Дэд гарчиг
Нойр булчирхайн хорт хавдар (Pancreatic cancer)
Нойр булчирхайн хорт хавдар () нь нойр булчирхайн гадаад шүүрлийн хэсгийн хучуур эдээс гаралтай карциномыг илэрхийлнэ. Үүнийг дотоод шүүрлээс гаралтай хавдруудаас (жишээлбэл Инсулином) ялган үзэх нь чухал.
Ихэвчлэн өндөр настай хүмүүст тохиолддог. Шалтгааны хувьд олон судалгаа байдаг ч дийлэнхдээ байх бөгөөд тамхидалт, таргалалт, архины хэрэглээ болон нойр булчирхайн архаг үрэвсэл зэрэг нь гол нөлөөлөх хүчин зүйлс болох нь тогтоогдсон. НБХХ ихэвчлэн цоргоны аденокарцином байх бөгөөд нойр булчирхайн толгой хэсэгт байрласан байдаг.
НБХХ-д өвөрмөц шинж тэмдэгүүд, хам шинж илэрдэггүй бөгөөд шинж тэмдгүүд хожуу илэрдэгтэй холбоотойгоор өвчин ихэвчлэн хүндэрсэн үедээ оношлогддог. Харин НБХХ нь эхэн үедээ үсэрхийлсэн тохиолдолд (Жишээлбэл: элэгний метастаз) эрт оношилогдох боловч тавилан муу байдаг. Мэс заслын эмчилгээ нь куратив болон хөнгөвчлөх (palliative) зорилгоор хийгдэх бөгөөд цорын ганц куратив (curative - бүрэн эдгэх) эмчилгээний арга юм.
Мэс засал хийх заалттай -н толгой хэсгийн хавдарын үед Whipple хагалгааг хийдэг. Сүүлийн үед ходоодны гарах нугалааг (pylorus) хадгалсан мэс ажилбар элбэг хийгддэг болсон. Хэрэв хавдар НБ-н их бие, сүүл хэсгийг хамарсан тохиолдолд зүүн талын панкреасэктоми (distal pancreasectomy)-г дэлүү тайрах мэс ажилбарын хамт хийнэ.
- Хүйс ♂ = ♀
- Нас >60
- Хорт хавдрын тохиолдол:
- Дэлхийн дундаж 2020 он: 13-т, нас баралтаар 7-д жагсана.
- Монгол 2020 он: 9-т, нас баралтаар 6-д жагсана.
- Нойр булчирхайн хавдраар ази тив 1т байна
Зураг: Эрүүл мэндийн үзүүлэлт 2021-с
Шалтгаан
Ангилал
Эмнэлзүй
Оношлогоо
Патологи
Ялган оношилгоо
Эмчилгээ
Хүндрэл
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Нойр булчирхай (Pancreas)
Нойр булчирхай (НБ) (Eng.: Рancreas, хуучин грек: pánkreas, πᾶν ("pán") - "бүгд", κρέας ("kréas") - "мах") нь уртаашаа хэвлийн дээд хэсэгт хөндлөн байрлалтай эрхтэн юм.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
үүсэл нь тодорхойгүй
Жишээлбэл: хэвлийн өвдөлт, шарлалт, турах зэрэг олон төрлийн өвчний үед илэрч болох шинжүүд