Дэд гарчиг
Бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл (Ulcerative colitis)
Шархлаат колит гэдэг нь шулуун гэдэс, мухар гэдэс, бүдүүн гэдэсний салст бүрхүүлийн архаг үрэвсэлээр илэрдэг гэдэсний үрэвсэлт өвчин юм. Цустай суулгах, хэвлийгээр өвдөх, гэнэт хүндээр бие засах мэдрэмж төрөх зэрэг нийтлэг шинж тэмдгүүд илэрдэг. Лабораторийн шинжилгээнд үрэвслийн маркерууд болон өтгөний калпротектин ихэссэн байдаг.
Өвчний оношилгоонд шаардлагатай биш ч гэсэн байх нь шархлаат колит өвчнийг илтгэнэ. Оношийг баталгаажуулахын тулд дурангийн шинжилгээ хийх шаардлагатай бөгөөд шинжилгээгээр салст бүрхүүлийн эрози эсвэл шархлаа зэрэг өөрчлөлтүүд илэрдэг. 5-Аминосалицилийн хүчил нь хөнгөн, дунд зэргийн өвчнийг эмчлэх үндсэн арга юм.
Хүнд зэргийн өвчнийг намжмал байдалд оруулахын тулд ихэвчлэн кортикостероидууд эсвэл бусад дархлаа дарангуйлагч эмүүдийг хэрэглэх шаардлагатай байдаг. Дистал колитийн үед эмүүдийг шулуун гэдсээр хэрэглэж болно, харин үрэвсэлийн үед нь амаар уух шаардлагатай байдаг. Хүндрэлтэй шархлаат колит эсвэл дисплази бүхий өвчтөнүүдэд проктоколэктоми хийх заалттай байдаг. Шархлаат колитиай өвчтөнүүд бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр байдаг тул дурангийн шинжилгээгээр тогтмол хянах шаардлагатай.
Шалтгаан
Ангилал
Эмгэг жам
Эмнэлзүй
Оношилгоо
Эмгэг судлал
Ялган оношилгоо
Эмчилгээ
Хүндрэл
Тусгай бүлгийн өвчтөнүүд
Тавилан
Түлхүүр ойлголтууд
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Хэвлийн цочмог өвдөлт (Acute abdomen)
Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог.
Проксимал
Анатомийн байршил тодорхойлох хэллэг: биеийн гол шугам буюу их биетэй ойр гэсэн утгатай (эсрэг утга нь дистал - их биеэс хол).
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.