Уушгины хорт хавдар (Lung cancer)
Уушигны хорт хавдар нь АНУ-д хорт хавдраас үүдэлтэй нас баралтын тэргүүлэх шалтгаан бөгөөд хорт хавдрын шалтгаант нас баралтын бараг дөрөвний нэгийг эзэлдэг. Тохиолдлуудын 80-90% нь тамхидалттай холбоотой байдаг. Уушигны хорт хавдрыг ерөнхийд нь ба гэж хоёр ангилдаг.
ЖЭГУХХ нь гистологийн нэг төрөл бөгөөд төвийн байршил, хавдрын хурдацтай өсөлт, эрт үсэрхийлэл, олон тооны паранеопластик хам шинжүүдтэй холбоотой байдгаараа онцлогтой. ЖЭБУХХ нь уушгины хорт хавдрын 85%-ийг эзэлдэг ба аденокарцинома, хавтгай эсийн хорт хавдар зэрэг хэд хэдэн гистологийн дэд төрлүүдтэй байдаг.
Уушигны хорт хавдартай өвчтөнүүд өвчний эхэн үед ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг. Багажийн шинжилгээн дээр уушигны зангилаа тохиолдлоор илэрсэний дараа уушигны хорт хавдар оношлогдож болно. Хожуу үе шатанд уушигны шинж тэмдэг, уушигны гаднах шинж тэмдэг, паранеопластик хам шинж ба үсэрхийллийн шинж тэмдгүүдээр илэрдэг.
Уушигны хорт хавдартай өвчтөнүүдэд ихэвчлэн тархи, элэг, бөөрний дээд булчирхай, ясанд үсэрхийлсэн байдаг. Оношилгоо нь ерөнхийдөө цээжний хийхээс эхэлдэг бөгөөд оношийг бронхоскопи эсвэл КТГ-ын хяналтан дор биопси хийж баталгаажуулдаг.
Алсын үсэрхийлэл илрээгүй өвчтөнүүдэд төгс мэс засал эсвэл туяа эмчилгээ хийх боломжтой. Харамсалтай нь ихэнх өвчтөнүүд үсэрхийлсэн шатандаа байдаг тул төгс мэс засал хийх боломжгүй байдаг. Эдгээр өвчтөнүүдэд ихэвчлэн хөнгөвчлөх хими туяа эмчилгээ хийдэг. Өвчний тавилан нь ерөнхийдөө муу, 5 жил амьдрах чадварын хувь 20%-иас бага байдаг.
- Шинэ тохиолдол
- Эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар, эрэгтэйчүүдэд түрүү булчирхайн хорт хавдрын дараа орох, хоёр дахь хамгийн түгээмэл хорт хавдар юм
- Дэлхий дахинд хорт хавдрын нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог
- Нас: оргил тохиолдол 65-75 нас
- Хүйс
- ♂ > ♀
- Аденокарцинома нь эмэгтэйчүүдэд илүү түгээмэл тохиолддог
- Эрэгтэйчүүдэд өвчлөл буурч, эрэгтэй, эмэгтэйчүүдийн нас баралтын түвшин ойртсон
- Дэлхий дахинд:
- 2012 оны байдлаар дэлхий дахинаа уушгины хорт хавдрын өвчлөлийн 1,8 сая шинэ тохиолдол бүртгэгдсэний 12,9% нь буурай хөгжилтэй орнуудад бүртгэгдсэн байна. Уушгины хорт хавдар нь эрэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолддог хавдар бөгөөд Төв болон Зүүн Европ, Зүүн Азийн орнуудад хамгийн өндөр тархалттай байна.
- Уушгины хорт хавдар нь хорт хавдрын шалтгаант нас баралтын дотор тэргүүлж байна. Хорт хавдрын улмаас нас барж байгаа 5 хүний нэг нь уушгины хорт хавдрын шалтгаантай ба жилдээ 1,59 сая хүн нас барж байна. Түүнчлэн уушгины хорт хавдрын амьдрах хугацаа, нас баралтын үзүүлэлт нь газарзүйн бүс нутаг, улс орон бүрт харилцан адилгүй байна.
- Монгол улсад:
- Сүүлийн жилүүдэд уушгины хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна. Тухайлбал 2014 оны статистик үзүүлэлтээр уушгины хорт хавдрын 415 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт хавдрын дотор 7,6%-ийг эзэлж зонхилон тохиолдох хавдрын 4-р байранд, хавдрын шалтгаант нас баралтын дотор 3-р байранд орж байна.
- 100 000 эрэгтэйчүүдэд 39,2 уушгины хорт хавдрын шинэ тохиолдол, 34,0 нас баралт, 100 000 эмэгтэйчүүдэд 7,0 уушгины хорт хавдрын шинэ тохиолдол, 6,0 нас баралт ногдож байна.
- -ын судалгаагаар 2025 он гэхэд уушгины хорт хавдрын 461 шинэ тохиолдол бүртгэгдэж нэмэгдэх тооцоололтой байна.
- C34.0Бүдүүн амьсгуурсныMain bronchus
- C34.1Дээд дэлбээ, амьсгуурс буюу уушгиныUpper lobe, bronchus or lung
- C34.2Дунд дэлбээ, амьсгуурс буюу уушгиныMiddle lobe, bronchus or lung
- C34.3Доод дэлбээ, амьсгуурс буюу уушгиныLower lobe, bronchus or lung
- C34.8Амьсгуурс ба уушгины олон хэсгийг хамарсанOverlapping lesion of bronchus and lung
- C34.9Амьсгуурс буюу уушгины, байршил тодорхойгүйBronchus or lung, unspecified
Шалтгаан
Ангилал
Эмнэлзүй
Эмгэг судлал
Оношилгоо
Үе шат
Эмчилгээ
Ялган оношилгоо
Тавилан
Урьдчилан сэргийлэлт
Түлхүүр ойлголтууд
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.