Фенобарбитал (Phenobarbital)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- N03AA02
- Фармакологийн ангилал
- N03AA · Барбитурат ба түүний уламжлал
- Эмчилгээний бүлэг
- N03 · Эпилепсийн эсрэг эм
- Нойрмоглох, амьсгал дарангуйлагдах, дасал болон хамаарал үүсч болно. Архи болон бусад тайвшруулах эмтэй хавсруулахгүй.
- Олон эмийн задралыг хурдасгаж, үйлдлийг бууруулдаг тул харилцан үйлчлэлийг шалгана.
- Арьсны тууралт, салстын шарх эсвэл халуурах үед эмийг зогсооно.
- Эмийг гэнэт зогсоохгүй, таталт нэмэгдэхээс сэргийлж аажим бууруулна.
Ахмад настанд хэрэглэх нь
- Бага тунгаар эхэлж, нойрмоглох, будилах, амьсгал, ясны сийрэгжилт болон уналтыг хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Төрөлхийн гажиг, ургийн өсөлт болон нярайн цус алдалтын эрсдэлийг нэмэгдүүлнэ. Өөр тохиромжтой эмчилгээ байхгүй үед мэргэжлийн эмчийн хяналтад хэрэглэнэ.
- Жирэмсэн үед: Эмийг дур мэдэн зогсоохгүй.
- Хөхүүл үед: Хөхний сүүгээр ялгарна. Нярайд нойрмоглох, хөхөх сулрах болон жин нэмэлтийг хянана.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …