Нэвтрэх
  • Мэс заслын өрөөнд туслах нь

    Зөвлөгөө, Оюутаны амьдрал, Резидент эмч

    Бүх л мэс засалчдад мэс заслын үеэр туслагч ихэвчлэн шаардлагатай байдаг. Мэс заслын өрөөнд байгаа оюутан эсвэл мэс заслын дадлагажигч, резидентийн хувьд та амжилттай мэс засал хийхэд бусад багийн гишүүдийн нэгэн адил чухал хувь нэмэр оруулах боломжтой.

    Мэс заслын өрөөнд цагийг үр дүнтэй өнгөрүүлж, мэс засалд туслах нь үр бүтээлтэй суралцах боломж болох тул дараах хэдэн үндсэн зарчмыг дагаж мөрдөөрэй.

    Мэс заслын өмнө

    • Маргааш оролцохоор төлөвлөж буй мэс заслын жагсаалтыг өмнөх өдөр нь шалга.
    • Хийгдэх мэс засал, түүний заалтын талаарх дэлгэрэнгүй уншиж, мэдээллийг тэмдэглэж ав.
    • Хийгдэх мэс засал болон холбогдох анатомын талаар уншиж судал; энэ нь мэс заслын өрөөнд илүү ихийг сурч, оролцох боломжийг нэмэгдүүлнэ.
    • Хэрэв өвчтөний биеийн ерөнхий байдал харьцангуй сайн байгаа бол мэс заслын өмнө түүнтэй уулзаж, шаардлагатай бол түүх асуумж авах болон үзлэг хийхийг оролдоорой (оюутнууд).

    Мэс заслын үеэр

    • Мэс заслын өрөөнд орохдоо бүх ажилтнуудад өөрийгөө танилцуулж, шаардлагатай бол тухайн хагалгаанд оролцогсдын бүртгэл, хуудсанд орсон эсэхээ шалгаарай.
    • Хэрэв мэс засалд оролцохоор бэлтгэж байгаа бол мэс заслын сувилагчаас зөвшөөрөл болон зааварчилгаа аваарай.
    • Бэлтгэл хангасныхаа дараагаар өөрийн чадварын түвшинд үнэнч байгаарай. Хэдийгээр аль болох ихийг хийхийг хүсэж болох ч чадвар хүрэлцээгүй ажлыг хийх нь өвчтөнийг эрсдэлд оруулж болзошгүй тул үргэлж өвчтөний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй.
    • Мэс заслын явцад анхаарлаа хандуулж, сонсож, мэс засалчийн харааны талбайгаас гараа хол байлгаарай.
    • Хэрэв та мэс заслын үйл явцад идэвхтэй оролцох үүрэггүй боловч ариун халат, бээлийтэй бол гараа болгоомжтой өвчтөн дээр байрлуулж, талбайг хаах эсвэл ариун биш зүйлд хүрэхээс сэргийлээрэй.
    • Хэрэв таны бие сульдаж мэдрэгдсэн тохиолдолд, мэс заслын ширээнээс холдож, ойрхон байгаа сувилагч ажилтнуудад мэдэгдээд сууж амраарай.

    Мэс заслын дараа

    • Хэрэв цаг зав байгаа бол, мэс засалчтай мэс заслын талаар ярилцаж, юуг анхаарах, эсвэл ойлгомжгүй зүйл байсан бол түүнийгээ асууж ярилцаарай.
    • Боломжтой бол мэс заслын дараа өвчтөний биеийн байдлыг ажиглаж, боолт, давтан үзлэг дээр нь ч мөн мэс засалчийн хамт байж эдгэрэлт, явцыг ажиглаж суралцаарай.

    Бяцхан зөвлөгөө

    • Хийгдэх гэж буй мэс засал болон холбогдох анатомиын талаар мэс заслын өмнө уншиж судал.
    • Хэрэв би энэ мэс заслыг хийж байгаа бол туслагч юу хийвэл хамгийн сайн туслах вэ? гэж өөрөөсөө асуугаарай.
    • Мэс засалчид өөрсдийн ажлын талаар ярилцах дуртай байдаг, тиймээс асуулт асууж сурч, нээлттэй харилцаарай. Зарим анатомийн хэсгийг үзүүлсэн үед зөвхөн толгой дохих биш, мэдэх зүйлийнхээ талаар ярилцаарай.
    • Мэс заслын өмнөх өдөр мэс заслын жагсаалтыг заавал шалгаж, оролцох мэс заслынхаа талаар уншаарай. Хэрэв та мэс заслын талаар мэдлэгтэй байгаагаа харуулбал танд зарим хэсгийг гүйцэтгэх боломжийг олгох магадлалтай (резидентүүдэд)
    • Та энэ мэс засалд сонирхолтой, оролцож байгаагаа харуулахын тулд асуулт асууж болох ч асуултаа зөв цагт тавих хэрэгтэй. Жишээ нь: мэс засалч цус алдалтыг шийдвэрлэж байх үед асуух нь тохиромжгүй юм.

    Харин та юу нэмж зөвлөх вэ?

    Хуваалцах

    Magnetic Particle Imaging (MPI) — Цацраггүй үе эхлэх үү?

    1895 онд Вилхелм Конрад Рентген анхны рентген туяаг нээснээр анагаах ухааны дүрс оношилгооны шинэ эрин…

    Гений эмчилгээний тусламжтайгаар сонсгол сэргээх боломж

    Анагаах ухаанд гений эмчилгээ нь сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг болоод байна.…

    Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх

    Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх үйл явцыг мэс заслын…

    Мэс заслын үеийн аюулгүй байдал

    Мэс засал эмчилгээ нь амь насыг аврах зорилготой боловч мэс заслын тусламж нь тодорхой дүрэм…

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл