Бүслүүр үлд (Herpes zoster, shingles)
Бүслүүр үлд (herpes zoster, shingles, ихэвчлэн товчоор зостер хэмээн нэрлэгддэг) нь герпес зостер вирус дахин идэвхжснээр үүсэх өвчин юм. Үүний шалтгаан нь өмнө нь, жишээлбэл хүүхэд насандаа герпес зостер вирусын анхдагч халдвар (салхин цэцэг хэлбэрээр) аваад тухайн вирус нь тархи болон нугасны зангилаанд (Ganglion spinale буюу Ganglion sensorium nervi spinalis, Eng.: Spinal ganglion) насан туршид хадгалагдан үлдэх бөгөөд энэ нь дархлаа сулрах үед дахин идэвхжиж, тухайн идэвхжсэн хэсгийн мэдрэлийн зангилааг үрэвсүүлдэгтэй холбоотой байдаг.
Стресс болон дархлаа сулрах үед вирус дахин идэвхжих боломжтой. Унилатерал (Unilateral, lat.: latus – тал) буюу биеийн аль нэг талд дагуу улайсан суурин дээр өвдөлт эмзэглэлтэй цэврүүнцэр (vesicle) үүссэн байдлаар тохиолддог. Вирусын эсрэг эмчилгээний тусламжтай (ялангуяа Ацикловер) гол төлөв цаашдын урхаг дагаваргүйгээр өвчин эдгэрнэ. Энцефалит эсхүл ялангуяа өндөр настнуудад өвдөлт бүхий зостерын дараах нейралги (Postherpetic neuralgia; neuralgia - мэдрэлийн гаралтай өвдөлт)
Хэрвээ вирус гавал тархины мэдрэлийг хамарсан үед нүдний герпес зостер (ophthalmic zoster) буюу нүдний мэдрэлийг гэмтээж харах чавдар алдагдуулдаг өвөрмөц хэлбэр ба чихний герпес зостер (herpes zoster oticus) буюу гавал тархины VII болон/эсхүл VIII мэдрэлийг гэмтээж нүүрэнд саа болон сонсгол алдагдахад хүргэх хэлбэр гэсэн байдлаар өвчин тохиолдож болно. Иймэрхүү тохиолдолд вирусын эсрэг эмчилгээг зайлшгүй нэн яаралтай эхлэх хэрэгтэй.
- Дэлхий даяар өргөн тархсан
- : Жилд 1сая орчим хүн өвчилдөг.
- Залуу хүмүүсийн дундах тархалт 1000 хүн тутамд 1.2-с 3.4
- 65-с дээш насны хүмүүсийн дундах тархалт 1000 хүн тутамд 3.9-с 11.8.
- Вирусын идэвхжил улиралтай хамааралгүй.
- Вирусын идэвхжилийн тохиолдол дархлаа дарангуйлагдсан хүмүүст түлхүү тохиолддог
- B02.0Бүслүүр үлдээс улбаалсан энцефалит (G05.1*)Zoster encephalitis
- B02.1Бүслүүр үлдээс улбаалсан мэнэн (G02.0*)Zoster meningitis
- B02.2Мэдрэлийн тогтолцооны бусад хүндрэл бүхий бүслүүр үлдZoster with other nervous system involvement
- B02.3Бүслүүр үлдээс уламжилсан нүдний өвчинZoster ocular disease
- B02.7Түгмэл бүслүүр үлдDisseminated zoster
- B02.8Бусад хүндрэлтэй бүслүүр үлдZoster with other complications
- B02.9Хүндрэлгүй бүслүүр үлд
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
Явц болон өвөрмөц хэлбэрүүд
→ Нүдний герпес зостер (Zoster ophthalmicus)
→ Чихний герпес зостер (Zoster oticus)
Оношлогоо
Эмчилгээ
Хүндрэл
→ Зостерын дараах нейралги
Тавилан
Урьдчилан сэргийлэлт
Хяналт
Эх сурвалж
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Салхин цэцэг (Chickenpox, Varicella)
Салхин цэцэг өвчний хүрээнд голдуу хүүхэд насанд тохиолдох варицелла зостер вирусын анхдагч халдварыг авч үздэг. Салхин цэцэг нь өндөр халдвартай ба агаар дусал болон ховор тохиолдолд шууд бус байдлаар халдвар дамждаг. Салхин цэцгийн шинж тэмдгүүдэд юун түрүүнд халууралт болон түүнийг илэрхийлэх цаашид хувиран өөрчлөгдөх өвөрмөц, хүчтэй загатнаатай гүвдрүүт тууралт (Eng.: rash, exanthema) багтана. Тууралтын онцлог: …
Дерматом
Анатомид нугасны мэдрэлийн нэг ёзоорын мэдрэхүйн мэдрэлийг хүлээн авдаг арьсны хэсгийг дерматом гэнэ. Мөн эмбриологид сомитын хажуу дорсал хэсгийг, мэс засалд арьс шилжүүлэн суулгах багажийг ийнхүү нэрлэдэг.
WHO
World Health Organization - Дэлхийн эрүүл мэндийн байгууллага.
