Гэдэсний цүлхэн нь бүдүүн гэдэсний салст бүрхүүлийн хэвийн бус цүлхэнгүүдээр илэрдэг цүлхэнт өвчний нэг төрөл юм. Эдгээр нь архаг өтгөн хаталт болон насжилттай холбоотой холбогч эдийн сулрал зэргээс шалтгаалан гэдэсний хөндийн дотоод даралт ихэссэний улмаас үүсдэг.
Ихэвчлэн бүдүүн гэдэсний салст бүрхүүлийн булчингийн давхаргын сул хэсгүүд нь цүлхийж гарах нөхцлийг бүрдүүлдэг. Ихэвчлэн тахир гэдсэнд тохиолддог. Өвчин нас ахих тусам нэмэгддэг ба хүмүүсийн 50% нь амьдралын 7 дахь арван жилд өртдөг. Дивертикулоз нь ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг боловч заримдаа гэдэсний үйл ажиллагааны өөрчлөлт ба хэвлийн эмзэглэл илэрдэг. Энэ нь ихэвчлэн хэвлийн өвдөлт болон ходоод гэдэсний замын бусад өвчнийг оношлох явцад тохиолдлын байдлаар илэрдэг.
Колоноскопи нь шинж тэмдэг бүхий дивертикулозын оношилгооны арга боловч цүлхэнгийн цочмог үрэвслийн сэжигтэй тохиолдолд эсрэг заалттай байдаг. Эмчилгээ нь ихэвчлэн өвчний даамжралаас урьдчилан сэргийлэх, дивертикулит, өвдөлтгүй цүлхэнгийн цус алдалт , цүлхэнт өвчинтэй холбоотой колит зэрэг хүндрэлийг эмчлэхэд чиглэгддэг.
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэвлийн цочмог өвдөлт (Acute abdomen)
Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Бүдүүн гэдэсний цүлхэнт үрэвсэл нь цүлхэнгийн хүндрэлийн улмаас ихэвчлэн өндөр настай хүмүүст тохиолддог. Энэ нь хэсгийн шинж чанартай байх эсвэл даамжирч буглаа, цооролт зэрэг хүндрэлүүд үүсгэдэг. Бүдүүн гэдэсний цүлхэнт үрэвсэл нь ихэвчлэн халуурах, хэвлийн зүүн доод хэсгийн өвдөлтөөр илэрдэг бөгөөд ихэвчлэн тахир гэдсэнд тохиолддог. Бүдүүн гэдэсний цочмог цүлхэнт үрэвсэл сэжиглэгдсэн үед судсаар хийх тодосгогчтой хэвлийн -ийн шинжилгээ нь оношилгооны арга юм. Хүндрэлгүй бүдүүн гэдэсний цүлхэнт үрэвслийн үед ихэвчлэн гэдэс амраах, өвдөлт намдаах эм бүхий мэс заслын бус эмчилгээ хийх бөгөөд өргөн хүрээний антибиотик эмчилгээг хүндрэлийн өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд хийдэг. Бүдүүн гэдэсний цүлхэнт үрэвслийн хүнд хэлбэрийн үед судсаар антибиотик эмчилгээ хийж, аливаа хүндрэлийг эмчилж, зарим тохиолдолд бүдүүн гэдсийг яаралтай тайрдаг. Ихэвчлэн цочмог үе шат намжсаны дараа хорт хавдрыг үгүйсгэхийн тулд колоноскопи хийдэг. Мэс заслын бус аргаар эмчилсэн хүнд хэлбэрийн бүдүүн гэдэсний цүлхэнт үрэвслтэй бүхий бүх өвчтөнүүдэд төлөвлөгөөт колэктоми хийхийг зөвлөдөг.
Зураг 1. Жинхэнэ ба хуурамч цүлхэн.
Зураг 2. Тахир гэдэсний цүлхэн.
КТГ
Компьютер томографи – Computed tomography
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Дивертикулоз
дивертикула
жишээлбэл, эслэг багатай хооллолт, биеийн тамирын дасгал хөдөлгөөний дутагдал
дивертикулит
хоол боловсруулах доод замын хүнд хэлбэрийн цус алдалтын гол шалтгаан
дивертикула ба түүний эргэн тойрон дахь бүдүүн гэдэсний салст бүрхүүлийн архаг үрэвсэл
Diverticulosis
хүндрээгүй дивертикулит
хүндэрсэн дивертикулит
Diverticulitis
Дивертикула
Меккелийн цүлхэнгээс бусад
ихэнхдээ гэдэсний ханын сулралаас үүсдэг хуурамч цүлхэнгүүд
Эх сурвалж: By Anpol42 CC BY-SA 4.0, via Wikimedia Commons