Пиразинамид (Pyrazinamide)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- J04AK01
- Фармакологийн ангилал
- J04AK · Сүрьеэгийн эмчилгээнд хэрэглэх бусад эм
- Эмчилгээний бүлэг
- J04 · Микобактерийн эсрэг эм
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа буурахад тун эсвэл тунгийн давтамжийг тохируулна.
- Гемодиализын дараа хэрэглэж, шээсний хүчил болон бөөрний үйл ажиллагааг хянана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний хүнд дутагдал, элэгний цочмог өвчин эсвэл сүүлийн зургаан сард гепатит өвдсөн бол хэрэглэхгүй.
- Элэгний өвчний эрсдэлтэй үед элэгний сорилыг тогтмол хянана.
Ахмад настанд хэрэглэх нь
- Элэг, бөөрний үйл ажиллагаа болон тулайн эрсдэлийг үнэлж тунг сонгоно.
- Олон эмийн хэрэглээ, хоолны дуршил бууралт болон элэгний шинжийг хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
Жирэмсэн үе
- Хүн дээрх жирэмсэн үеийн мэдээлэл хангалтгүй.
- Сүрьеэгийн эмчилгээний үр ашиг нь боломжит эрсдэлээс илүү үед хэрэглэж болно.
Хөхүүл үе
- Хөхний сүүгээр ялгарна.
- Хэрэглэх шаардлагатай бол хөхүүлэхийг зогсооно.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Шээсний хүчил ихсэх ба Тулай өвчин (Hyperuricaemia and Gout)
Шээсний хүчил цусанд ихсэх буюу гиперурикемийн улмаас үе хооронд шээсний хүчлийн давс уратын талст хэлбэрээр хуримтлагдан, эмнэлзүйд үений өвдөлт, гэмтлээр илэрдэг эмгэгийг тулай гэнэ.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Бөөр орлуулах эмчилгээ/Гемодиализ (Renal replacement therapy/Hemodialysis)
Бөөрний архаг өвчин төгсгөлийн шат (БАӨТШ) болон Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) үед бөөрний үйл ажиллагааг дэмжих, орлуулах зорилгоор хэрэглэдэг эмчилгээг "бөөр орлуулах эмчилгээ (БОЭ)" гэнэ. БОЭ нь диализ, гемофильтраци, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ гэсэн үндсэн 3 төрөлтэй.