Дэд гарчиг
Бүдүүн гэдэсний цүлхэнт өвчин (Diverticular disease)
Гэдэсний цүлхэн нь бүдүүн гэдэсний салст бүрхүүлийн хэвийн бус цүлхэнгүүдээр илэрдэг цүлхэнт өвчний нэг төрөл юм. Эдгээр нь архаг өтгөн хаталт болон насжилттай холбоотой холбогч эдийн сулрал зэргээс шалтгаалан гэдэсний хөндийн дотоод даралт ихэссэний улмаас үүсдэг.
Ихэвчлэн бүдүүн гэдэсний салст бүрхүүлийн булчингийн давхаргын сул хэсгүүд нь цүлхийж гарах нөхцлийг бүрдүүлдэг. Ихэвчлэн тахир гэдсэнд тохиолддог. Өвчин нас ахих тусам нэмэгддэг ба хүмүүсийн 50% нь амьдралын 7 дахь арван жилд өртдөг. Дивертикулоз нь ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг боловч заримдаа гэдэсний үйл ажиллагааны өөрчлөлт ба хэвлийн эмзэглэл илэрдэг. Энэ нь ихэвчлэн хэвлийн өвдөлт болон ходоод гэдэсний замын бусад өвчнийг оношлох явцад тохиолдлын байдлаар илэрдэг.
Колоноскопи нь шинж тэмдэг бүхий дивертикулозын оношилгооны арга боловч цүлхэнгийн цочмог үрэвслийн сэжигтэй тохиолдолд эсрэг заалттай байдаг. Эмчилгээ нь ихэвчлэн өвчний даамжралаас урьдчилан сэргийлэх, дивертикулит, өвдөлтгүй цүлхэнгийн цус алдалт , цүлхэнт өвчинтэй холбоотой колит зэрэг хүндрэлийг эмчлэхэд чиглэгддэг.
Тархвар зүй
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
Оношилгоо
Ангилал
Ялган оношилгоо
Эмчилгээ
Цочмог үеийн менежентийн хяналтын хуудас
Урьдчилан сэргийлэлт
Хүндрэл
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэвлийн цочмог өвдөлт (Acute abdomen)
Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.