Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Мезим форте

    Berlin Chemie AG /Menarini Group/
    Эмийн хэлбэр
    Ходоодонд уусдаг шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жоргүй
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    10000U+7500U+375U – 20 шахмал

    Савлагаа: 20 шахмал
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    ходоодонд уусдаг шахмал | FT20180912AO06739
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Хоол боловсролтын хямралаар илэрдэг нойр булчирхайн гадаад шүүрлийн алдагдлын үед хэрэглэнэ.
    • Үйлчлэгч бодис, гахайн мах (гахайн махны харшил), 6.1-т заасан туслах бодисын аль нэгэнд эсвэл азорубинд (Е122) хэт мэдрэгшилтэй байх,
    • Нойр булчирхайн цочмог үрэвсэл эсвэл архаг үрэвслийн сэдрэлийн шатанд хэрэглэхийг хориглоно. Түүнээс гадна, хоол боловсролтын хямрал үргэлжилсээр байгаа, сэдрэл намжсан үед хоолны дэглэмийг нэмэгдүүлэх үед бэлдмэлийг үечлэн хэрэглэж болно.
    • 4. Тусгай заалт ба хэрэглэх үеийн анхааруулга ба сэрэмжлүүлэг
    • Муковисцедозтай өвчтөнд нарийн гэдэсний түгжрэл үүсэх нь илэрч болзошгүй хүндрэлийн нэг байдаг. Тийм учраас гэдэсний түгжрэлийг илэрхийлэх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нарийн гэдэсний стриктур үүссэн байж болзошгүйг анхаарах хэрэгтэй. (4.8-р хэсгийг харна уу).
    • Хэвлийн талаас ямар нэг таагүй байдал илрэх, эсвэл зовиурын шинж төрх өөрчлөгдсөн тохиолдолд гэдэсний эмгэгийг үгүйсгэх үүднээс багажийн шинжилгээ хийлгэж сэргийлэх хэрэгтэй. Ялангуяа биеийн нэг кг жинд 10000 Ед липазаг хоногт хэрэглэдэг өвчтөнд энэ онцгойлон хамаатай.
    • Мезим® форте 10000 бэлдмэлийн найрлаганд агуулагдах ферментүүд түүнийг зажлах үед амны хөндийд чөлөөлөгдөн амны салстыг гэмтээх (шархлаа үүсгэн) магадлалтай. Тийм учраас Мезим® форте 10000 бэлдмэлийг бүтнээр нь залгиж хэрэглэх ёстойг сайтар анхаарах хэрэгтэй.
    • Галактоз тэвчил, лактаза ферментийн дутагдал эсвэл глюкоз болон галактозын мальабсорбцийн хам шинж зэрэг ховор тохиолдох удамшлын өвчинтэй хүмүүст Мезим® форте 10000 бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
    • 5. Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэл ба харилцан үйлчлэлийн бусад хэлбэрүүд
    • Фолийн хүчил
    • Нойр булчирхайн шүүрлийн нунтаг агуулсан бэлэн эмийн бэлдмэл хэрэглэх үед фолийн хүчлийн шимэгдэлт буурч болзошгүй, ийм учраас фолийн хүчлийг нэмэлтээр уух хэрэгтэй болж болно.
    • Акарбоза, миглитол
    • Акарбоза болон миглитол зэрэг чихрийн шижингийн эсрэг бэлдмэлүүдийг Мезим® форте 10000 бэлдмэлтэй хавсран хэрэглэхэд үйлчлэл нь суларч болно.
    • 6. Нөхөн үржихүй, жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ
    • Мезим® форте 10000 бэлдмэлийг жирэмсэн эмэнгтэйд хэрэглэх талаар хангалттай мэдээлэл байхгүй байна. Уг эмийн бэлдмэлийн жирэмслэлт, хөврөл/урагийн хөгжил, төрөлт эсвэл төрсний дараах хөгжилд нөлөөлөх нөлөөний талаар амьтад дээр хийсэн туршилт судалгааны үр дүн хангалтгүй байна. Тийм учраас хүнд учруулж болзошгүй эрсдэлийн талаар тогтоогдоогүй. Үүнтэй холбоотой жирэмсэн болон хөхүүл үед зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд Мезим® форте 10000 бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөдөггүй.
    • 7. Авто ттээврийн хэрэглсэл жолоодох болон бусад машин механизмтай ажиллахад эмийн бэлдмэлийн үзүүлэх нөлөө
    • Авто тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизм ажиллуулахад Мезим® форте 10000 бэлдмэл нь нөлөө үзүүлэхгүй, эсвэл маш бага нөлөө үзүүлдэг.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7380