Цөсний хүүдийн цочмог үрэвсэл (Acute cholecystitis)
Цочмог холецистит гэдэг нь цөсний хүүдийн цочмог үрэвсэл бөгөөд энэ нь ихэвчлэн цөсний хүүдийн цорго чулуугаар бөглөрсний улмаас үүсдэг.
Чулуугүй холецистит нь бага тохиолддог бөгөөд ихэвчлэн хүнд өвчтэй өвчтөнүүдэд үүсдэг. Хэвлийн баруун дээд хэсгийн өвдөлт, эерэг байх, халуурах зэрэг нь цочмог холециститын эмнэлзүйн онцлог шинжүүд юм.
Хэвлийн баруун дээд хэсгийн хэт авиан шинжилгээ нь цөсний хүүдийн суналт, хаван, цөсний хүүдийн эргэн тойронд хурсан шингэнийг тодорхойлоход ач холбогдолтой эхэн үед хийгддэг дүрс оношилгооны шинжилгээ юм.
Эмчилгээний гол арга нь эмпирик антибиотик эмчилгээ болон дурангийн аргаар цөсний хүүдийг авах мэс засал юм. Жилд ойролцоогоор 500,000 гаруй цөсний хүүдийг авах мэс засал хийгддэг. Мэс заслын болон мэдээ алдуулалтын эрсдэл нь үр ашигаас давж гарахаас бусад тохиолдолд дурангийн холецистэктоми хагалгааг аль болох хурдан, эмнэлэгт хэвтсэнээс хойш 72 цагийн дотор хийх нь зүйтэй гэж үздэг.
Хүнд хэлбэрийн холецистит бүхий өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд цөсний хүүдийд урсгуур тавих түр зуурын ажилбарууд хийх ба цочмог шинж тэмдгүүд арилсны дараа сонгомол завсарлагатай холецистэктоми хийх шаардлагатай.
Цочмог холециститын хүндрэлүүд нь үхжилт холецистит, эмфизематоз холецистит, цөсний хүүдийн цооролт, цөсний хүүдий гэдэсний цорго үүсэх, цөсний чулуугаар гэдэс түгжрэх, элэгний буглаа зэрэг юм. Архаг холецистит нь цочмог холециститийн давтан өвчлөл эсвэл архаг цөсний чулуу өвчний улмаас үүсч болно. Цөсний хүүдийн архаг үрэвсэл нь цөсний хүүдийн хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Мөн
- Америк хүмүүсиийн ойролцоогоор 10-20% нь цөсний чулуутай байдаг бөгөөд эдгээр хүмүүсийн гуравны нэг нь цочмог холециститээр өвчилдөг.
- Оргил үе: > 50 нас
- Ахмад настай эрэгтэйчүүдэд өвчлөл нэмэгддэг нь андроген-эстрогений харьцаа насжилттай холбоотой өөрчлөгддөгтэй холбоотой байж болох юм.
- Хүйс: ♀ > ♂: эмэгтэйчүүдэд цөсний чулуу өвчин нь эрэгтэйчүүдээс 2-3 дахин их тохиолддог нь эмэгтэйчүүдэд цөсний чулуутай холециститын өвчлөлийг ихэсгэдэг.
- Жирэмсэн үед дааврын хэмжээ ихсэх нь цөсний замыг зогсонгишилд хүргэдэг бөгөөд энэ нь жирэмсэн эмэгтэйчүүдэд цөсний хүүдийн өвчлөлийг ихэсгэдэг.
- Тархалт: цочмог холециститийн гол эрсдэлт хүчин зүйл болох цөсний чулуу өвчин нь Скандинав гаралтай хүмүүс, Пима индианчууд болон испани үндэстнүүдийн дунд тархалт ихтэй байдаг бол Африк, Азийн тивийн хүмүүсийн дунд бага байдаг. АНУ-д цагаан арьстнуудад хар арьстнуудаас илүү тархалттай байдаг.
- Монгол улсад Ч.Пунцаг, С.Туяа нарын 1998-1999 оны хооронд П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлгийн тасагт цөсний хагалгаа хийгдсэн 69 өвчтөнд хийсэн судалгаагаар 62(89,9%) чулуутай, 7 (10%) нь чулуугүй цөсний хүүдийн цочмог үрэвсэлтэй гарсан нь Leonard.M.Freedan нарын судалгааны үзүүлэлттэй ижил байна.
- О.Сэргэлэн, Ч.Өнөрсайхан нарын судалгаагаар цөсний замын үрэвсэлт өвчнөөр 40-59 насны эмэгтэйчүүд өвчилж, амьдралын хэв маяг, хооллолтын байдалтай холбоотой болох нь тогтоогдсон байна.
- 2019 оны Монгол улсын хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтээр хоол боловсруулах тогтолцооны өвчин өвчлөлийн хоёрдугаарт орж, цөсний хүүдий, цөсний зам ба өвчин 14.2 хувийг эзлэн, дээрх өвчлөлтэй хамааралтай мэс заслын эзлэх хувь өндөр байна.
Шалтгаан
Эмнэлзүй
Дэд хэлбэр ба хувилбарууд
Оношилгоо
Ялган оношилгоо
Цөсний хүүдийн цочмог үрэвслийн хүндийн зэрэг
Эмчилгээ
Цөсний замын цочмог халдварын антибиотик эмчилгээ
Хүндрэл
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Яаралтай мэс засал
Шууд буюу хэдэн минутын дотор эхлэх шаардлагатай хагалгаа (emergency surgery); дэлгэрэнгүй шинжилгээ шаардахгүйгээр эхэлдэг. Хагалгааг хийгдэх хугацаагаар нь яаралтай, хойшлуулашгүй, эрт сонгомол, сонгомол гэж 4 ангилдаг.
Цөс чулуужих өвчин (Cholelithiasis)
Цөс чулуужих өвчин (Холелитиаз) нь цөсний хүүдий болон цөсний замд тохиолддог хамгийн түгээмэл өвчин бөгөөд нийт хүн амын 10-20% нь цөсний чулуутай байдаг.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.