Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Циннабсин А (Cinnabsin A)

    Dr. Gustav Klein GmbH & Co. KG, Germany
    Эмийн хэлбэр
    Шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жоргүй
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    25мг+25мг+25мг+25мг – 60 шахмал

    Савлагаа: 60 шахмал
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    шахмал | F20221031HoO08362
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Хамрын болон түүний дайвар хөндийн архаг болон цочмог үрэвсэлд хэрэглэнэ.
    • Энэ бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист (Хром, Echinacea болон бусад баг цэцгэнд) хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
    • Бага (2-оос доош) насны хүүхдэд хэрэглэхгүй
    • Онцгой анхааруулга, сэрэмжлүүлэг
    • Хэрэв эмч Танд өмнө нь чихрийн төрлийн ямар нэг бодис огт зохихгүй гэж хэлж байсан бол энэ бэлдмэлийг хэрэглэж эхлэхээсээ өмнө эмчдээ хэлээрэй. Циннабсиныг бие махбодийг бүхэлд нь хамарсан, идэвхтэй үе шатанд байгаа (сүрьеэ, хавдар г.м) өвчний үед, цусны өвчнүүд (лейкоз, лейкеми), аутоиммуны өвчин (холбогч эдийн үрэвсэлт өвчин-коллагеноз, тархмал склероз), төрөл бүрийн шалтгаанаар хүний дархлаа суларсан үед (ХДХВ-ийн халдвар авсан болон ДОХ өвчтэй хүмүүс, эрхтэн шилжүүлэн суулгуулсан болон хавдрын эсрэг хими эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст) хэрэглэхээс зайлсхийдэг.
    • Эхинацио агуулсан бэлдмэл хэрэглэсэн зарим тохиолдолд арьсан дээр тууралт гарах, арьс загатнах, ховор тохиолдолд нүүр хавагнах, амьсгаадах, толгой эргэх, даралт буурах шинж ажиглагддаг. Энэ бэлдмэлд ч эхинацио агуулагддаг тул бие султай эмчлүүлэгчдэд харшлын урвал үүсэх эрсдэл нэмэгддэг. Эхинацио агуулсан бэлдмэл хэрэглэсний дараа аутоиммуны өвчин үүссэн ганц нэг тохиолдол бүртгэгдсэн. Мөн ийм бэлдмэлийг удаан хугацаанд (8 долоо хоногоос дээш) хэрэглэсний дараа цусны цагаан эсийн тоо буурах тохиолдол гарч байсан.
    • Бэлдмэлийн найрлагад лактоз ба үр тарианы цардуул агуулагддаг. Тийм учраас галактоз тохирдоггүй, Лаппа лактозын дутагдалтай, глюкоз-галактозыг шингээж чаддаггүй (төрөлхийн ховор эмгэгтэй) хүмүүс энэ бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Улаан буудайн цардуулд глютен агуулагддаг ч маш бага хэмжээтэй байдаг тул цилиаки өвчтэй хүнд хэрэглэх боломжтой гэж үздэг. Харин улаан буудайнд харшилтай (цилиаки өвчнөөс өөр) эмгэгтэй өвчтөнүүдэд хэрэглэж болохгүй.
    • Хэрэв Танд дараах шинж илэрдэг бол эмчтэйгээ сайтар зөвлөлдөх хэрэгтэй. Үүнд:
    • Нүүр хавагнадаг, халуун оргиж чинэрдэг, толгой өвддөг бол
    • Эмчилгээг эхэлснээс хойш 2 хоногийн дотор өвчний шинж намжиж сайжрал өгөхгүй байвал
    • Эсвэл нэмэлт зовиур илэрвэл.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7381