Амлодипин | Валсартан – Amlodipine | Valsartan
Хэрэглэх заалт
- Артерийн даралт ихдэлт (хавсарсан эмчилгээ заалттай хүмүүст).
Эсрэг заалт
- Амлодипин болон дигидропиридины уламжлалын бусад эмүүд, валсартан, түүнчлэн эмийн бусад туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс.
- Удамшлын ангиоэдем буюу хавагнах хам шинжтэй, урьд өмнө ангиотензин II рецепторын хориглогч эмийг хэрэглэснээс хавагнах хам шинж илэрсэн өвчтөн
- Элэгний хүнд хэлбэрийн дутагдал (Чайлд-Пью 9-өөс дээш оноотой), цөсний шалтгаант элэгний хатуурал, цөс зогсонгишил эмгэгтэй хүмүүс.
- Бөөрний хүнд хэлбэрийн дутагдал (Креатинины клиренс 30 мл/ мин-ээс бага) гемодиализ хийлгэж буй өвчтөн.
- Жирэмлэхээр төлөвлөж буй болон жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд.
- Хүнд хэлбэрийн артерийн гипотензи (цусны систолын даралт 90 мм м.у.б-аас бага), коллапс, шоктой (зүрхний) хүмүүс.
- Зүүн ховдлоос цус шахагдах урсгалын саатал (хүнд хэлбэрийн аортын нарийсал).
- Цочмог зүрхний шигдээсийн дараах, гемодинамик тогтворгүй зүрхний дутагдал.
- Анхандагч гипералдостеронизм.
- Чихрийн шижин, дунд болон хүнд хэлбэрийн бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнүүдэд алискирен ба алискирен агуулсан эмийг хэрэглэж буй өвчтөнүүд (ТФХ 60 мл/мин/1.73м2-аас доош буурсан).
- Чихрийн шижингийн нефропати бүхий өвчтөнүүдэд АХФ хориглогч эмтэй хамт хэрэглэх.
Вамлосет® эмийг бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсний дараах өвчтөнд, түүнчлэн 18-аас доош насны хүүхэд, өсвөр насныханд хэрэглэхэд аюулгүй байдал судлагдаагүй болно.