Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Эсийн өөрчлөлт, дасан зохицлын хариу урвал (Cellular changes and adaptive responses)

    Ерөнхий эмгэг судлал, Эмгэг судлал

    Сүүлийн шинэчлэл:
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Эсийн дасан зохицол гэдэг нь эсүүд хүрээлэн буй орчны сөрөг өөрчлөлт болон янз бүрийн өдөөгч хүчин зүйлд хариу үйлдэл үзүүлж, оршин тогтнох чадвараа хадгалах физиологийн үйл явц юм. Эдгээр дасан зохицох урвалд гипертрофи, гиперплази, атрофи, метаплази, дисплази  орно. Эдийг бүтээж буй эсийн онцлог, бие махбод дахь үүрэг, шинж чанараас хамааран эд, эсүүдийн нөхөн төлжих боломж харилцан адилгүй байдгаас болж эсүүд тааламжгүй нөхцөл байдалд өөр, өөр байдлаар дасан зохицдог.

    Ж.нь, арьс гэх мэт тогтворгүй байнга хуваагддаг эдүүд гэмтсэний дараа богино хугацаанд үржиж нөхөн төлжих чадвартай байдаг бол мэдрэлийн, зүрхний зэрэг байнгын тогтвортой эдүүд гэмтлийн дараа нөхөн төлжих боломжгүй юм. Хэрэв эсүүд хүрээлэн буй орчны сөрөг нөлөө, өөрчлөлтөнд дасан зохицож чадахгүй бол эс үхэх бөгөөд ингэхдээ физиологийн буюу апоптозын замаар эсвэл эмгэг буюу үхжил хэлбэрээр явагддаг.

    • Тодорхойлолт 
      • Эсийн өөрчлөлтийг шалтгаанаас нь хамааруулж физиологийн эсвэл эмгэг  гэж хуваан үздэг. 
      • Эдгээр өөрчлөлт нь эсүүдийг тухайн нөлөөлж буй гадаад хүчин зүйлд тэсвэртэй болгодог. 
      • Байнгын стресс нь эсийг гэмтээдэг ж.нь., эмгэг зүүн ховдолын томрол нь миофибриллыг гэмтээнэ-> зүрхний дутагдал 

    Эсийн дасан зохицлын хураангуй 

     

    Тодорхойлолт 

    Хэлбэр, жишээ 

    Атропи 

    • Гипотрофи : эдийн гэмтэл нь уургийн нийлэгжилт болон эсийн агууламжийг (жишээлбэл, органелл, цитоскелетон) бууруулдаг.
    • Тооны атропи: эсийн тоо багасна
      • Цитоскелетийн уургууд убиквитин протеасома замаар задарна.
      • Электрон микроскопоор аутофагосомыг илрүүлж болно. 
    • Инволюци: Эрхтэн түр хугацаанд томорсны дараа атрофи болж хэмжээ нь багасна. (ж.нь., сэрээ булчирхай, хөх).
    • Сениль атрофи
      • Эсийн физиологийн хөгшрөлт бүх эрхтэнд нөлөөлнө
      • Липофусцины толбо үүсэх орно.
        • Хөгшрөлттэй холбоотойгоор эсэд хуримтлагддаг шар-бор өнгийн пигмент бөгөөд эсийн задралын дүнд үүссэн липидийн исэлдлийн бүтээгдэхүүн юм.
        • Бор-шаргал пигмент бүхий мөхлөгийг зүрх, уушги, бүдүүн гэдэс, бөөр, элэг, нүднээс олох боломжтой
        • Эсийн физиологийн элэгдэл, насжилтаас үүснэ.
        • Эс доторх мембрануудын ханаагүй тосны хүчил (polyunsaturated lipids)-ийн исэлдлээс үүдэн липофусцин үүснэ.
    • Эмгэг атропи
      • Ерөнхий атропи: катаболизм, шим тэжээлийн дутагдал, хавдарын тураал-эцэж турах хам шинж
      • Хэсэг газрын атропи: идэвхгүй болох, даралтаас үүссэн атропи, дааврын нөлөө алдагдах , ишеми , архаг үрэвсэл
      • Мэдрэлийн гаралтай атропи: мэдрэл булчингийн дамжуулалт алдагдсаны улмаас булчин атрофи болно.

    Дистропи 

    •  Эд эсвэл эрхтэний дегенараци
    • Липодистрофи
    • Лейкодистрофи
    • Остеодистрофи
    • Хондродистрофи
    • Миотони дистрофи
    • Дюшенны булчингийн дистрофи
    • Беккерийн булчингийн дистрофи 

    Гипертрофи 

    • Эс хэмжээний хувьд томрох үзэгдэл

    Гиперплазиа 

    • Гиперплази гэдэг нь эсийн хяналттай пролифераци буюу эсийн тоо олшрох замаар эдийн хэмжээ ихсэх дасан зохицлын урвал юм. Энэ үед үүдэл эсүүд болон зарим ялгаран хөгжсөн эсүүдийн хуваагдах идэвх нэмэгдэнэ →  эсийн тоо өснө → эдийн масс нэмэгдэнэ. 

    • Физиологийн гиперплази
      • Сарын тэмдгийн мөчлөгийн үед эстрогений нөлөөгөөр эндометрийн эсүүд олшрох.
      • Гемолитик цус багадалтын үед ясны гиперплази дахин идэвхжинэ. 
    • Эмгэг гиперплази
      • Эстрогений хэт их өдөөлтөөс шалтгаалсан эндометрийн гиперплази
      • Андроген болон эстрогений өдөөлттэй холбоотойгоор үүсэх түрүү булчирхайн хоргүй томрол буюу гиперплази (BPH)

    Анафлази

    • Ялгаран хөгжсөн эсүүдэд ажиглагддаг морфологийн онцлог шинжүүд аажмаар алдагдаж, улмаар удаан хугацаанд ялгаран хөгжлийн бүх шинжүүд бүрэн үгүй болж, үүрэг гүйцэтгэх чадваргүй болдог 
    • Хорт хавдрын өөрчлөлт (malignant transformation): эс эсвэл эд хорт хавдрын хэлбэрт шилжих үйл явц.

    Метаплази

    • Архаг стрессийн нөлөөгөөр үүдэл эсүүд дахин программчлагдаж, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнд илүү тэсвэртэй өөр төрлийн хучуур эд  болж хувирна.
    • Үйл ажиллагааны хувьд эргэн бүрэн сэргэх боломжтой ч, хэрэв архаг цочрол удаан хугацаанд үргэлжилбэл эсийн тогтвортой өөрчлөлт үүснэ .
    • Физиологийн метаплази ж.нь., умайн хүзүүний шилжвэр бүс
    • Эмгэг метаплази
      • Гэдэсжих метаплази (Барретийн улаан хоолой) ходоод, улаан хоолойн архаг сөөргөөний улмаас ходоодны хүчилд байнга түлэгддэг улаан хоолойн доод хэсгийн давхар хучуур эд бортгон хучуур эдээр солигдоно. Энэ нь улаан хоолойн аденокарцинома болно.
      • Витамин А дутагдлын метаплази
        • Эвэрлэгийн хавтгай эсийн метаплази → Битогийн толбо Витамин А дутагдлын үед нүдний эвэрлэг болон конъюнктивийн цилиндр эсүүд хавтгай хучуур эсээр солигдож, кератинизаци явагдан, Битогийн толбо (Bitot’s spots) үүсэхэд хүрдэг.
        • Давсагны кератинжсан хавтгай хучуур эсийн метаплази → сувд шиг товруу
      • Тамхидалттай холбоотойгоор бронхын хучуур эд хавтгай эсүүдээр солигдох метаплази үүснэ → Сормууслаг хучуур эд хавтгай давхаргат хучуур эдээр солигдох
      • Шистосомын халдвар, шээсний чулуу, эсвэл катетертай холбоотой давсагны хавтгай хучуур эдийн метаплази.
      • Булчингийн шохойжилт ба ясжилт 

    Дисплази 

    • Дасан зохицох физиологийн жинхэнэ хариу урвалын хэлбэр гэж үздэггүй.
    • Эпителийн хэвийн бус (эмгэг) өсөлт бөгөөд эсийн тоо болон морфологид дараах өөрчлөлтүүд ажиглагддаг:
      • Хэт идэвхтэй митозын зураглал ажиглагдана
      • Плеоморфизм
      • Бөөм цитоплазмийн харьцаа ихэснэ
      • Хроматины бөөгнөрөл
    • Хэрэв үндсэн шалтгааныг олж тогтоон арилгаж чадвал, хучуур эдийн бүх давхаргад нөлөөлөөгүй хөнгөн болон дунд зэргийн дисплази эргэх боломжтой.
    • Хүнд хэлбэрийн дисплази нь ихэвчлэн эргэх боломжгүй болж, carcinoma in situ буюу байран өмөн болж хувирдаг. 
    • Төрөлхийн дисплази
    • Олдмол дисплази

    Пролифераци

    • Эсүүдийн хурдацтай хуваагдал болон тооны өсөлт.
    • Тогтворгүй эдүүд
      • Богино настай, эсийн хуваагдал, шинэчлэлт тогтвортойгоор богино хугацаанд байнга явагддаг
      • Үүдэл эсүүдийг хуулбарлах замаар үүснэ
    • Байнгын эд: бүх амьдралын турш репликаци маш бага явагддаг эсвэл огт явагддаггүй
    • Тогтвортой эдүүд: хуваагддаг эдүүд

    Нөхөн сэргэх

    • Бүрэн эдгэрэх (нөхөн сэргээгдэх): Нэгэн төрлийн ижил эдүүд нөхөн төлжиснөөр тухайн эдийн бүтэц, үйл ажиллагаа бүрэн нөхөн сэргээгдэнэ. 
    • Бүрэн нөхөн сэргээгдэх эсвэл эдгэрэх: зөвхөн тогтворгүй мөн маш бага гэмтсэн тогтвортой эдүүд боломжтой
    • Бүрэн бус нөхөн сэргэлт буюу сорвижих: Алдагдсэн эдүүд үүрэг гүйцэтгэх чадамж муутай эдүүдээр солигдоно.
    • Хагас нөхөн сэргээгдэх эсвэл нөхөн сэргээгдэх: байнгын эд, тогтвортой эдэд илэрхий гэмтэл үүсдэг

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Эсийн гэмтэл

    Ишеми

    Чөлөөт радикалын гэмтэл

    Тохиолддог нөхцөлүүд

    Эсийн үхэл

    → Апоптоз

    → Некроз

    Эсийн хуримтлал

    Эсийн дотор ба гадна минералууд хуримтлагдах

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 2915