Хүндрэлүүд
    • Судасны талаас
      • Судас гэмтэх, цус алдах
      • Вен: тромбэмболи
      • Артери: Ишемия, Kompartmentsyndrom
    • Механик
      • Дамжуулах хоолойд бүлэн үүсэх
      • Гемолиз
      • Холболт, судасны катетр салах
      • Халдвар

    2011 онд Их Британид хийгдсэн судалгаагаар (JAMA 2011; 306: 1659–68. CrossRef MEDLINE) томуугийн А хүрээний H1N1 халдварын үед нас баралтыг ECMO-ийн тусламжтайгаар хоёр дахин бууруулсан байна. (52.5% -ийн эсрэг 23.7%).

    Эх сурвалж: DocCheck, aerzteblatt.de

    Хуваалцах

    Гений эмчилгээний тусламжтайгаар сонсгол сэргээх боломж

    Анагаах ухаанд гений эмчилгээ нь сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг болоод байна.…

    Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх

    Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх үйл явцыг мэс заслын…

    Мэс заслын өрөөнд туслах нь

    Бүх л мэс засалчдад мэс заслын үеэр туслагч ихэвчлэн шаардлагатай байдаг. Мэс заслын өрөөнд байгаа…

    Мэс заслын үеийн аюулгүй байдал

    Мэс засал эмчилгээ нь амь насыг аврах зорилготой боловч мэс заслын тусламж нь тодорхой дүрэм…

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл