
Пластик нөхөн сэргээх мэс заслын журнал-ын хэвлэлд нийтлэгдсэн “Хуулийн үүднээс өвчтөнд таниулсан зөвшөөрөл ба түүний пластик мэс засалд үзүүлэх нөлөө” гэсэн өгүүлэлтэй холбоотой пост оруулж байна.

Өвчтөнд таниулсан зөвшөөрөл гэдэг нь өвчтөн өөрөө бие даасан байдлаар эмчилгээ, үйлчилгээнд зөвшөөрөл өгсөнийг илэрхийлдэг бөгөөд (АНУ-д) 1950-аад оноос эхлэн холбогдох хуулиудтай уялдан хөгжиж ирсэн баримт бичиг ажээ. Нөгөөтэйгүүр энэ нь анагаах ухааны ёс зүй болон эмч-өвчтөний харилцааны суурь бичиг баримт юм. Уг өгүүлэлд өвчтөнөөс таниулсан зөвшөөрөл авах үйл явцын нарийн төвөгтэй байдлыг тайлбарласан бөгөөд пластик мэс заслын салбарын онцлог болон өвчтөнд үзүүлэх мэс заслын тусламж үйлчилгээний түвшин, нарийн төвөгтэй байдлаас шалтгаалж нэгдсэн стандарт гаргах нь төвөгтэй тухай өгүүлжээ.
Манай улсад эрүүл мэндийн яамны 2019 оны А611 тушаалаар баталсан мэс заслын зөвшөөрлийн хуудсын маягтыг ашигладаг.
Яг л бид өвчтөнүүдэд зориулж анагаахын хэллэгийг энгийн үгээр тайлбарлах шаардлагатай байдгийн адил энэ өгүүлэл хуулийн хэллэгийг эмч нарт ойлгоход дөхөм үг хэллэгүүдээр задлан тайлбарлажээ. Өгүүллийн график дүрслэлүүд зөвшөөрлийн баримтжуулалтын ач холбогдлыг онцолж байгаа боловч баримтжуулалт нь өвчтөний ойлголттой яг таг нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй хэвээр байгааг мөн анхааруулжээ.
Таниулсан зөвшөөрөл нь зөвхөн нэг цаасан баримт биш харин эмч өвчтөн хоорондын нэгдсэн ойлголцол байх ёстой. Өгүүлэлд дурдсан чухал зүйл бол өвчтөний гарын үсэг нь эцэстээ зөвхөн баримт бичигт гарын үсэг зурсан гэдгийг харуулдаг бөгөөд агуулгыг бүрэн ойлгосон гэдгийг илэрхийлэхгүй байж магадгүй тухай юм. Бас нэг сонирхолтой зүйл нь нь хиймэл оюун ухаан (AI) өвчтөний ойлголтыг үнэлэх, сэтгэлд нийцсэн тайлбар өгөхөд туслах, стандартчилсан тест боловсруулахад хэрхэн туслаж болох талаар санааг уг өгүүлэлд дэвшүүлжээ. Түүнчлэн AI-аар ирээдүйд хэлний саадыг даван туулах, уншиж ойлгох түвшинг тохируулахад ашиглах боломжтой юу? гэдэг асуулт урган гарч байна.
Ингээд хувьдаа өгүүллийн гол санаанууд гэж ойлгосон зүйлсээ доор бичье.
- Таниулсан зөвшөөрөлтэй танилцах, гарын үсэг зурах нь нарийн төвөгтэй бөгөөд өвчтөн бүрт харилцан адилгүй байдаг. Пластик мэс заслын хувьд өвчтөнд тохирсон арга барилыг хэрэгжүүлэх шаардлагатай.
- Нас, нийгмийн байдал, өвчний байдал зэрэг хүчин зүйлс зөвшөөрөл авахад нөлөөлдөг. Иймд нэгдсэн нэг стандарттай болох нь чухал асуудал биш өвчтөн бүрийн онцлог шаардлага, санаа зовнил болон бусад байдлыг бодолцох нь чухал юм.
- Соёлын хэв маяг, боловсрол нь өвчтөн зөвшөөрөл өгөхөд нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг. Иймд соёлын ялгааг ойлгож, тэдгээрийг харгалзан үзэх нь зөвшөөрөл өгөх үйл явцыг илүү үр дүнтэй болгож, өвчтөнд эерэг үр дүн авчирна.
- Баримтжуулалт (гарын үсэг авах) нь чухал боловч өвчтөний тухайн мэс заслын талаарх жинхэнэ ойлголтыг илэрхийлэхгүй байж болно. Гол нь өвчтөн ажилбарын талаар ойлголттой болгох, эмч өвчтөн хоорондын итгэлцэл үүсэх, мэс заслын дараах сэтгэл ханамжийн байдлын тухай нэгдсэн ойлголттой болох нь чухал.
- Зөвшөөрөл авах, өгөх үйл явц нь зөвхөн гарын үсэг зурахаас илүү харилцан ярилцах, ойлголцох явдал байх ёстой.
- Хиймэл оюун ухаан (AI) өвчтөний ойлголтыг эргэн шалгах, хэлний саадыг даван туулахад туслах боломжтой.
- Ил тод байх нь чухал ч, хэт их мэдээлэл өгөх нь өвчтөний шийдвэр гаргах чадварыг хүндрүүлэх эрсдэл дагуулж болох тул үр дүнтэй, товч тодорхой харилцаа чухал.
- Пластик мэс заслын практикт мэс засалчийн эсрэг гаргасан нэхэмжлэлийн гуравны нэг орчимд таниулсан зөвшөөрөлтэй холбоотой асуудал байдаг ажээ.
Та ч бас дээрх өгүүллийг уншиж үзээд өөрийнхөө хувьд хэрэгтэй гэж үзсэн зүйлсээ хуваалцаарай.

Нүүрний анатомийн сургалтын шинэ чиг хандлага буюу 3D фотограмметр ба VR технологи.
Мэс заслын нарийн ур чадварыг эзэмшихэд анатоми бол хамгийн гол суурь мэдлэг байдаг. Гэвч…

Шинэ эм хэрхэн бий болдог вэ?
Шинжлэх ухаан, биотехнологийн хөгжлийн дүнд олон өвчин, эмгэгийн эмчилгээ…

Magnetic Particle Imaging (MPI) — Цацраггүй үе эхлэх үү?
1895 онд Вилхелм Конрад Рентген анхны рентген туяаг нээснээр анагаах ухааны дүрс оношилгооны шинэ…

Гений эмчилгээний тусламжтайгаар сонсгол сэргээх боломж
Анагаах ухаанд гений эмчилгээ нь сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг болоод…
