Дэд гарчиг
Мегалобласт цус багадалт (Megaloblastic Anemia)
Мегалобласт цус багадалт нь ДНХ-ийн нийлэгжилт алдагдах, эсийн хуваагдал тасалдсанаас үүдэлтэй гиперхром макроцитийн цус багадалт бөгөөд ихэвчлэн ясны чөмөгт мегалобластууд (эсвэл цусны түрхцэд мегалоцитууд) илэрдэг.
Ясны чөмөгт ялгаран хөгжлийн бүх үе шатанд байгаа эритроид прекурсоруудын бөөм байх ёстой хэмжээнээсээ томорсон, бөөм/цитоплазмын хоорондын харьцаа алдагдсан байдаг. Үр дүнд нь бүрэн боловсорч дуусаагүй, үйл ажиллагаа хийх чадамжгүй, том хэмжээтэй эритроцитууд захын цусанд ордог. Мегалобласт цус багадалтын үед ядарч сульдах, арьс, нүдний салст бүрхэвч цайж цонхийх, , нүд эрээлжлэх, амьсгалахад хүндрэлтэй болох, зүрхний цохилт олшрох зэрэг шинжүүд түгээмэл илэрдэг.
Мегалобласт цус багадалт нь хэд хэдэн шалтгаантай бөгөөд - кобаламин (витамин В12) болон (витамин В9) дутагдал нь хамгийн түгээмэл хоёр шалтгаан юм. Витамин В12 нь мэдрэлийн эсийн миелинжилтийн нийлэгжилтэнд чухал үүрэг гүйцэтгэдэг тул энэ витамины дутагдлын үед мөн мэдрэлийн эмгэгүүд үүсдэг.
Оношилгоог бодит үзлэг (эмнэлзүйн шинж тэмдгүүд), лабораторийн шинжилгээ, ясны чөмөгнөөс эдийн дээж (биопси) авч, микроскопоор шинжлэн хийнэ. Эрт оношилж, орлуулах эмчилгээ хийснээр бүрэн эдгэрэх боломжтой. Энэ төрлийн цус багадалт нь клиникт маш түгээмэл тохиолддог, ач холбогдол өндөр юм.
Мегалобласт цус багадалт нь макроцитийн цус багадалт ангилалд хамаарагдана.
- Мегалобластууд нь ясны чөмөгт үүсдэг, том хэмжээтэй, бүрэн боловсорч гүйцээгүй эритроцитийн прекурсорууд юм.
- Энэ төрлийн цус багадалтын үед ялгаран хөгжлийн бүх үе шатанд байгаа прекурсоруудын бөөм байх ёстой хэмжээнээсээ томорсон, бөөм/цитоплазмын хоорондын харьцаа алдагдсан байдаг.
- Захын цусанд эритроцитуудын хэмжээ томорсон, мөн гиперсегмент бүхий нейтрофилүүд харагдана.
Зураг: Хэвийн цусны улаан эсийн нийлэгжилт болон мегалобласт цусны улаан эсийн нийлэгжилт
- Үр дүнд нь бүрэн боловсорч дуусаагүй, үйл ажиллагаа явуулах чадамжгүй, том хэмжээтэй эритроцитууд захын цусанд ордог. Ингээд хэвийн эритроцитийн тоо буурч, хүчилтөрөгчийг эд эсрүү хангалттай хэмжээгээр зөөвөрлөх чадамж буурснаар цус багадалт үүснэ.
- Мегалобласт бус макроцитийн цус багадалтын үед ясны чөмөгт мегалобласт өөрчлөлт болон захын цусанд гиперсегмент бүхий нейтрофилүүд байдаггүй.
Макроцитийн цус багадалтын тоймчилсон ангилал
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
Оношилгоо
Ялган Оношилгоо
Эмчилгээ
Урьдчилан сэргийлэлт
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Нуклеотидууд, ДНХ ба РНХ (Nucleotides, DNA, and RNA)
Амьд биетийн удамшлын мэдээлэл нь нуклейн хүчил хэлбэрээр хадгалагддаг. Нуклейн хүчилд ДНХ (дезоксирибонуклейн хүчил) болон РНХ (рибонуклейн хүчил) хамаарна.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Цус багадалт (Anemia)
Цусны эргэлтэнд байх эритроцитын үнэмлэхүй тоо буурах. Шалтгаанаас нь хамааруулан янз бүрээр ангилдаг.
Толгой эргэх
Тэнцвэрийн мэдрэхүйд саад учрах үед тохиолдох шинж тэмдэг; нүд, дотор чихний тэнцвэрийн эрхтэн болон проприоцепторуудаас тархи руу ирж буй мэдээлэл зөрчилдөхөд үүснэ. Ихэвчлэн дотор муухайрах, бөөлжихийг дагалдана.
