Нэвтрэх
  • Цаг уурын нөхцөл байдал ботокс тарилгын тунд нөлөөлнө гэнэ үү? 

    Гоо сайхны ботокс тарианы үр дүнг сайжруулахын тулд нарлаг дулаан орнуудад амьдардаг үйлчлүүлэгчдэд тарилгын тун илүү их шаардлагатай байж болох талаар “Plastic and Reconstructive Surgery®” сэтгүүлийн долдугаар сарын дугаарт нийтэлсэн судалгаагаар мэдээлжээ. Энэхүү сэтгүүл нь Америкийн Пластик Мэс Засалчдын Нийгэмлэгийн (ASPS) албан ёсны эмнэлгийн сэтгүүл бөгөөд Wolters Kluwer-ийн Lippincott портфолиод хэвлэгддэг. 

    “Нарлаг орнуудад духны булчинг саажуулдаг ботоксын тунг нэмэх шаардлагатай байж болох юм,” хэмээн судалгааны ахлагч, Сток Мандевилл эмнэлгийн (Aylesbury, UK) Ким Л. Борски (MBBS, MD, MRCS) нар тайлбарлажээ. Тэрээр хэлэхдээ “Манай судалгааны үр дүнгээс үзэхэд, гоо сайхны ботокс тарилгын эмчилгээнд уур амьсгалын нөлөөг тооцон тунг тохируулах шаардлагатай байж магадгүйг пластик мэс засалчдад зөвлөж байна.”  гэв. 

     “Injectables” буюу тарилга эмчилгээ нь  пластик мэс засалчдын дунд түгээмэл хийгддэг минимал инвазив гоо сайхны ажилбар юм. ASPS-ийн статистик мэдээллээс үзэхэд А төрлийн ботулинум токсин (худалдааны нэр нь ботокс)-ыг 2022 онд 8.7 сая удаа тарьсан байна. Ботокс нь булчинд ирэх мэдрэлийн дохиог хааж, булчинг түр хугацаагаар саажуулдаг. Өөрөөр хэлбэл булчингийн ажиллагаатай холбоотой арьсны үрчлээсийг багасгадаг. 

    Судлаач пластик мэс засалчид ботокс тарилгын үр дүнд өөрчлөлт байгааг анзаарчээ. Мэдээж булчингийн масс, хүйс, нас, үндэстэн төдийгүй бусад тодорхойгүй хүчин зүйлүүд бас тодорхой нөлөөтэй байж болох юм. 

    Борски эмч болон хамтран ажиллагсад нь хоёр бүлэг үйлчлүүлэгчдийн ботокс тарилгын үр дүнг харьцуулжээ: “нарны туяаны өндөр өртөлттэй” бүлэгт Газрын дундад тэнгисийн арлын Мальтагийн 292 эмэгтэй, ” нарны туяаны бага өртөлттэй ” бүлэгт Нэгдсэн Вант улсын Лондонгийн  231 эмэгтэй багтжээ. Мальтагийн өвчтөнүүд зуны улиралд, харин Нэгдсэн Вант улсын үйлчлүүлэгчид өвлийн улиралд эмчилгээ хийлгэжээ. 

    Үйлчлүүлэгчид духны доод хэсгийн glabellar muscle-д ботокс тариулсан ба тарилгыг стандарт техникийг дагуу, туршлагатай пластик мэс засалчид тарьсан байна. Давтан үзлэгийн үеэр үйлчлүүлэгчид шаардлагатай тохиолдолд “нэмэлт” тун авч, “бүрэн клиникийн саажилт” илрэх хүртэл тариулсан нийт ботоксын тунг харьцуулжээ. 

    Үр дүнгээс харахад “нарны туяаны өндөр өртөлттэй”  бүлэгт ботоксын нийт тун 29.2 нэгж байжээ. Харин ” нарны туяаны бага өртөлттэй ” бүлэгт нийт ботоксын нийт тун 27.3 нэгж байв. Мальтагийн үйлчлүүлэгчид бас нэмэлтээр 2.24 нэгж илүү их тариулжээ, харин Нэгдсэн Вант улсын үйлчлүүлэгчид 1.98 нэгж нэмж тариулжээ. Нас болон бусад хүчин зүйлсийг хамааруулж үзэхэд ч ботоксын тунгийн ялгаа их хэвээр байв. 

    Нарны өндөр туяатэй орнуудад амьдардаг үйлчлүүлэгчид яагаад илүү их ботокс хэрэгтэй байж болох вэ? glabellar muscle-ууд нь духанд үрчлээ үүсэхэд нөлөөлдөг бүлэг булчингууд бөгөөд нүдийг онийлгоход мөн оролцдог. Иймд Борски эмч болон хамтран ажиллагсад тун ялгаатай байгаа үр дүн нь нарлаг орнуудад эдгээр булчингийн хөгжил болон үйл ажиллагаа нь ихэссэн байдагтай холбоотой байж болно гэж таамаглажээ. Мөн агаарын өндөр температурын нөлөө эсвэл нарны гэрлийн шууд нөлөө ч байж болох юм. 

    Судлаачид тэдний судалгааны жижиг ялгаа эмчилгээний зардалд их нөлөө үзүүлэхгүй гэж тэмдэглэж байгаа ч сургалт болон эмчилгээний протоколд нөлөөлж болзошгүй юм. “Нарны туяа ихтэй нөхцөлд бидний дагадаг, заадаг протоколууд дээрх тарилгын тогтмол тун болон давтан тунгийн хуваарь нь эмчилгээний үр дүнг багасгаж байж болзошгүй,” гэж Борски эмч болон хамтран ажиллагсад дүгнэжээ.  

    Эмчилгээний протоколуудад тухайн орон нутгийн уур амьсгалыг тооцох шаардлагатай байж магадгүй бөгөөд ингэснээр илүү таамаглахуйц сайн үр дүнд хүрэх боломжтой юм бол манай улсын хүйтэн ч нарлаг өвөл болон халуун, нарлаг зуны ботокс тарилгын нийт тун хооронд бас ялгаа байдаг болов уу?, манай улсад хэрэглэгддэг тун энэ судалгааны тунтай харьцуулахад хэр ялгаатай бол? гэх бодол надад бас төрлөө.  

    Гоо сайхны тарилга эмчилгээ хийдэг арьс гоо заслын эмч нар болон пластик мэс заслын эмч нар маань энэ дээр санал бодлоо харамгүй хуваалцаарай. 

    Хуваалцах

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл