Дэд гарчиг
Синусын зангилаа сулрах хам шинж (Sick sinus syndrome)
Синусын зангилаа сулрах хам шинж нь даамжрах явцтай архаг хам шинж бөгөөд олон төрлийн зүрхний хэм алдалт-уудын шалтгаан байх боломжтой. Хамгийн түгээмэл илрэх хэлбэр нь синусын брадикарди ( <50) болон амьсгалын бус гаралтай синусын аритм байдаг. Дээрх хам шинж үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс болон үүсгэх шалтгаанууд мөн олон янз байна.
Хам шинж эмнэлзүйд хүндийн зэргээс хамаарч шинж тэмдэггүй байхаас брадикардийн шалтгаант эсвэл ухаан алдах байдлаар илэрнэ. Эмнэлзүйн шинж тэмдэгээс шалтгаалан эмчилгээг хийх ба хүнд үед суулгац тавих заалттай байдаг.
Синусын зангилаа сулрах хам шинж (Sick sinus syndrome)
- Тодорхойлолт
- Синусын зангилааны эмгэг бүхий хамшинжид ховдлын бус гаралтай номотоп хэм алдалт -ууд хамаарагдах ба эдгээрийн шалтгаан нь синусын зангилаа болон тосгууруудын үйл ажиллагаанд саатал үүссэнтэй холбоотой байдаг.
- Доорх шинж тэмдгүүд дангаараа болон хамтдаа илэрч байвал синусын зангилаа сулрах хамшинж хэмээн үзнэ (Ferrer 1968 дээр нэмэлтээр Каплан):
- Мэдэгдэхүйц (‹50), тасралтгүй үргэлжилсэн буюу тогтвортой синусын брадикарди
- Синус аррест буюу түр хугацаагаар синус огт ажиллагаагүй болох (энэ үед тосгуурын болон эктоп ритм илэрч ч болно)
- Синус аррест буюу түр хугацаагаар синус огт ажиллагаагүй болох, үүнтэй уялдан үүссэн байх
- Синусын зангилаа болон тосгуурын миокардын хооронд хориг үүсэх буюу синуатриал хориг (Eng. Sinoatrial block)
- Тахикарди-Брадикарди хамшинж (Tachycardia-bradycardia syndrome)
- тахикарди эсхүл тосгуурын фибрилляцийн дараагаар асистоли бүхий түр завсарлага үүсч, үүний дараагаар синусын брадикарди үүсэх .
- I49Зүрхний бусад төрлийн хэм алдагдалOther cardiac arrhythmias
Шалтгаан
Ангилал
Шинж тэмдэг/Эмнэлзүй
Оношилгоо
Эмчилгээ
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Зүрхний хэм алдалт (Arrhythmia)
Зүрхний цохилтын тоо буюу зүрхний давтамж алдагдах (хэт хурдан эсвэл хэт удаан) болон/эсхүл зүрхний цохилт буюу хэмнэл жигд бус болсон тохиолдолд зүрхний хэм алдагдалт (аритм, цаашид ЗХА) үүссэн байна гэж үзнэ.
Зүрхний хэмнэл/агшилтын тоо
Зүрхний хэмнэл/агшилтын тоо (АТ, Eng.: heart rate): Зүрх нэгж хугацаанд хэдэн удаа агшиж буй тоо (жнь: 60/мин)
Толгой эргэх
Тэнцвэрийн мэдрэхүйд саад учрах үед тохиолдох шинж тэмдэг; нүд, дотор чихний тэнцвэрийн эрхтэн болон проприоцепторуудаас тархи руу ирж буй мэдээлэл зөрчилдөхөд үүснэ. Ихэвчлэн дотор муухайрах, бөөлжихийг дагалдана.
Пейсмейкер
Физиологийн үйл явцын давтамж, хурдыг зохицуулагч биологийн (синусын зангилаа, АВ-зангилаа) эсхүл хиймэл өдөөгч; ихэвчлэн зүрхний хиймэл пейсмейкер буюу "зүрхний аппарат" гэсэн утгаар хэрэглэгддэг.
Асистоли
Зүрхний цахилгаан болон механик үйл ажиллагаа 2 секундээс дээш хугацаагаар огт ажиллахгүй байхыг асистоли гэнэ; цусны эргэлт зогсож хэдхэн минутад үхэлд хүргэж болно.