Дэд гарчиг
Нойр булчирхай (Pancreas)
Нойр булчирхай () (Eng.: Pancreas, хуучин грек: pánkreas, πᾶν ("pán") - "бүгд", κρέας ("kréas") - "мах") нь уртаашаа хэвлийн дээд хэсэгт хөндлөн байрлалтай эртхэн юм. НБ нь нэг талаасаа гэдсэнд хүнсний нэгжүүдийг задлах хоол боловсруулалтын энземүүдийг 12 хуруу гэдсэнд ялгаруулдаг. Нөгөөтэйгүүр олон төрлийн гормонуудыг (юун түрүүнд цусан дахь сахарын түвшинг зохицуулдаг гормон - инсулин) үүсгэн шууд цусанд оруулдаг. Иймд НБ-г бид гадаад болон дотоод шүүрлийн үйл ажиллагааг явуулдаг холимог бүтэцтэй эрхтэн хэмээн үздэг байна.
НБ-н эсүүд үрэвссэн тохиолдолд (жишээлбэл их хэмжээний архи хэрэглэсэн үед) хоол боловсруулалтын энземүүд чөлөөлөгдөн нэг хэсэг нь өөрийгөө боловсруулах (НБ-н энзем НБ-г задлах) боломжтой. НБ-н хоол боловсруулалтын энземүүдийн үйлдвэрлэл буурсан тохиолдолд (НБ-н гадаад шүүрлийн дутагдал - exocrine pancreatic insufficiency, жишээлбэл НБ-н үрэвслийн улмаас) гэдсэнд буй хүнсний нэгжүүд биед шингэх чадамжаа алдаж болдог. Харин гормон ялгаруулдаг эсүүд аутоиммун механизмаар сонгомлоор гэмтэж инсулины туйлын дутагдалд хүрч болох ба энэхүү өвчинг нь бид чихрийн шижин хэвшинж-1 хэмээн нэрлэдэг болно.
Товч
- Үйл ажиллагаа: Хоол боловсруулалтын шүүрэл болон гормонуудыг үйлдвэрлэх
- Байрлал:
- Хоёрдогч ретроперитониумд,
- Хөндлөн,
- L1/2-н харалдаа байрлана
- Хэлбэр: зууван
- Урт: 12-15 см урттай
- Жин: ойролцоогоор 70 гр
Бүтэц
- гурван хэсгээс бүрддэг:
- Толгой (caput pancreatis)
- Их бие(corpus pancreatis)
- Сүүл (Cauda pancreatis)
НБ-н паренхим
Байрлал |
|---|
Микроскопийн анатоми
Үйл ажиллагаа
Үүсэл хөгжил
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.