Дэд гарчиг
Хоолны хордлого (Food Poisoning)
Нянгийн хор, малын эм, бэлдмэл, хүнд металл, пестицид, хортой ургамал, амьтан органик болон органик бус нэгдэл, ионжуулагч туяа, цацрагаар бохирдсон хоол хүнс, бүтээгдэхүүн, усыг хэрэглэснээс үүсэх цочмог шинж тэмдгийг хэлнэ. Хоолны хордлого нь өөрөөсөө энтеротоксин ялгаруулдаг Staphylococcus aureus ховор тохиолдолд Bacillus cereus, Clostridum perfingens-ээр (сүү, өндөг, мах,төмсний салат) үүсгэгддэг.
Ихэнх тохиолдолд 2 ба түүнээс дээш хүмүүс өртөх бөгөөд (ихэвчлэн бүртгэгдээд байдаггүй), 1-16 цагийн дотор тодорхой нэг хоолыг хамтдаа идсэн гэх өгүүлэмжтэй. Нууц хугацааы хувьд 1-6 цаг: энтеротоксин ялгаруулдаг S.aureus, B.cereus 8-16 цаг: Cl.perfingens, B.cereus
Эмнэлзүйнд хооллосноос хэдхэн цагийн (нууц богино хугацааны) дараа дотор муухайрах, бөөлжих, суулгах, тэр ч байтугай хэвлийгээр базалж өвдөх шинж илэрнэ. Ихэвчлэн халуурахгүй. Богино хугацаанд 1-2 хоног үргэлжилдэг. Зарим тохиолдолд электролит, шингэн дутагдал, ортостатик цусны эргэлтийн алдагдал, коллапсаар хүндрэх болно.
Эмнэлзүйн илрэл болон асуумж дээр үндэслэн оношилох ба хоолны үлдэгдлээс токсиныг батлах шинжилгээ авч болно. Халдварын гаралтай суулгалт эмгэгүүд Жишээ нь: Сальмонелла, Норовирүс, Гастроэнтерит болон мэдрэлийн зовиурын хосолж (ялангуяа нүд хоёрчлох, ) илэрч байвал Cl.Botulinum токсин гэж сэжиглэх Мөөг, хүнд металын хордлого зэргээс ялган оношилно.
Шинж тэмдгийн эмчилгээ (ус, электролит нөхөх) хийх ба антибиотик эмчилгээ шаардлаггүй. Хоол хүнсний аюулгүй байдал, шинэхэн бэлтгэсэн хоолыг шууд хэрэглэж урьдчилан сэргийлэх боломжтой.
Гадаад орчинд үүссэн токсин хүний биед орсоны улмаас хордлого үүсгэнэ. Гол онцлог нь эхний шинж тэмдэг богино хугацаанд ихэвчлэн хоол боловсруулах замын зовиураар илэрдэг.
Staphylococcus aureus-н хордлого
- Шинж чанар
- S. aureus нь энтеротоксин ялгаруулдаг
- Энтеротоксины онцлог нь богино хугацаанд (Хооллосноос хойш хэдхэн цагийн дотор) шинж тэмдгүүд илрээд 24-48 цагийн дараа шинж тэмдгүүд бүдгэрч арилдаг.
- Эмгэг төрүүлэгч нь ихэвчлэн сэрүүн нөхцөлд хадгалаагүй сүү, сүүн бүтээгдэхүүнд болон өндөг агуулсан хүнсний бүтээгдэхүүнд үрждэг
- Эхний шинж тэмдэг илрэх хугацаа: 1–3 цаг
- Шинж тэмдгийн эмчилгээ: Антибиотик эмчилгээг ихэвчлэн зөвлөдөггүй, учир нь бактерийн хороос үүдэлтэй эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрч байгаа тул.
Bacillus cereus
- Онцлог шинж чанар
- Халуунд тэсвэртэй, спор үүсгэгч, буцалгахад үхдэггүй, грамм эерэг саваа бактери.
- 2 төрлийн энтеротоксин ялгаруулдаг.
- Чанаж болгосон хоолыг хөргөх, сэрүүн газар хадгалах үед өсөж үржиж болно.
- Цаашилбал шарх, гадны биетийн бохирдол нь хэсэг газрын халдвар үүсгэх, ялангуяа дархлаа дарангуйлагдсан өвчтөнд системийн халдвар үүсгэдэг.
- Нэг нь бөөлжилт, нөгөө нь суулгалтын шалтгаан болдог. Цаашлаад шархны бохирдол, хэсэг газрын халдвар ялангуяа дархлаа дарангуйлагдсан өвчтөнд системийн халдварт өвчин үүсгэдэг.
- Хүнсээр дамжих халдвар/ Нууц хугацаа
- Энтеротоксин I (бөөлжих)-Хоол идсэнээс 1-6 цагийн дараа муухайрах, бөөлжих зовиур
- Энтеротоксин II (суулгалт)- Хоол идсэнээс 8-16 цагийн дараа усархаг суулгалт, 24-48 цаг үргэлжилдэг.
- Эмчилгээ
- Шинж тэмдгийн эмчилгээ, антибиотик шаардлаггүй. Зөөлөн эдийн гэмтэл системийн эмгэгүүдийн үед ( Шархны халдвар, эндокардит, энцефалит… гэх мэт)
Хэсэг газрын эмчилгээ: Шарх цэвэрлэх, боох, халдваргүйжүүлэхСистемийн эмгэгийн үед антибиотик эмчилгээ, гадны биетийг авах ( explant)
- Шинж тэмдгийн эмчилгээ, антибиотик шаардлаггүй. Зөөлөн эдийн гэмтэл системийн эмгэгүүдийн үед ( Шархны халдвар, эндокардит, энцефалит… гэх мэт)
- A05.0Стафилококкоор сэдээгдсэн хоолны хордлогоFoodborne staphylococcal intoxication
- A05.1Ботулизм [хиамдал]Botulism
- A05.2Clostridium perfringens [Clostridium welchii]-ээр сэдээгдсэн хоолны хордлогоFoodborne Clostridium perfringens [Clostridium welchii] intoxication
- A05.3Vibrio parahaemolyticus-ээр сэдээгдсэн хоолны хордлогоFoodborne Vibrio parahaemolyticus intoxication
- A05.4Bacillus cereus-ээр сэдээгдсэн хоолны хордлогоFoodborne Bacillus cereus intoxication
- A05.8Бусад тодорхой бактерт хоолны хордлогоOther specified bacterial foodborne intoxications
- A05.9
Бусад хоолны хордлого үүсэх шалтгаан
Химийн гаралтай хорт нэгдлүүд
Хүнд металын хордлого
Хоолны хордлого ялган оношлогоо
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Дисфаги
Залгих үйл явц нэг буюу хэд хэдэн үе шатанд (ам, залгиур, улаан хоолой) хэвийн үйл ажиллагаагаа алдахыг дисфаги гэнэ.
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Эндокардит (Endocarditis)
