Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Чимээгүй орчинд хүмүүс хамгийн хурдан иддэг

    Судалгаа, эрдэм шинжилгээ

    Хооллох орчноо та хэрхэн бүрдүүлдэг вэ ? Магадгүй та хооллох үедээ хөгжим сонсох дуртай бол энэ танд ямар нэгэн байдлаар нөлөөлж болох юм. Энэ талаарх нэгэн судалгааны үр дүн саяхан нийтлэгдсэн байна.

    Хурдан хэмнэлтэй хөгжимтэй орчинд хүмүүс хоолоо хурдан идэж байсан бол хэмнэл удаан болох үед идэх хурд мөн адил удааширч байжээ.

    Үүнээс гадна ар араасаа дараалсан болон холбогдсон авиануудыг (staccato, legato) сонсох нь хооллох хурдад нөлөөлдөг байна.

    Хүмүүсийн хооллох үеийн хурдад нөлөөлөх олон хүчин зүйлс байдгийн нэг нь хөгжим юм. Хоол идэх хурд болон биед энерги авах хоёрын хооронд тодорхой хэмжээний харилцаа хамааралтай байдаг байна:[br]Хэдий чинээ хурдан иднэ, төдий чинээ цадах мэдрэмж хүртэл хугацаа уртсаж түүнийхээ хэрээр их идэж авах энергийн хэмжээ ихэсдэг байна. Тиймээс хөгжмийн хэмнэл, авианууд нь хоол идэх хурдад нөлөөлж цадах мэдрэмжийн хугацааг богиносгож чадах уу гэсэн асуулт урган гарч ирж байна. Улмаар авах энергийн хэмжээг мөн удирдах боломжтой эсэх талаар сонирхол татаж байгаа билээ.

    Судалгааны загвар

    • Оролцогчид: 137 эрэгтэй, эмэгтэй (> 16 нас), дунджаар 33.8 насны 97 оролцогчдын мэдээллийг бүрэн авах боломжтой байсан.
    • Судалгааны хүрээ: Данийн Архус хотод олон өдөр үргэлжилсэн судалгааны арга хэмжээ, наадам
      • Ашигласан хүнс: Шоколад (какаоны агууламж 70%), Нэг хүнд оногдох порц 1.8 см диаметртэй шоколад
      • Хөгжим: Хамгийн ихдээ 5 хүний ​​бүрэлдэхүүнтэй бүлгийн оролцогчид Аяыг буюу Soundtracks чихэвчээр орчноосоо бүрэн тусгаарлагдаж сонссон ба хөгжмийн хэмнэл, авиа (legato, staccato) нь идэх явцад өөрчлөгдөж байсан.
    • Оролцогчдын даалгавар: Чихэрлэг, гашуун, кремлэг мөн тааламжтай зэрэг шоколадны амтыг нарийвчлан тайлбарлах.
    • Хэмжсэн параметр: Оролцогчдод мэдэгдэхгүйгээр шоколад идэх хурдыг хэмжих

    Үр дүн

    Удаан хэмнэл / legato авиатай хөгжим сонссон бүлэг дунджаар хамгийн удаан буюу 39.9 (цагийн нэгж=ц.н) байсан ба[br]Хурдан хэмнэл / легато авиатай хөгжим сонссон бүлэгтэй – 36.04 ц.н харьцуулахад удаан байжээ.[br]Удаан хэмнэл / staccato авиатай хөгжим сонссон бүлэг 37,18 ц.н[br]Хурдан хэмнэл / staccato авиатай хөгжим сонссон бүлэг 37,56 ц.н.[br]Хамгийн хурдан идсэн бүлэг нь огт хөгжим сонсоогүй бүлэг буюу 24,99 ц.н-ийн дотор багтан өгөгдсөн порцыг идэж дуусгасан байна.

    Эмнэлзүйн ач холбогдол

    Хөгжмөөр дамжуулан хүний хоол идэх хурдад нөлөөлөх боломжтой нь зарим судалгааны үр дүнгээр батлагдаж байна. Тиймээс судлаачид үүнийг хурдан иддэг, илүүдэл жинтэй хүмүүсийн хооллох зан үйлийг эерэгээр өөрчлөх арга зам гэж үзэж байна. Илүүдэл жин болон таргалалт нь бодисын солилцооны өвчнүүд болох чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин болон бөөрний архаг дутагдлын эрсдэлт хүчин зүйл болсоор байгаа билээ.

    Санхүүжилт: Gilead Sciences

    Эх сурвалж: Mathiesen SL, Mielby LA, Byrne DB, et al.: Music to eat by: A systematic investigation of the relative importance of tempo and articulation on eating time. Appetite 2020; https://doi.org/10.1016/j.appet.2020.104801

    Хуваалцах
    Нийтлэлүүд
    3D фотограмметр ба VR

    Нүүрний анатомийн сургалтын шинэ чиг хандлага буюу 3D фотограмметр ба VR технологи.

    Мэс заслын нарийн ур чадварыг эзэмшихэд анатоми бол хамгийн гол суурь мэдлэг байдаг. Гэвч…

    Шинэ эм хэрхэн бий болдог вэ?

    Шинжлэх ухаан, биотехнологийн хөгжлийн дүнд олон өвчин, эмгэгийн эмчилгээ…

    Magnetic Particle Imaging (MPI) — Цацраггүй үе эхлэх үү?

    1895 онд Вилхелм Конрад Рентген анхны рентген туяаг нээснээр анагаах ухааны дүрс оношилгооны шинэ…

    Гений эмчилгээний тусламжтайгаар сонсгол сэргээх боломж

    Анагаах ухаанд гений эмчилгээ нь сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг болоод…

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 3077

    Хэрэглэгчийн мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.