Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Анатомийн ангилалаар 4 хуваагддаг бол үйл ажиллагааны ангилалаар 8 д авч үздэг нь клиникт илүү ач холбогдолтой байдаг. Гистологийн хувьд бүтэц үйл ажиллагааны нэгж нь 1,5-2мм дундажтай -ээс бүрдэнэ. Элэгний гурван хэлтэнцрийн хооронд тус бүр талбай (periportal field) үүсэх ба үүгээр нь перипорталын гурвалын судсууд (Glisson´s ) явна.
Гэдэснээс шимэгдэн цусны урсгалд орж ирсэн шим тэжээл(Eng.: nutrient) үүдэн венээр дамжин элгэнд очдог. Үүний томоохон хэсэг нь элгэнд биед шаардлагатай энерги үүсгэх нөхцлөөр задрах буюу мөн шаардлагатай уургийн нийлэгжил/синтезд ашиглагддаг. Цаашилбал элгэнд олон төрлийн шим тэжээлүүд, жишээлбэл глюкоген хэлбэрээр, тосонд уусдаг витамин болон төмөр, зэс зэрэг минералууд хадгалагддаг. Бас нэг онцлог нь элэг олон төрлийн механизмаар глюкозын бодисын солилцоонд оролцож цусан дахь сахарын хэмжээг хэвийн түвшинд тогтвортой хадгалах боломжийг бүрдүүлдэг.
Элэгний чухал үйл ажиллагааны нэг нь хоргүйжүүлэх: Метаболизмын явцад , липофиль бодис/субстанцууд гидрофиль субстанцуудтай холбогдож усанд уусах боломжтой болдог. Ингэснээр илүү хялбар ялгарах боломжтой. Гаднаас орж ирсэн болон биеийн доторх бодисын солилцооны задралын бүтээгдэхүүний зарим хэсэг нь цөсний тогтолцооны хамт 12 хуруу гэдсээр гадагшилдаг.
Элэг жирэмсний 2 дахь долоо хоногын төгсгөлөөс эхлэн үүсч хөгждөг бөгөөд үүсэл хөгжлийг нь 2 үе шатанд хуваана: Паренхимын хөгжил болон интрагепатик судасны системын хөгжил. Ургийн элэгний онцлог нь гематопоезын чавдартай байх ба төрснөөр энэхүү чадвараа алддаг.
ventral
Товч
- Үйл ажиллагаа : бодисын солилцооны төвийн эрхтэн
- Хэлбэр: шаантаг маягийн гурвалжин хэлбэртэй
- Хэмжээ: (ойролцоогоор) 20 см урт, 15 см өндөр, 10 см өргөн
- Жин: (ойролцоогоор) 1.800 гр(♂) / 1.600 гр (♀)
Элэгний бүтэц
- Элэгний гадаргуунууд - Элэг өрц дор хэвлийн баруун дээд проекцэд байрлах ба өрц болон хэвлийн эрхтэнүүдийн хооронд оршино . Элэг нь гурван талаараа гялтан хальсаар хучигдсан байдаг. Харин элэгний хэвлийн гялтан хальсаар хучигдахгүйгээр өрцтэй наалдаж тогтсон хэсгийг area nuda (lat. нүцгэн) гэж нэрлэдэг. Элэг хурц доод ирмэг болох Margo inferior болон дугариг дээд гадаргуу Margo superior-оор дээд, доод гэсэн 2 гадаргууд хуваагддаг.
- Facies visceralis: хүнхэр хэлбэртэй, хэвлийн дотор эрхтэн рүү харж байрласан. Үүнд арван хоёр хуруу гэдэс, хүрээ гэдэс, баруун бөөр, улаан хоолой, ходоод орно. Мөн ходоодны нарийн гэдэстэй нийлж буй хэсэг pyloricum-тай маш ойрхон байрладаг. Ходоодны дээд хэсэг нь элэгний дээд хэсэгтэй ойрхон оршино.
- Facies diaphragmatica: төвгөр хэлбэртэй, өрцний хүнхэр талд тохирсон
- Area nuda
- V. cava inferior орчим -р хучигдаагүй хэсэг
- Lig. coronarium hepatis -р зааглагдана
Зураг: Элэг Facies diaphragmatica болон Facies visceralis (Pars Superior et Inferior)-с харагдах байдал
Микроскопийн Анатоми
Элэгний үйл ажиллагааны тойм
Метаболисаци (Биотрансформаци)
Үр хөврөлийн хөгжил
Глюкозын гемостаз (Glucose Homeostasis)
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Гурвалсан шинж
Нэг өвчний үед нэгэн зэрэг тохиолддог гурван нийтлэг шинжийг гурвалсан шинж (triad) гэнэ; эмнэлзүйн (Beck), гистологийн (Glisson) эсвэл эмгэг жамын (Virchow) гурвал байж болно. Эрт таньж оношлоход ач холбогдолтой.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал
Витаминууд (Vitamins)
Витаминууд нь хүний биеийн бодисын солилцооны хэвийн тэнцвэртэй байдлыг хангахад оролцдог олон төрлийн органик бодисууд бүхий том бүлэг.
