Дэд гарчиг
Леводропропизин (Levodropropizine)
- ATC код
- R05DB27
- Фармакологийн ангилал
- R05DB · Ханиалга дарах бусад эм
- Эмчилгээний бүлэг
- R05 · Ханиад, ханиалгын эм
- Цэргүй хуурай ханиалгыг богино хугацаанд дарахад хэрэглэнэ.
- Цэр их ялгардаг эсвэл амьсгалын замын сормуусны хөдөлгөөн алдагдсан үед хэрэглэхгүй.
- Нойрмоглох эсвэл боломжтой тул тээврийн хэрэгсэл жолоодохдоо болгоомжлоно. Тайвшруулах эмтэй хавсрахдаа анхаарна.
- Ханиалга удаан үргэлжлэх, халуурах, амьсгал давчдах эсвэл цустай цэр гарах үед эмчид үзүүлнэ.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Креатинины клиренс 35 мл/мин-ээс бага үед болгоомжтой хэрэглэнэ.
- Бөөрний хүнд үйл ажиллагааны алдагдалтай үед эмч эрсдэл, ашгийг үнэлнэ.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа алдагдсан үед эмийн клиренс буурч болзошгүй тул тунг багасгах шаардлагатай эсэхийг үнэлнэ.
- Элэгний хүнд үйл ажиллагааны алдагдалтай үед хэрэглэхгүй.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд эмийн мэдрэг чанар өөрчлөгдөж болзошгүй тул болгоомжтой хэрэглэнэ.
- Нойрмоглох, толгой эргэх болон даралт буурах шинжийг хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Аюулгүй байдлын мэдээлэл хангалтгүй тул хэрэглэхийг хориглоно.
- Хөхүүл үед: Хөхний сүүгээр дамжин нярайд нөлөөлж болзошгүй тул хэрэглэхийг хориглоно.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Толгой эргэх
Тэнцвэрийн мэдрэхүйд саад учрах үед тохиолдох шинж тэмдэг; нүд, дотор чихний тэнцвэрийн эрхтэн болон проприоцепторуудаас тархи руу ирж буй мэдээлэл зөрчилдөхөд үүснэ. Ихэвчлэн дотор муухайрах, бөөлжихийг дагалдана.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …