Электрон тамхины хэрэглээтэй холбоотой нас баралтын тоо өссөөр байна

АНУ-ын эрх баригчид электрон тамхинаас үүдэлтэй амьсгалын замын өвчлөл, нас баралтын тоо эрс нэмэгдэж байгааг мэдээллээ. 9-р сарын 24-ы байдлаар гэхэд нийт 805 тохиолдол АНУ-ын нэг нутаг дэвсгэрт болон бусад 46 улсад бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт л гэхэд 530 тохиолдлоор нэмэгджээ. Мөн энэ үеэр өөр 10 улсад нийт 12 хүн нас барсан тохиолдол гарчээ.

Нийт 373 тохиолдлын дөрөвний гурав нь буюу 72% эрэгтэй, гуравны хоёр нь буюу 67% 18-34 насныхан байсныг The Centers for Disease Control and Prevention (CDC) мэдээлжээ.

Эрх баригчид дэгдэлтийн шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж байна. CDC-ийн мэдээлснээр мэдэгдэж буй бүх тохиолдолд электрон тамхийг эсвэл Vaping буюу усан тамхийг хэрэглэж байсан эсэхийг судалж байгаа ч одоогоор өвчлөлтэй холбоотой байж болох тодорхой бүтээгдэхүүн эсвэл хортой бодисыг зарлаагүй байна.

CDC-ээс өвчлөл өндөртэй байгаатай холбоотойгоор гаргасан зөвлөмжид зааснаар кортикостероид хэрэглэхэд өвчтөнүүдэд эмнэлзүйн сайжрал гарч байгаа ба эмч нар кортикостероидыг тухайн тохиолдол бүрд эмнэлзүйн байдлаас хамаарч хэрэглэх эсэхийг өөрсдөө шийдэхийг сануулжээ. 

Эх сурвалж

Centers for Disease Control and Prevention. Outbreak of Lung Injury Associated with E-Cigarette Use, or Vaping. 26 September 2019. 

Хуваалцах:

Community

Шинээр нэмэгдсэн:

Мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллээ оруулаад илгээхийг дарна уу !
Мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллээ оруулаад илгээхийг дарна уу !
427915581_910137951111480_621779622379685091_n