Антикоагулянт бүлгийн эмүүд (Anticoagulants)
Антикоагулянтын бүлгийн эмүүдийг Тархины харвалт, Тосгуурын жирвэгнээ, Титэм судасны цочмог хам шинж, Мэс заслын өмнө болон дараа, хэвтрийн өвчтөнүүдэд тромбэмболийн эмгэгүүд үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээнд хэрэглэнэ.
Уудаг шууд үйлдэлтэй антикоагулянтуудыг хавхалгын бус тосгуурын жирвэгнээтэй эмчлүүлэгчдэд тромбоэмболийг эмчлэх болон цаашид үүсэж болзошгүй харвалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор эхний шатны эмчилгээнд зөвлөдөг бол витамин К антагонистуудыг () хиймэл хавхалгатай мөн хавхалгын гаралтай тосгуурын жирвэгнээтэй эмчлүүлэгчдэд ижил зорилгоор хэрэглэнэ.
ВКА бүлгийн эмүүд нь витамин К хамааралт бүлэгнэлтийн хүчин зүйлсийг дарангуйлж үйлдлийн идэвх үзүүлдэг бөгөөд эмчилгээний зорилтот түвшинд хүрэхийн тулд хамгийн багадаа 4-5 хоног хэрэглэх шаардлагатай байдаг бол уудаг шууд үйлдэлтэй антикоагулянтууд уг түвшинд хүрэхийн тулд ердөө 2-3 цаг шаардлагатай. Ингэснээр амбулаториор үйлчлүүлж буй эмчлүүлэгчдэд ашиглахад илүү тохиромжтой юм.
Бүлэгнэлтийн гинжин урвалыг дарангуйлдаг эмүүд уг бүлэгт багтана.
Ангилал
- Тарилга
- Энгийн фракцлагдаагүй ()
- Бага молекулт гепарин (БМГ)
- Уудаг
- Витамин К антагонистууд ()
- Тромбины шууд ингибиторууд
- Ха хүчин зүйлийн ингибиторууд
Гепарины бүлэг
Уудаг антикоагулянтууд
Уудаг антикоагулянтуудын хэрэглэх заалт
Инвазив ажилбарын үеийн уудаг антикоагулянт эмчилгээний менежмент
Гүүр эмчилгээний үеийн цус алдах эрсдэлийн үнэлгээ
Гүүр эмчилгээний үеийн тромбоз үүсэх эрсдэлийн үнэлгээ
ВКА түр зогсоох
Ажилбарын өмнөх гүүр эмчилгээ
Ажилбарын дараа ВКА эмчилгээг үргэлжлүүлэх
Тунгийн мэдээлэл
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Тосгуурын фибрилляци (Atrial fibrillation)
Тодорхойлолт Тосгуурын фибрилляци Тосгуурт сэрэл эмх замбараагүй үүссэний улмаас тосгуурын жигд бус дутуу агшилтууд үүсдэг суправентрикуляр тахи-аритм. Өөр нэршил “Тосгуурын жирвэгэнэх хэм алдалт”, “Тосгуурын жирвэгнээ”, “Тосгуурын мерцани”
Витаминууд (Vitamins)
Витаминууд нь хүний биеийн бодисын солилцооны хэвийн тэнцвэртэй байдлыг хангахад оролцдог олон төрлийн органик бодисууд бүхий том бүлэг.
ВКА
Витамин К антагонист – Vitamin K antagonist
Эм
Гепарин (Heparin)
Тромбозын эсрэг эм › Гепарины бүлгийн антикоагулянт