Гэдэсний түгжрэл гэдэг нь үйл ажиллагааны болон механик бөглөрлийн улмаас гэдэсний доторх агуулагдахууны хэвийн урсгал тасалдахыг хэлнэ. Гэдэсний үйл ажиллагааны түгжрэл буюу саажилт түгжрэл гэдэг нь механик бөглөрөл байхгүй үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн түр зуур алдагдахыг хэлдэг. Харин гэдэсний механик түгжрэл гэдэг нь бүтцийн саатлаас болж гэдэсний хэвийн агуулагдахууны хэвийн урсгал тасалдах явдал юм.
Гэдэсний механик түгжрэлийг байршлаар нь НГТ болон БГТ гэж ангилдаг ба түгжрэлийн хэмжээгээр нь хэсэгчилсэн болон бүрэн гэж ангилдаг. Хагалгааны дараах гэдэсний наалдац нь нарийн гэдэсний түгжрэлийн хамгийн түгээмэл шалтгаан бөгөөд хорт хавдар нь бүдүүн гэдэсний түгжрэлийн хамгийн түгээмэл шалтгаан болдог.
Шалтгаанаас үл хамааран гэдэсний түгжрэл нь ихэвчлэн дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, хэвлийгээр цанхайх, өтгөн хатах, өтгөн огт гарахгүй байх зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Гэдэсний чимээ нь гэдэсний түгжрэлийн эхэн үе шатанд ихсэж, хожуу үе шатанд багасаж заримдаа огт байхгүй болдог. Гэдэс цанхайх нь гуравдагч орон зайд эзэлхүүний алдагдалд хүргэдэг бөгөөд энэ нь шингэн алдалт, электролитийн хэвийн бус байдалд хүргэдэг.
Гэдэсний түгжрэлийн шинж тэмдгүүд нь гэдэсний бүрэн түгжрэлтэй харьцуулахад гэдэсний хэсэгчилсэн түгжрэлийн үед хөнгөн илэрдэг. Гэдэсний түгжрэлийн оношийг багажийн шинжилгээгээр баталгаажуулах шаардлагатай . Гэдэсний түгжрэлийн ерөнхий шинж тэмдгүүд нь түгжрэлийн ойролцоо гэдэсний гогцоо өргөсөх, түгжрэлийн алслагдсан хэсэгт гэдэсний гогцоо нарийсах, олон тооны агаар-шингэний түвшин тодорхойлогдох зэрэг шинжүүд байдаг.
Хүндийн зэргийг үнэлэхийн тулд лабораторийн шинжилгээ хийх ба хүчил-суурь ба электролитийн тэнцвэргүй байдлыг тодорхойлох шаардлагатай. Гэдэс амраах, дэмжих эмчилгээ
бүхий мэс заслын бус эмчилгээг гэдэсний энгийн түгжрэл илэрсэн өвчтөнүүдэд хүндрэл илрээгүй тохиолдолд хийнэ.
Гэдэсний хүндрэлтэй түгжрэл, битүү гогцоот гэдэсний түгжрэл, мэс заслын бус эмчилгээнд үр дүнгүй гэдэсний энгийн түгжрэлийн үед мэс засал хийх заалттай байдаг. Гэдэсний түгжрэлийн үндсэн шалтгааныг тогтоож, зохих ёсоор эмчлэх хэрэгтэй.
Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !
Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.
Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.